Улс төр
Хөгжлийн банкны сонсголд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гэрчээр оролцуулахыг шаардав
Нийтэлсэн
2 жил өмнөНийтлэлч
АдминАН-аас өнөөдөр /2023.02.09/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг “Хөгжлийн банктай холбоотой сонсголд яагаад зөвхөн АН-аас сонгогдсон албан тушаалтнуудыг дуудаад байна вэ. Ерөнхий сайд асан Сү.Батболдын үед Хөгжлийн банк, төмөр зам анх бий болж байсан. Тэр хүн хаана байна. Ч.Хүрэлбаатарыг яагаад сонсголд дуудахгүй байна вэ. МАН-ын гишүүд АН-ын гишүүдийг нам дээрээ дуудаад загнаж байгаа юм шиг зүйл болж байна. МАН-ын Хяналтын хорооны хурал биш шүү. Ийм байж болохгүй” хэмээв.
Түүнчлэн “Сүүлийн 7 жил Хөгжлийн банкны зээлийг УИХ, Засгийн газрын тогтоолоор олгодог байсан. Үүнээс болж Хөгжлийн банкны хулгай гаарсан. Мөн 29, 30, 31, 32 дэх Ерөнхий сайдыг дууд, Л.Оюун-Эрдэнийг ч дууд. Ингэж байж сонсгол тэгш болно” гэж ярилаа.