Бидэнтэй нэгд

Улс төр

Г.Чулуунбаатар: “Шинэ” Үндсэн хууль батлах тухай санал олонхын дэмжлэг авалгүй хасагдсан

Нийтэлсэн

“Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгаар Үндсэн хуулийг шинээр батлах гэж байна гэсэн хардлага олон нийтийн дунд байна. Энэ талаар тус санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатараас тодрууллаа.


-Нэр бүхий улс төрчид “шинэ” Үндсэн хуулийн төсөл боловсруулснаа олон нийтэд танилцуулсан. Уг төслийг батлахын тулд Зөвлөлдөх санал асуулга явуулж байна гэсэн ойлголт иргэдийн дунд байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах тухай Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны 80 тоот тогтоол гарсан шүү дээ. Уг тогтоолоор зөвлөлдөх санал асуулгын зорилгыг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, тэдгээрийг эрэмбэлэх, гарц шийдлийг иргэдтэй зөвлөлдөх, улмаар нийгмийн зөвшилцлийг хангах гэж заасан. Энэ бол Зөвлөлдөх зөвлөлийн ажиллах асуудлын хүрээг тодорхойлж өгсөн хэрэг. Үүнд Үндсэн хуулийг өөрчлөх, шинээр батлах тухай ямар нэгэн үг үсэг, утга агуулга байхгүй. Тэгэхээр зөвлөлдөх санал асуулга хийх замаар “шинэ” Үндсэн хууль батлах гэж байна гэх мэтийн элдэв яриа ташаа юм гэдгийг энд онцолж хэлье.

-Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын асуултуудыг боловсруулсан. Үүний дотор Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотой асуулт байхгүй гэсэн, гэтэл байна гээд олон нийтийн сүлжээгээр хүмүүс зураг, тайлбартай пост оруулаад байгаа шүү дээ?

-Өнгөрөгч нэгдүгээр сарын 25-нд буюу зөвлөлдөх санал асуулгын эхний үе шат эхлэхийн өмнөх өдөр Зөвлөлдөх зөвлөл Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үед сэтгүүлчдийн тавьсан Үндсэн хуулийн хүрээний ямар асуудлууд хөндөгдөж байгаа вэ гэсэн асуултанд бид, шинээр Үндсэн хууль батлах тухай ямар ч агуулга байхгүй гэж хариулсан. Харин одоогийнхоо Үндсэн хуулийг шинэчлэн найруулах шаардлага бий эсэх тухай нэг л асуулт орсныг хэлсэн. Шинээр батлах, шинэчлэн найруулах гэдэг бол хоёр өөр ойлголт.

-Үндсэн хуулийг шинэчлэн найруулахтай холбоотой асуултыг ямар үндэслэлээр оруулсан юм бэ?

-Миний дээр дурдсан Улсын Их Хурлын 80 дугаар тогтоолоор үүрэг болгосны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газраас зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах ажлын хүрээнд “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал-Гарц, шийдэл” эрдэм шинжилгээний хурал, “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-Нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтыг зохион байгуулсан. Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын асуултуудыг боловсруулахдаа энэ хоёр арга хэмжээнд оролцсон хүмүүсийн дэвшүүлэн тавьсан санал, томъёоллуудыг анхааралтай авч үзсэн. Эдгээр хурал, чуулганд оролцсон эрдэмтэн судлаач нар, иргэдийн гаргасан санал, Ерөнхий сайдын болон холбогдох илтгэлүүдэд Үндсэн хуультай холбоотой асуудал гурван хувилбараар хөндөгдсөн. Эхнийх нь, одоогийн Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр, 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хувилбар. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу баталж, хэрэгжүүлэх шаардлагатай Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай, Баялгийн сангийн тухай зэрэг гол гол хуулиудыг нэн даруй шинэчлэн батлах хэрэгтэй гэдэг асуудал хөндөгдсөн. Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд дөчөөд хуулийг шинээр болон шинэчлэн батлахаас одоо арав гаруй хууль батлагдаагүй байна. Эдгээрийг батлаад, Үндсэн хуулиа дахин ямар нэг байдлаар хөндөхгүй явж болно гэсэн хувилбар яригдсан. Хоёр дахь хувилбар нь, Үндсэн хуульд тодорхой хэмжээний нэмэлт, өөрчлөлт хийх хувилбар. Үүний хүрээнд иргэд, сонгогчдыг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөн сайжруулах гэх мэт асуудлууд яригдсан. Гурав дахь хувилбар нь одоо яригдаад байгаа хоёр танхимтай парламентын тогтолцоо бий болгох зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ Үндсэн хууль батлах тухай саналууд хөндөгдсөн. Зөвлөлдөх зөвлөл эдгээр саналын хувилбаруудыг бүгдийг нэг бүрчлэн, маш олон талаас нь шүүн хэлэлцэж, тодорхой томъёоллууд дэвшүүлэн санал хурааж, олонхын саналаар асуудлыг шийдээд явсан. Гурав дахь хувилбарын тухайд хэд хэдэн томъёолол гаргаж ярилцсаны эцэст Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж хэлэлцүүлэх гэсэн агуулгатай томъёолол дэмжигдэж асуултад орсон. Гэхдээ энэ бол одоо тараагдаж, яригдаад байгаа Үндсэн хуулийн төсөлтэй ямар ч холбоогүй гэдгийг албан ёсоор хэлье.

Дашрамд дурдахад, шинээр Үндсэн хууль батлах тухай хувилбар дэвшигдэж, хэлэлцүүлгийн явцад Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн олонхын санал авч чадалгүй хасагдсан. Өөрөөр хэлбэл, зөвлөлдөх санал асуулгын асуултууд дотор “шинэ Үндсэн хууль”, “Үндсэн хуулийг шинээр батлах” гэх мэт томъёолол огт ороогүй.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

CRI Монгол радио13 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио14 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио14 цаг өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио15 цаг өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа