Бидэнтэй нэгд

Нийгэм

Н.Баярсайхан: Усны тухай хуулийн 17.2-ыг салбар яам, Усны сав газрын захиргаа “манаж” байх учиртай

Нийтэлсэн

“Өглөөний зочин”-ы өнөөдрийн дугаарт “Хил хязгааргүй алхам төв” НҮТББ-ын тэргүүн Н.Баярсайханыг урилаа. Түүнтэй ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо Усны тухай хуулийг зөрчдөг, энэ асуудал шүүхийн шийдвэрээр баталгаажсан талаар ярилцлаа.


-Хил хязгааргүй алхам төв” НҮТББ-ын хувьд олон жил нийтийн эрх ашгийн төлөө, тэр тусмаа уул уурхайнхны хөлд нэрвэгдэж буй орон нутгийн иргэдийн эрх ашгийн талаар тууштай дуугарч ирлээ. Ойрын үед хийж хэрэгжүүлж буй ажлаасаа танилцуулаач?

-Манай байгууллага уул уурхай, байгаль орчны чиглэлд 21 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид 2017 оноос эхлээд нийтийн эрх ашгийн өмнөөс өмгөөлөл хийдэг байгууллага болсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар ТББ нийтийн эрх ашгийн өмнөөс өмгөөлөл хийж болно гэсэн зохицуулалт гарсан. Үүний хүрээнд манай байгууллага байгаль орчин, уул уурхайн салбар дахь хуулийн зөрчлийг арилгуулахаар хэд, хэдэн шүүхийн нэхэмжлэлийг гаргасан байгаа. Түүний нэг нь Усны тухай хуулийн 17.2 дахь заалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” гэдгийг батлахдаа хэрэглээгүй байдаг. Энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, үр дүнд хүрсэн.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдыг шүүхэд хариуцагчаар дуудсан дээрх нэхэмжлэлийнхээ талаар тодруулахгүй юу?

-Ашиглалтын ч бай, хайгуулын ч бай тусгай зөвшөөрөл олгохдоо тухайн газрын Усны сав газрын саналыг нь үндэслэнэ.

Энд нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Зүгээр л саналыг нь авах төдий бус үндэслэх учиртай. Ийм зохицуулалтыг Усны тухай хуульд 2012 онд оруулж өгсөн байдаг. Гэсэн хэдий ч энэ хуулийн хэрэгжилтийг огт хэрэглэхгүй явсаар ирсэн. Өдийг хүртэл ашигт малтмалын салбарт хуулийг сорчилж хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын салбарт ашигтай хувилбарыг л мөрддөг байдал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмалын газарт байсаар ирсэн. Тийм учраас энэ асуудлыг хөндөж, шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Монгол Улсын хувьд өргөдлөөр болон сонгон шалгаруулалт гэсэн хоёр янзаар лицензийг олгож байгаа. Хамгийн оргил үедээ буюу 2008 онд 5200 гаруй тусгай зөвшөөрлийг олгож байсан гэсэн дүн мэдээ бий. Үүний дөрвөн мянга гаруй нь ашиглалтынх, мянга гаруй нь хайгуулын лиценз байсан. Усны тухай хуулийг 2012 онд шинэчлэн баталсан байдаг. Тэр үед “Тухайн сав газрууд нь усны менежментийг хэрэгжүүлдэг учраас энэ сав газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход эцсийн шийдвэрийг гаргана” гэдэг ийм агуулгаар хуулийн заалтыг оруулсан. Гэсэн хэдий ч энэ хуулийн заалт хэрэгжихгүй явсаар ирсэн.

Тодруулбал, Уул уурхайн яамны 2018 оны А67 дугаар тогтоол “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, зөвшөөрлийн солбицол тогтоох, сонгон шалгаруулалтын журам”-ыг батлахдаа хэрэглээгүй. Мөн 2022 оны дөрөвдүгээр сард А 28 дугаар тушаалаар энэ журмаа шинэчилсэн. Энэ хоёр журамд аль, алинд нь Усны тухай хуулиа хэрэглээгүй байдаг. Уг нь Монгол Улсын хууль журам хүчин төгөлдөр бүх хуульд нийцсэн байх хуулийн шаардлага байдаг. Иймээс бид 2021 онд Нийслэлийн Захиргааны анхан шатны шүүхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдыг хариуцагчаар татаж, нэхэмжлэлийг гаргасан.

-Усны тухай хуулийн яг ямар  заалтыг лиценз олгоход зөрчөөд байгаа талаар тодруулахгүй юу?

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын баталсан ашигт малмалын тусгай зөвшөөрөл олгох журам нь Усны тухай хуулийн 17.2 дахь хэсэгт заасан “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж заасныг зөрчсөн байдаг. Өөрөөр хэлбэл, хуулиас  давсан журмыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд баталсан. Ийм зүйл байж болохгүй. Тиймээс бид Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2021 оны есдүгээр сард хэрэг үүсгэж бүртгэл нээсэн.

-Хариуцагчаар татагдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?

-Хариуцагчаар татагдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хуулийн хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хариу гомдлыг шүүхэд гаргасан. Тэдний үндэслэл нь “Энэ журам бол хуульд нийцсэн. Яагаад гэвэл, бид энэ журмыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас саналыг нь авдаг. Засгийн газрын эрхзүйн байдлын тухай хуулиар Байгаль орчны яам Усны болон салбарын багц хуулиудынхаа хэрэгжилтийг хангаж байдаг байгууллага учраас тэдний саналыг авсан гэж үзсэн” гэх байдлаар хариу тайлбар хийсэн. Мөн шүүхийн үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуучлалын яамыг гуравдагч этгээдээр татаж оролцуулсан. Шүүхийн ажиллагаанд тус яам нь манай нэхэмжлэгч талд буюу хохирогчийн төлөөлөл болж оролцоно гэж харж байсан. Гэсэн хэдий ч Байгаль орчин, аялал жуучлалын яамны хуулийн мэргэжилтнүүд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам буюу чиг үүргийнхээ эсрэг талд тайлбар өгч ажиллаж байсан.

-Та бүхэн нотлох баримтуудаа ямар байдлаар бүрдүүлж байв?

-Шүүхээс асуудлыг хянаж үзсэн. Бид нэлээдгүй нотлох баримтуудыг гаргаж өгсөн. 21 Усны сав газраас нотлох баримтуудыг бүрдүүлж өгсөн. Эндээс Хэрлэн голын сав газар, Туул голын сав газраас л “Ашигт малтмалын газар тодорхой хэмжээнд манайхаас санал авч байсан” гэдэг хариуг ирүүлсэн. Бусад Усны сав газруудаас “Ашигт малтмалын газар 2012 оноос хойш нэг ч саналыг авч байгаагүй. Албан тоот ирүүлж байгаагүй” гэдэг мэдээллийг өгч байсан.

-Мэдээж шүүхээр явахад цаг хугацаа маш их шаарддаг. Ажиллагаа ихтэй. Дээрх журмын талаар шүүхэд хандаж, шийдвэр гаргах хүртэл амаргүй байсан байх. Учирч байсан саад бэрхшээлээ яривал?

-Усны газар, Усны сав газрын захиргаа зэрэг байгууллагаас олон талын мэдээллийг авахыг хүссэн боловч яг үнэндээ усны тооллогоос өөр мэдээлэл байдаггүй нь харагдсан. Энэ хооронд бид ямар дүгнэлтэд хүрсэн бэ гэвэл “Усны газар бол усны тодорхойлолт л хийж өгдөг газар юм байна. Манай сав газарт усны нөөц байгаа байхгүй гэдэг үндэслэл, судалгаа мэргэжлийн талаас дүгнэлтээ өгөх чадавх байна уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй” санагдсан. Анх 2012 оны Усны тухай хуулийг оруулж хэлэлцүүлсэн УИХ-ын гишүүдтэй, тухайн үеийн  Байнгын хорооны болон нэгдсэн хурлын тэмдэглэлүүдийг авч үзэж, тэндээс 17.2 гэдгийг ямар үндэслэлээр ямар гишүүн оруулж байсныг шүүж үзсэн. Архиваас авч үзэхэд, энэ хуулийн заалт Усны сав газрын захиргаад өөрийнхөө сав газарт тусгай зөвшөөрөл олгох эсэх, усны нөөц хүрэлцэх эсэх шийдвэрээ гаргах, хариуцлага хүлээх ёстой болохыг энэ заалтаар тодорхой болгосон байдаг.

Мэдээж энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх хугацаанд олон янзын бэрхшээл гарч байсан. Гол тулгамдаж байсан асуудал нь түрүүн цухас ярьсан. Юу гэвэл, Байгаль орчин, аялал жуучлалын яам, Усны сав газрын захиргаад шүүх дээр хохирогчийн талд байх ёстой. Яагаад гэвэл, өөрсдийнх нь оролцоогүйгээр тусгай зөвшөөрөл олгож байгаад шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлтэй байхад гаргалгүй өдийг хүрсэн. Нэхэмжлэл гаргаад гуравдагч этгээдээр дуудаж, өөрсдийнх нь ажилд дэмжлэг болж байхад тэр хэмжээний нотлох баримтыг гаргаж өгч, дэм болж чадахгүй байсан. Тийм учраас төрийн байгууллага ажил үүргээ хэрэгжүүлэхэд хамтрагчаар оролцох, улс төр бизнесээс хараат байдаг айдас байсаар байна. Энэ хандлага нь бидэнд бэрхшээлтэй байсан.

-Шүүхийн шийдвэр болон тухайн үеийн нөхцөл байдалд та ямар анализ хийх вэ?

-Давах шатны шүүх Иргэний нийгмийн гаргаж байгаа асуудал үндэслэлтэй. Тиймээс Уул уурхайн сайдын А 67 гэдэг энэ журмыг хүчингүй болгуулъя. Энэ алдаагаа засах хүртэл тусгай зөвшөөрөл олгохгүй байхыг түдгэлзүүлсэн байдаг. Гэтэл энэ үеэр буюу 2022 оны зургаадугаар сард Засгийн газар тухайн онд 400 тусгай зөвшөөрөл олгоно гэх мэдэгдлийг хийгээд байсан. Энэ нь ковидын дараах эдийн засгийг сэргээх гол эх үндэс нь ашигт малтмалын салбар юм гэх байдлаар ч тайлбарлаж байсан. Харин Давж заалдах шатны шүүхийн шийдвэр зургаадугаар сарын 28-нд гарсан учраас энэ эрхийг шүүхээр түдгэлзүүлсэн. Энэ хугацаанд Уул уурхайн яам дахин давж заалдах шатанд гомдол гаргасан. Уг асуудлыг Давж заалдах шатны шүүх хурал энэ асуудлыг хэлэлцэхгүй байхаар шийдсэн. Иймээс тэд цаашаа Улсын дээд шүүхэд хандсан. Улмаар Улсын дээд шүүх Давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг хэвээр үлдээж, Уул уурхайн сайдын А 67, А 28 журам нь Усны тухай хуулийн 17.2 дахь заалтыг хэрэглээгүй байна гэж үзсэн. Улмаар хуулийг хангах үндэслэлээр журмаа шинэчлэх, түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.

Яг энэ үед Засгийн газраас Уул уурхайн долоон хоног гэх үйл ажиллагааг зохион байгуулсан. Тухайн үед салбарын сайд илтгэлдээ “Бид тодорхой шалтгааны улмаас тусгай зөвшөөрөл олгож чадахгүй болсон. Тиймээс ондоо багтааж 600 тусгай зөвшөөрлийг олгохоор төлөвлөж байна” хэмээн мэдэгдэж байсан.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас журмынхаа шинэчлэлийг хийсэн болоод тийм мэдэгдэл гаргасан юм уу. Эсвэл шүүхийн шийдвэрийг үл тоосон хэрэг үү?

-Яамнаас яг энэ үед журмынхаа шинэчлэлийг хийгээгүй байсан. Дээд шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн учир есдүгээр сарын 28-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хуулийн хэлтэс 2022 онд баталсан А22 журмынхаа тодорхой заалтыг өөрчлөөд Усны сав газрын Захиргаадаас санал авсны үндсэн дээр солбицлыг тогтоож, сонгон шалгаруулалтаа зарлана гэж өөрчилсөн байдаг. Улмаар тус яамны зүгээс албан ёсны вэб сайт дээрээ хуулийн хэлэлцүүлэг байдлаар тавьж, бүтэн сарын дарааа буюу аравдугаар сарын 28-нд журмынхаа төсөлд тусгаад эцэслэн баталж, Легал инфо сайт дээр тавьж албан ёсны эрх зүйн бичиг баримт болгосон байдаг.

-Ямартай ч та бүхний хүсэж байснаар асуудал шийдэгдсэн байна. Гэхдээ Усны сав газрын захиргаадын чадамж сул байгааг мартаж болохгүй?

-Усны сав газрын захиргаад маань тухайн сав газартаа уул уурхайн ашиглалтын лиценз олгоход ус хэр их хэмжээгээр ашиглах юм. Сав газрынхаа усны нөөцөө хэр судалсан эсэх, гидрогеологийн судалгаа хэр хийсэн эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, дараагийн анхаарлын төвд Усны сав газрын захиргаа орж ирж байгаа гэсэн үг. Хэрвээ Усны сав газрын захиргаа  буруу дүгнэлт гаргасан байвал өөрсдөө хариуцлага үүрнэ. Захиргааны хэргийн шүүх дээр гаргасан шийдвэр дүгнэлтүүд нь хүчингүй болох эрсдэл бий.

Мөн 2012 оноос хойш гаргасан лицензүүд буюу энэ хуулийг хэрэглэхгүйгээр олгосон тусгай зөвшөөрлүүд чинь өдгөө хүчин төгөлдөр үү гэдэг асуудал гарч ирнэ. Үүнийгээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмалын газар зохицуулах ёстой. Үүн дээр бид дараагийн нөлөөллийн ажлуудаа хийнэ.

-Өдгөө аж ахуй нэгжүүдэд хэчнээн тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг юм бэ?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 2400 орчим тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Энэ шүүхийн шийдвэр гарснаас хойш Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт зарлаагүй байна. Тусгай зөвшөөрлийг tender.gov.mn сайтаар дамжуулан олгодог болж байгаа. Тэгэхээр Усны сав газрууд үүнийг маш сайн анхааралдаа авч байх ёстой. Хэрвээ Усны сав газрын захиргаадаас санал аваагүй талбай tendergov.mn сайтад тавигдах юм бол “Энэ манайхаас санал аваагүй тусгай зөвшөөрөл олгогдох гэж байна” гэж Усны сав газар анхаарч байх ёстой юм. Усны сав газрын захиргаад саналаа өгөхдөө тухайн сав газар байрлах орон нутгийн удирдлагуудтай зөвлөлдөх ёстой. Угаасаа Усны менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэх үүднээс орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажилладаг. Мэргэжил аргазүйн зөвлөгөө өгдөг. Ийм байдлаар хамтран ажиллах хэрэгтэй. Төгсгөл хэсэгт анхааруулж хэлэхэд, Байгаль орчны багц хууль өөрчлөгдөх гэж байгаа. Ингэхдээ Усны тухай хуулийн 17.2-ыг бүр хасчих вий дээ. Ийм эрсдэл буй. Үүн дээр Иргэний нийгэм, Байгаль орчин, аялал жуучлалын яам, Усны газрууд анхааралтай ажиглах хэрэгтэй. Улс төрчдийн лоббигоор Ашигт малтмалын тухай хууль явна. Тиймээс энэ хуулийнхаа заалтыг манаж байх учиртай.

-Байгаль орчинд шууд болон шууд бусаар сөрөг нөлөөлөл үзүүлдэг үйл ажиллагааны нэг бол яах аргагүй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дагасан үйл ажиллагаанууд. Тиймээс ч танай байгууллагын зүгээс тусгай зөвшөөрлийг олгохдоо Усны тухай хуулийг дагаж мөрдүүлэхийн төлөө хичээн ажиллажээ. Өдгөө Монгол орны усны нөөцийн асуудал хурцаар яригдах болсон. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хүний буруутай үйл ажиллагаа, тэр дундаа хариуцлагагүй уул уурхайн хар мөр олон гол горхи ширгэх үндэс суурь болж байгаа нь үнэн. Сэтгэл эмзэглэмээр зарим тоо баримтуудаас дурдаж болох юм. Тухайлбал, 2020 оны усны тооллогын дүнгээр 116 гол горхи, 381 булаг шанд, 180 нуур тойром, таван рашаан ширгэсэн байх жишээтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа