Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Aljazeera: Хөрөнгийн биржээр дамжуулан нүүрс борлуулах нь авлигаас сэргийлнэ гэж Монголын Засгийн газар үзэж байна

Нийтэлсэн

“Aljazeera” агентлаг нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Монгол Улсад өнгөрсөн сард нүүрсний худалдаа дахь авлигыг эсэргүүцэгчдийн жагсаал болсон. Тус улсын хамгийн том төрийн өмчит нүүрс олборлогч “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн онд Монголын нийт экспортын 84 хувийг худалдан авсан хөрш БНХАУ-ын худалдан авагчидтай шууд борлуулалтын гэрээ байгуулахаа ирэх сараас зогсоохоор болоод буй.

Харин тус компанийн нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Нүүрсний гэрээг биржээр дамжуулан худалдах нь өнгөрсөн арванхоёрдугаар сард Улаанбаатарт болсон авлигын эсрэг томоохон жагсаал цуглаан болон нүүрсний салбарт өргөн тархсан гэсэн авлигын хэргээс үүдэн гарсан юм. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нүүрсний орлогоос олон тэрбумаар нь хувьдаа завшсан хэргээр тус компанийн Гүйцэтгэх захирал Б. Ганхуяг болон түүний хэд хэдэн хамтран зүтгэгчид, гэр бүлийн гишүүдийг нь барьж хорьсон. Эрх баригчид дуудлага худалдаа нь ил тод байдлыг сайжруулж, эцэст нь цэвэр өгөөжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Батнайрамдал “Аль-Жазира” агентлагт өгсөн ярилцлагадаа “Хагас жил хүлээхийн оронд бид хоёрдугаар сараас эхлэн онлайнаар арилжаална. Монголын хөрөнгийн бирж үүнийг зохицуулах болно” гэж мэдэгджээ.

Орос, Хятад хоёрын дунд оршдог Монгол Улс  3.3 сая хүн амтай, Аляскаас арай жижиг газар нутагтай, дэлхийн хамгийн сийрэг хүн амтай орны нэг юм. 2021 онд тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь Индонезийнхтэй адил буюу ойролцоогоор 4500 ам.доллар. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад дурдсанаар тус улсын ДНБ-ий дөрөвний нэгийг уул уурхай бүрдүүлдэг. Экспортын орлогынх нь тал орчим хувийг нүүрс эзэлдэг. Говь цөл дэх Тавантолгойн нүүрсний ордоос урд зүгт 240 км (150 миль) зайд орших Гашуунсухайт хилийн боомтоор нүүрсээ экспортлодог.

Тавантолгойн нүүрсийг Хятадад өндөр үнэлдэг бөгөөд гангийн үйлдвэрлэлд ашигладаг. Хятад бол дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 57 орчим хувийг эзэлдэг. Гэвч гангийн үйлдвэрүүдийнхээ хэрэгцээг хангах хэмжээний коксжих нүүрсийг дотооддоо үйлдвэрлэж чадахгүй. Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, 2022 онд Хятад улс 170.71 сая тонн нүүрс импортлосон байна. Монгол Улс 31.2 сая тонныг нийлүүлсэн нь нийт бүтээгдэхүүний 18 орчим хувийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд Хятад улс Австралийн нүүрснээс хамааралгүй болсноор Монголын коксжих нүүрс онцгой үнэлэгдэх болсон.

Энэ сарын эхээр Монголын Хөрөнгийн бирж туршилтын арилжааг зохион байгуулсан бөгөөд 12800 тонн коксжих нүүрсийг Сингапурт төвтэй нүүрс тээвэрлэгчид дуудлага худалдаанд оруулсан байна. Эцсийн дуудлагын үнэ анхны үнийн саналаас 12.2 хувиар өсөж, нэг тонн нь 1150-аас 1290 хятад юань (170-190 ам.доллар) болж өссөн байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг залилан мэхэлсэн хэргээр нүүрсний уурхайн хэсэг удирдлагууд болон тэдний хамсаатнууд баривчлагдснаас хойш ердөө нэг сарын дараа нүүрс борлуулах шинэ систем хэрэгжиж эхлээд байна. Хөрөнгийн биржээр дамжуулан нүүрс борлуулах нь хулгай, авлигаас сэргийлнэ гэж Монголын Засгийн газар үзэж байна. Хоёр жилийн өмнө Транспэрэнси интернэшнл байгууллагаас гаргасан авлигын индексээр Монгол Улс 180 орноос 110-д жагссан.

Батнайрамдал “Өмнө нь төрийн өмчит компаниуд  худалдан авагчтайгаа худалдан авах, худалдах гэрээ байгуулж, хаалттай хаалганы цаана үнийн тохиролцоо хийдэг байсан. Шинэ тогтолцооны дагуу аливаа худалдан авагч тусгай зөвшөөрөлтэй брокеруудаар дамжуулан данс нээлгэж, бараа бүтээгдэхүүний худалдан авалтад тэгш эрхтэйгээр оролцох боломжтой болно. Мөн нүүрсний дуудлага худалдааг бусад ашигт малтмал руу өргөжүүлэхээр төлөвлөж байна. Зэс, төмрийн хүдэр, алт, жонш, молибден болон бусад ашигт малтмалыг арилжаалах боломжтой” хэмээн ярьжээ. Вашингтонд төвтэй “BowerGroupAsia” стратегийн зөвлөх фирмийн бүсийн захирал А.Амар “Монголд түүхий эдийн бирж амжилттай байгуулагдахад өдөр бүр их хэмжээний бараа, бүтээгдэхүүн арилжих шаардлагатай. Энэ солилцоо нь тэгш бус байдал, амьжиргааны өртөг, байгаль орчин, нийгмийн эрүүл мэндтэй холбоотой томоохон асуудлуудыг шийдвэрлэх алхам гэж ойлгож болно” гэв.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа