Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Монгол нүүрсээ биржээр зарах болсноор БНХАУ илүү их нүүрс авах магадлалтай

Нийтэлсэн

“Мenafn” сайтад нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Монгол хоёрдугаар сараас эхлэн нүүрсээ Хятад руу шууд нийлүүлэхээ зогсоож, оронд нь дуудлага худалдаагаар зарахаар болсон бөгөөд Хятад улс Монголоос нүүрс авахын тулд илүү их мөнгө төлөх шаардлагатай болно. Лхагва гарагаас эхлэн Монгол Улс нүүрсээ худалдахдаа ам үнийг биш хилийн үнийг ашиглахаар болсоноор нүүрсний уурхай болон хил хоорондын тээврийн зардлыг багтаана гэсэн үг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард олон мянган хүн нүүрсний салбарын авлига хээл хахуулийг эсэргүүцэн төв талбайд жагссаны дараа Засгийн газар ийм шийдвэр гаргасан юм. Одоогоор Хятадын Гадаад хэргийн яам энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Өнгөрсөн жил Монголын нүүрсний 84 хувийг худалдаж авсан Хятад улстай байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж  Монголыг Хятадын хэд хэдэн тоймч шүүмжилсэн.Нэгдүгээр сарын эхээр “China Energy Investment Corp” төрийн өмчит компани Индонезийн дараа орох дэлхийн хоёр дахь том нүүрс экспортлогч Австралиас нүүрс импортлох захиалга өгсөн тухай “Ройтерс” агентлаг мэдээлсэн.

Австралийн Засгийн газар Хятадад гарсан Ковид-19-ийн дэгдэлтийг мөрдөн шалгахыг шаардсаны дараа 2020 оны аравдугаар сараас хойш Бээжин Австралиас нүүрс импортлохоо зогсоосон. 2021 оны есдүгээр сард бүс нутгийн нүүрсний үнэ огцом өссөний улмаас цахилгаан станцууд үйлдвэрлэлээ бууруулснаар Хятад улс орон даяар эрчим хүчний хомсдолд орсон. Монгол Улс 2021 оноос эхлэн Хятадын хамгийн том коксжих нүүрсний нийлүүлэгч болж Австралийг орлосон. 2020 онд Хятад улс Австралиас 35 сая тонн орчим коксжих нүүрс импортлосон нь нийт коксжих нүүрсний импортын 48 хувийг эзэлж байна.

Өнгөрсөн онд Хятад улс 63.83 сая тонн коксжих нүүрсийг Монголоос (40 хувь), үлдсэн хувийг ОХУ (33 хувь), Канад (12 хувь), АНУ (7 хувь)-аас импортлосон байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар Бээжин хотноо уулзаж, хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурсан. Хоёр улс Монголын нүүрсийг Хятадад нийлүүлэх урт хугацааны хэлэлцээрийг урагшлуулахаар төлөвлөж байсан. Гэвч арванхоёрдугаар сарын 6-нд Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайд олон мянган хууль тогтоогч, албан тушаалтнууд улсын хамгийн том нүүрс олборлогч “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн авлигын хэрэгт буруутгагдаж, жагсагчид УИХ-ыг огцруулахыг шаардсан.

Өнөөдрөөс  эхлэн “Эрдэнэс-Тавантолгой” компани Хятад дахь худалдан авагчидтай шууд борлуулалтын гэрээ хийхээ зогсоож, нүүрсээ Монголын хөрөнгийн биржээр дуудлага худалдаагаар худалдана. Үүнээс өмнө Монголын Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард нүүрс олборлогчид бүтээгдэхүүнээ 2023 оны хоёрдугаар сараас эхлэн захын үнээр биш хилийн үнээр борлуулна гэж мэдэгдэж байсан. Ингэснээр нэг тонн нүүрснийг 129 ам.доллароор үнэлэхээр байна. Монгол дахь авлигын асуудлаас үүдсэн асуудлаас болж илүү их төлөхөөр болж байгаа нь шударга бус гэж Фүжианд амьдардаг тоймч ярилцлагалаа онцолжээ.

Тэрбээр  Монгол Улс саяхан дуудлага худалдаагаар 12800 тонн коксжих нүүрсийг Сингапурын пүүст тонн тутмыг нь 1290 юань буюу 191 ам.доллароор худалдсан нь өмнөх хэлцлийн үнэ болох 1150 юаниас 12.2 хувиар  өндөр үнээр зарагдсан байна.Тэрбээр хилийн үнийг ашиглах нь Хятадын худалдан авагчдын эрх ашгийг ноцтойгоор хохироох болно гэжээ. “Хятад, Монгол хоёр улсын хооронд эрчим хүчний түншлэл байгуулах нь амаргүй” гэж Шаньдунд төвтэй тоймч бичжээ. “Гэвч хэрэв Монгол Хятадаас мөнгө олохыг хүсэж байгаа бол ямар нэгэн арга хэмжээ авахаасаа өмнө сайтар бодох хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар Хятад улстай хийсэн эрчим хүчний гэрээгээ дангаараа цуцалж  байгаа нь хариуцлагагүй хэрэг” гэдгийг тэрбээр  тодотгожээ.

Хятад улс Монголд эдийн засгийн үр өгөөжөө өгсөөр ирсэн гэж Ляонинд амьдардаг нэгэн зохиолч ярьжээ. Тэрбээр Монгол Улс Хятадтай харилцаагаа сэвтүүлэхийн оронд илүү прагматик, ухаалаг байдлаар шийдвэрлэх ёстой гэжээ. Тэрбээр мөн Монгол экспортын дүрэмдээ гэнэт өөрчлөлт оруулсанаар Хятад руу нийлүүлэх нүүрсний нийлүүлэлт тасалдаж, улмаар Орос, Австрали, Индонез, Хойд Солонгосоос илүү их нүүрс худалдан авах хандлагатай байна. Өнгөрсөн сарын 21-нд Австралийн Гадаад хэргийн сайд Пенни Вонг, Хятадын дипломатч Ван И нар Бээжинд уулзаж, хоёр орны худалдааны гацааг хэрхэн арилгах талаар ярилцсан. Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе энэ сарын 14-нд хэлэхдээ, Австрали Хятадтай худалдааны харилцаагаа бүрэн сэргээхийг эрмэлзэж байна гэсэн.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио22 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио23 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио23 цаг өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа