Бидэнтэй нэгд

Нийгэм

Ч.Тэргэл: Шагнал бол ирээдүйд тууштай ажиллах түлхэц болдог

Нийтэлсэн

2022 оны Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдын нэг, албандаа 5 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Ч.Тэргэлийг “Аврагчийн хөрөг” булан энэ удаад онцоллоо. Үе тэнгийн залуусаа түүчээлэн өргөсөн тангарагтаа эзэн болж, авран хамгаалах үйлсээрээ манлайлсан түүний гавьяаг ярианы эхэнд товчхон сийрүүлье.

Тэрбээр ажиллах хугацаандаа ахуйн болон ой, хээрийн гал түймэр, үер, усны ослын 56 удаагийн дуудлагаар 952 цагийн үүрэг гүйцэтгэхдээ 67 хүний амь нас, аж ахуй нэгж, байгууллага, ард иргэдийн 890 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Мөн 25 айлын гэр, 28 хашаа саравч, 9550 гаруй мал сүрэг, 1,5 сая га бэлчээр нутгийг гал түймэрт өртөх эрсдэлээс сэргийлж чадсан юм. Тэрбээр 2022 онд ахуйн гал түймрийн голомтоос 11 хүний амь насыг аварч, утаажилтын бүсээс 40 иргэнийг гарган, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.


– Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдын хамгийн залуу нь та байлаа. Залуу хүний хүрэх их тэмүүлэлд ташуур боллоо гэж харж байна?

– Маш их баярлалаа. Өөрийгөө илүү ихээр хөгжүүлж, суралцахад минь маш том түлхэц боллоо. Мөн үүрэг гүйцэтгэж эхэлж байгаа залуу боловсон хүчнүүд энэ албанд ажиллахаар зорьж байгаа олон залууст итгэл, урам хайрлалаа.

– Тангараг өргөсөн ч няцах, үүрэг гүйцэтгэж эхлээд шантрах гээд олон ч залуучууд эхлэлээсээ буцдаг. Сонголт хийснээс хойш бартаатай, гөлгөр, годгор, гүдгэр, дардан гээд олон ч замаар замнасан байх. Энэ нугачааг эхлүүлэх болсон шалтгаан сонирхолтой байна?

– Би өөрөө эрсдэлд дуртай. Нөгөө талаар мөрдэстэй цэргийн алба хаагч болох хүсэл мөрөөдөлтэй байсан. Онцгой байдлын албаны дүрэмт хувцас хамгийн их таалагдсан учраас л төрийн цэргийн байгууллагуудаас энэ албыг сонгосон. 2018 онд анхны галын дуудлагаар ажиллах үедээ учраа олохгүй, хэнтэй явахаа сайн мэдэхгүй сандарсан л хүн. Бүтэхгүй юм байна гэсэн бодол хүртэл тухайн үед “тээж” л байлаа. Гэхдээ хамт олны дэмжлэг, туршлагатай олон ах нарын зөвлөгөө сургамжаар дадлагажаад, ур чадвараа нэмэгдүүлээд л явж байна. Мэдээж эхлэл гэдэг бүх зүйлд хэцүү шүү дээ. Тууштай байснаараа би өнөөдөр энэ албанд “зориулагдсан” байна гэдгээ илүү ойлгосон. Дуудлага бүр өөр, өөрийн гэсэн онцлогтой учраас түүнд тохирсон арга барил,чадварыг аврагчдаас шаарддаг. Юу ч тохиолдсон тухайн цаг үед “хувьсаж” чадах чадвартай байх хэрэгтэй. Мөн албаа гэсэн сэтгэл, хувь хүний ур чадвар болон ажиллах хугацаандаа олж авсан мэдлэг хамгийн том амьдралын “гарын авлага” гэж боддог.

– Хийж байгаа зүйлдээ хэр сэтгэлээ шингээсэн бэ гэдгээс л ялалт, ялагдал цаашлаад амжилтыг дагуулдаг юм шиг санагддаг?

– Хэцүү гээд бодвол хэцүү л санагдана. Амархан гэвэл амархан. Таны хэлснээр хүний сэтгэлзүй, сэтгэлийн илэрхийлэмжээр л бүх зүйл шалтгаалдаг юм шиг… Миний хувьд хичээнгүй, тууштай байх юмсан. Итгэл хүлээлгэсэн энэ олон хүний найдварыг мөхөөхгүй байх юмсан гэж бодож өөрийгөө бүтээж яваа залуусын л нэг.

– Таны дуулж байгааг хэд, хэдэн арга хэмжээний үеэр харж байлаа. Өөрийн гэсэн уран бүтээл ч гаргасан байсан?

– Би дуулах дуртай. Албаны арга хэмжээ, аймаг, орон нутгаас зохион байгуулсан урлаг, спортын арга хэмжээнд тогтмол оролцдог. Өнгөрсөн онд өөрийн анхны “Ээж эрдэнэ” уран бүтээлийг гаргаж, нутгийнхаа зон олны хүртээл болгосон. Цаашид ч олон уран бүтээл дээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Чөлөөт цагаараа хамт олон, найзуудтайгаа спорт зааланд ихэнх цагийг өнгөрүүлдэг. Гар бөмбөг, хөл бөмбөг тоглож, боксын спортоор хичээллэнэ. 2019 оны Онцгой байдлын байгууллагын олон төрөлт спортын аварга шалгаруулах тэмцээний боксын 75 кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж байлаа.

Албандаа өөрийгөө бүрэн зориулж, ард түмний аюулгүй байдлыг ханган авран хамгаалж явна. Тэгвэл таны ар талыг хэн хариуцаж байна вэ?

– Төрийн тусгай алба хаагч тэр дундаа Онцгой байдлын албаны алба хаагчийн арыг хариуцна гэдэг амаргүй. Цаг наргүй, хэд хоногоор ажиллах нь тодорхойгүй, эрсдэлтэй. Мөн айдсыг хүртэл давхар төрүүлж, сэтгэлзүйн хувьд эмзэглэх олон асуудал гэр бүлийнхэнд тулгардаг. Миний ар талыг миний эхнэр, охин, ээж маань бүрэн хариуцдаг. Би айлын том. Нэг дүүтэй. Дүү маань зургаан настай. Эхнэрийг маань А.Солонго, охиныг маань Т. Амирлан гэдэг. Гурван настай.

– Хүн бүр л шинэ ондоо өөрийн зорилгыг тодорхойлдог. Таны 2023 онд амьдралдаа оруулах томоохон өөрчлөлт, зорьсон зорилгыг сонирхож болох уу?

– Нийгмийн асуудлаа шийдвэрлэж, өөрийн гэсэн байр сууцтай болох зорилт тавьсан. Мөн элсэлтийн ерөнхий шалгалт өгч, ирээдүйн офицер болох мөрөөдлийнхөө эхлэлийг бий болгохыг зорьж байна.

– Үеийн залуустаа хандаж юу гэж хэлмээр байна?

– Идэвх, зүтгэлтэй, тууштай ирээдүйг харж ажиллаж, амьдраарай гэж уриалмаар санагддаг.

– Ярилцсанд баярлалаа.Залуу хүнд зорилго, мөрөөдөл байвал бүх зүйл нээгддэг гэдэг. Зорьсон, санасандаа заавал хүрээрэй?

– Дэмждэг, тусалдаг бас хааяахан зэмлэл хүртээж хурцалдаг намайг гэдэг бүх хүмүүстээ талархаж байна. Мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа үе тэнгийн найзууддаа, тангараг нэгтнүүддээ боломж үргэлж байдаг гэдгийг харуулсандаа баяртай байна. Шагнал бол ирээдүйд тууштай ажиллах том түлхэц болдог гэдгийг мэдэрлээ. Ийм үнэ цэн хүн бүрт ирэх боломжтой шүү дээ. Цаг хугацааны л асуудал. Онцгой байдлын газар, ангийн удирдлага, хамт олондоо маш их баярлалаа. Та бүхэндээ эрүүл энхийг хүсье.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа