Бидэнтэй нэгд

Улс төр

Үндсэн хуулийг ингэж өөрчилнө

Нийтэлсэн

Монгол Улс Үндсэн хуулиа шинэчлэн батлах уу, эсвэл суурийг нь авч үлдэн түүн дээрээ “засвар” оруулаад явах уу гэдэгт эцсийн шийдвэр гаргах торгон мөч дээр ирээд байна. Одоогоор олон нийтэд танилцуулсан, танилцуулаагүй, хэдэн жилийн өмнө УИХ-д өргөн барьсан зэрэг Үндсэн хуулийн 10 төсөл аль хэдийн бэлэн болчихсон. Эрх баригчдын таалалд аль нийцсэн нь тэдний санаа оноо, магадгүй “захиалга”-ыг тусгаж УИХ-ын босгыг давж батлагдаад явах уу. Ард түмний санал асуулга явуулж, өргөн хэлэлцүүлгээр дээрх төслүүдийг өрмийг хамж, Үндсэн хуулиа үндсээр нь өөрчлөн батлуулах уу.

Энэ хоёр замын аль нэгээр явах тавилантай. Түүнээс нэг их гажихгүй нь тодорхой. Өмнөх туршлагаас харвал 1924 онд Монгол Улс Азид анх удаа Үндсэн хуулиа ёсчлон баталсан. 1940 онд хоёр дахь Үндсэн хуулиа батлан гаргасан. Гэхдээ нэлээд дэвшилттэй гэж болохоор нэмэлт, өөрчлөлтүүд 1949 онд орсныг судлаачид хэлдэг. Ингээд 20 жилийн дараа буюу 1960 онд гурав дахь Үндсэн хуулиа батлан гаргасан. Үүнээс 30 жилийн дараа буюу 1990 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Ихэнх хүмүүс “Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хуулиа хэлэлцэн баталсан” гэсэн ойлголттой явдаг. Гэтэл 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг дөрөв дэх  гэж хэлдэг нь буруу гэж зарим хүн хэлдэг. Социалист чиг баримжаатайгаар батлагдсан өмнөх гурван хуулиас ардчилсан шинэ хууль болсон гэдэг утгаар бол дөрөв дэх гэж хэлж болох. Гэхдээ л өмнөх гурван хуулиас залгамжилж ирсэн.

2002 онд өөрчлөлт оруулсан нь түүхэнд “Дордуулсан долоо” гэсэн нэрээр үлдсэн. 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тиймээс одоо дахин нэмэлт, өөрчлөлт оруулах боломжгүй, шинээр батлах ёстой гэцгээж буй. Гэвч 1992 оны хуулиа гол суурь болгоод боловсронгуй болгоод явж болно гэж тус хуулийг баталсан АИХ-ын депутатууд үздэг. Нөгөө хэсэг нь өнгөрсөн 30 жилд үүргээ гүйцэтгэсэн тул халаагаа өгөх цаг нь болсон гэж шүүмжилдэг. Үндсэн хуулийг өөрчлөх тухай улс төрийн шаардлагууд өнгөрсөн жилээс эхэлсэн. Тухайлбал, Дээд шүүхэд бүртгэлтэй 35 намын 24 нь Үндсэн хуулийг шинэчлэх хэрэгтэй хэмээн нэгдэж гарын үсэг зурснаа УИХ-ын даргад гардуулж өгсөн. Үүнээс 10 нам нь тус тусдаа боловсруулсан хуулийн төсөлтэй. Тухайлбал, МҮАН, МУНН, ИЗНН, МАХН, ШИНЭН, АН, Ардчилсан хувьсгалын анхагчдын “Авралын Од” нэгдэл, Тэнгэр үзэлтнүүдийн нэгдлээс тус тусдаа Үндсэн хуулийн төсөл боловсруулсан. Сүүлд МАХН, МҮАН, ИЗНН, МУНН, ШИНЭН хамтран төслөө нэгтгэн  нэг хувилбар дээр тогтсон хэмээн танилцуулж байгаа юм.

 

МҮАН: ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛСАН АНХДАГЧИД

 

Улс төрийн хүчнүүдээс хамгийн анх Үндсэн хуулийг өөрчилье хэмээн ярьж, төсөл боловсруулсан нь Монгол Үндэсний Ардчилсан нам юм. Түүнийгээ М.Энхсайхан, Б.Цогтгэрэл нар “Тавдугаар Үндсэн хуулийн төсөл” хэмээн танилцуулж байв.

Тиймээс тус намынхан “Бид Үндсэн хуулийн төсөл болвсруулсан анхдагчид” гэж хэлэх эрхтэй. Гэхдээ тэд тэгж цээжээ дэлдэж сүгсэлздэггүй. Тус намынхны боловсруулсан Үндсэн хуулийн амин сүнс нь би андуураагүй бол “Төр шиг төртэй байх. Төр бол Үндсэн хуулийн хөтөч” хэмээгээд төр шиг төргүй бол Үндсэн хууль моторгүй машин, сэлүүргүй завьтай адил хэмээн зүйрлэж байсан санагдана. Засаглалын тухайд парламентыг засаглалыг хөгжүүлэх, хоёр танхимтай байх, хараат бус байгууллагуудыг доод танхим нь томилдог байх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж, бэлгэ тэмдгийн шинж чанартай болгох гэсэн саналуудыг дэвшүүлж байсныг мэдэх юм. Одоо ч тэр зарчим нь хэвээрээ байгаа болов уу.

 

МАХН: Байгалийн баялаг 100 хувь ард түмний мэдэлд  байна

 

МАХН хэмээх том нам “Х” үсэгнээс болж хоёр хуваагдан МАН, МАХН болж тус тусын замаар явсан 15-16 жилийн түүхэнд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Монголд Үндсэн хуулийн гажуудал нүүрлэснийг шинэчлэх цаг болсон” хэмээн үзэж хуульч, эрдэмтэн, судлаачдын хамт Шинэ Дээд хуулийн төслийг боловсруулсан билээ.

Түүнийгээ 21 аймаг, 230 гаруй сум, нийслэлийн есөн дүүргээр гурван удаа тойрон хэлэлцүүлж, ард түмний саналыг авч нэгтгэн тусгасан байдаг. Тэрбээр тус хуулийн гол агуулгыг “Бидний боловсруулсан Үндсэн хууль батлагдсан цагаас монгол хүн бүр байгалийн баялгийн эзэн болж, хүүхдээ сургуульд үнэгүй суралцуулан, ахмадаа үнэгүй эмчлүүлж, залуу гэр бүл орон сууцтай, шүүх нь хараат бус, сонгууль шударга болно гэх зэрэг бидний хүсэн хүлээж буй зүйлс амьдралд хэрэгжинэ” хэмээн танилцуулж байв.

Засаглалын тухайд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх учиртай. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлж, амалсан амлалтаа биелүүлэх ёстой. Засгийн газар ч тэр, Ерөнхийлөгч ч тэр сонгогдох гэж амлалт өгдөг. Аль аль нь биелүүлэхгүй орхиод байна. Тийм учраас амлалтаа заавал биелүүлдэг хариуцлагатай албан тушаалтан бий болгохын тулд Шинэ Дээд Үндсэн хууль цорын ганц зөв гарц болно. Сайн хүнийг хүлээхээс илүү сайн Үндсэн хуультай болох ёстой” хэмээн онцолж байв.

 

ИЗНН: Дээд, Доод хуралдай байгуулж, Ерөнхийлөгчийг хамтарсан  чуулганаас сонгоно

 

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг оны эхэнд зөвлөлдөх зөвлөлийг санал хайрцаглах юм бол хэрэггүй хэмээн шүүмжилж, УИХ-д шаардлага хүргүүлсэн. Үүний зэрэгцээ Тавдугаар Үндсэн хуулийн төсөл боловсруулсан гэдгээ зарласан. Тус намын боловсруулсан төсөлд таван зүйлийг онцолж буй. Үүнд:

1. Бүс нутаг, үндэстний онцлог, иргэд, нам, сонирхлын бүлгийн төлөөлөл бүхий, харилцан хяналттай Улсын Дээд, Доод Хуралдайг байгуулж, төрийг хамтын хариуцлагатай тогтолцоонд шилжүүлэн, босоо удирдлагатай нутгийн засаг захиргааг бий болгож, орон нутагт улс төрийн намын үйл ажиллагааг хориглох;

2. Гүйцэтгэх Засаглалын хүлээх хариуцлага, эрх мэдлийг олон улсын нийтлэг жишгийн дагуу тов тодорхой болгож, Дээд Доод Хуралдайн хамтарсан чуулганаас Монгол түмний эв нэгдлийн илэрхийлэгч Ерөнхийлөгчийг сонгох;

3. Шүүгчийг сонгон шалгаруулдаг Шүүхийн ерөнхий зөвлөлийг ард нийтээс сонгож, хариуцлага тооцдог тогтолцоонд шилжин, Үндсэн хуулийн Цэцийг Улсын Дээд Шүүхийн бүтцэд хамруулан Шүүх тогтолцоог нэг удирдлагатай, биеэ даасан хараат бус болгох;

4. Төрөө байгуулах сонгуульд бүх нийтээрээ оролцон саналаа өгөхийг иргэн бүрийн журамт үүрэг болгон хуульчлах;

5. Монгол Улсын иргэд байгалийн баялгаа Дундаа өмчлөх нийгэм, эдийн засгийн баталгааг бүрдүүлэх, эзэн эрхийг нь сэргээе хэмээн  тусгажээ.

 

ШИНЭН: Нэмэлт, өөрчлөлт хийх биш, шинээр бичих шаардлагатай

 

ШИНЭН-ын анхны дарга, үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар олон нийтийн санал асуулга явуулж, наад зах нь үндэсний баялгийн хуваарилалтын талаар хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тодорхой зохицуулахаар тусгаж өгөх шаардлагатай байна” хэмээн 2019 оны үед онцлон дурдаж байв.

Мөн тус намын эрдэмтдийн зөвлөлөөс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх биш, шинээр бичих шаардлагатай хэмээн хуулийн төсөл боловсруулсан байдаг. Тэгвэл тус намынхан Швейцарь лугаа хөгжих 18 арга замыг тодорхойлж, “Шинэ хувьсгал” ном гаргасан. Энэ нь тэдний боловсруулсан Шинэ Үндсэн хуулийн амин сүнс гэж ойлгогдож байгаа юм.

 

МУНН: Эрх мэдэл тэнцүү, харилцан хяналттай байх ёстой

 

МУНН-ын дарга Б.Батболд “Үндсэн хууль бол нийгмийн гэрээ. Үндсэн хуулийн бий болдог үндсэн нөхцөл нь улс төрийн хүчнүүдийн зөвшилцөлд тулгуурладаг. Үндэсний намуудын зөвшилцөл гэх нэрээр залилан луйвар хийж болохгүй” гэж мэдэгдэж байв.

Тус нам шинэ төсөл боловсруулсан гэдэг ч бүрэн эхээр нь танилцуулж байгаагүй. Өөрчлөлтийн тухайд тэрбээр  “Үндсэн хуулийн хамгийн том гажиг нь засаглалын эрх мэдэл хуваах онолыг авч хэрэглэчихээд нэгэнд нь илүү эрх мэдэл өгчихсөн байгаа. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэдэг нь  илүү эрх мэдэл өгсөн  хуулийн заалт. Үүнээс улбаалан гинжин урвал нь буруу явчихсан, тогтолцооны хямрал руу оруулсан. Харилцан  тэнцүү эрх мэдэлтэй байх, бие биедээ хяналт тавьж байж урагшаа явдаг онолыг хэрэгжүүлэх ёстой” гэж томъёолж байгаагаа хэлж байв.

 

“Авралын од”-чууд 1992 оны хуулийг хэвээр үлдээх, Тэнгэр үзэлтнүүд “Их засаг”-ийг сэргээх хүсэлтэй

 

АН-ынхан Үндсэн хуулийн төсөл боловсруулсан гэдэг ч төсөл хэлбэрээр танилцуулж байсан удаа үгүй. Мэдээлэл ч хийж байгаагүй. Аман ярианд л энэ талаар дурдаж ирсэн. Харин “Авралын од” нэгдэл бол ардчилсан хувьсгалын анхдагчид, МоАХ-ны ахмадууд юм. Тэд 1992 оны Үндсэн хуулийг хэвээр үргэлжлүүлэхийг дэмждэг. Харин Тэнгэр үзэлтнүүдийн нэгдэлд үндэсний үзлийг дээдэлдэг хүмүүс багтдаг. Тэд Үндсэн хуулийн оронд эртний Их засаг хуулийг сэргээх ёстой гэсэн асуудал дэвшүүлдэг.

 

Дөрвөн намын нэгдэл: Сонгодог парламентыг дэмжинэ

 

Үндсэн хуулийн асуудлаар хамгийн сүүлд дөрвөн нам нэгдэж байгаагаа илэрхийлсэн. МАХН-аас гадна МҮАН, МУНН, ИЗНН, ШИНЭН зэрэг улс төрийн хүчнүүд Үндсэн хуулийг өөрчлөхөд санаа нэгдэж гар барилцаад байна.

МАХН татан буугдсан байхад яагаад нэр цохож бичээд байна гэхээр улс төрийн намын байр сууринд хатуу зогсож байхдаа тус намынхан Шинэ Дээд хуулийн төслөө УИХ-д өргөн барьсан байсан. Тиймээс хуулийн төслүүдийг нэгтгэхэд тэрхүү Шинэ Дээд хуулийн төсөл орж байна. Тэдний дундын хувилбар буюу хуулийн амин сүнс нь иргэн төвтэй, малыг бус монгол хүнээ дээдэлсэн сонгодог парламентын засаглалтай байхыг дэмжиж байгаа гэв.

Ажлын хэсгийн ахлагчаар МАХН-ын дарга асан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ажилласан байна. Энэхүү шинэ Үндсэн хуулийн төсөлд “Монгол Улс нийгмийн чиг баримжаат ардчилсан Бүгд Найрамдах Монгол Улс болно”, “Төрийн далбааг өөрчилж Соёмбо үсгийг голын хөх хэсэгт байрлуулна”, “75, 165 гишүүнтэй хоёр танхимт парламент байгуулна. Их хурлын гишүүдийн 15-ыг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр томилно”, “Гурван үеэрээ Монголд амьдарсан иргэд өөр улсын давхар иргэншилтэй байхыг зөвшөөрнө” гэсэн заалтууд оржээ. Түүнчлэн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл дээр “Хяналтын” гэх шинэ эрх мэдлийг нэмж, Хүний эрхийн дээд зөвлөл гэж нэрлэн Ерөнхийлөгч тэргүүлнэ гэж оруулсан гэхчлэн албан бус мэдээллүүд дуулдсан. Уг төслийг оны өмнө Ерөнхий сайдад өргөн барьсан гэсэн мэдээлэл байгаа юм.

Ер нь бол тогтолцоог өөрчилье, Үндсэн хуулиа шинэчилье гэсэн санал, санаачилгууд их төлөв улстөрчдийн зүгээс гарсан. Үүнийг дээрх хуулийн төслүүд, санал санаачилгуудаас харж болно. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг өөрчилж гэмээ нь дээрх саналууд, зүйл заалтууд ямар нэгэн хэмжээгээр тусгагдах нь мэдээж. Хоёр оны заагт төв талбайд жагссан залуус бол “Эх орондоо сайхан амьдаръя” гэж жагссан. “Хулгайчгүй төртэй болмоор байна” гэсэн. Түүнийг нь Үндсэн хуулийг өөрчилье болгож, улстөрчид завшбал цаашид юу болохыг хэн ч таашгүй. Иймд ард түмний санал асуулга бүхнийг шийдэх ёстой гэсэн байр суурийг бид удаа дараа хөндөж байгаа билээ. Дахин хэлье, эцсийн шийдвэрийг ард түмэн л гаргах ёстой. Шийдвэр гаргах эрх нь та бидний гарт бий.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа