Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тайланд аудит хийх тусгай зөвшөөрөл олгожээ

Нийтэлсэн

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж Сэндбоксын зохицуулалтын орчны журмын шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. Тус хорооны мэдээлэлд, Журмын шинэчилсэн найруулгаар сэндбоксод орох хүсэлтийг хугацаа харгалзахгүй хүлээн авах, сэндбоксын орчинд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг алдалгүй турших боломж бүрдэж, оролцогчдод тавигдах шаардлага, үйл ажиллагаатай холбоотой харилцаа илүү тодорхой болох юм. Мөн одоо мөрдөж буй журмын санхүүгийн зохицуулагч байгууллагууд нь тус тусдаа сэндбоксын нэгжтэй байна гэсэн зохицуулалт нь журмын шинэчилсэн найруулгад Сэндбоксын албыг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлдэг байхаар тусгагдсан. Журмын төслийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч хамтран батална.

Засгийн газраас баталсан “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”-ийн хүрээнд хийх ажлын дийлэнх хувийг Санхүүгийн зохицуулах хороо дангаар болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх юм. Хэрэгжүүлэхдээ үр дүнтэйгээр буюу Ази, номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг /АНДБМУТБ/-ийн дараагийн шатны харилцан үнэлгээнд бэлтгэх, Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай салбаруудад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг сайжруулж, тасралтгүй байдлыг хангах хүрээнд “Санхүүгийн зохицуулах хорооноос Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2023-2030)”-г найман зорилгын хүрээнд боловсруулсныг хуралдаанаар баталлаа.

Мөн хуралдаанаар нэг хувьцаат компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар, нэг тусгай зориулалтын компанийн гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны жилийн хүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв.

Түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн санхүүгийн тайланд аудит хийх хуулийн этгээдээр  хоёр компанийг, банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх болон хадгаламж, зээлийн хоршоо, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг буюу нийт гурван компанид олгохоор, даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг компанийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар, хоёр компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх болон нэг компанийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр тус тус шийдвэрлэлээ гэсэн байна.

Дэлхий3 өдөр өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм4 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент4 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий4 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр4 өдөр өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг4 өдөр өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий4 өдөр өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр4 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм6 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий6 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм6 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент6 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр6 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент6 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент6 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ