Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Д.Анар: Дорнод түмнийхээ магнайг тэнийлгэсэндээ баяртай явдаг юм

Нийтэлсэн

Монгол Улсын заан Д.Анартай уламжлалт цагаан сард зориулсан  үндэсний бөхийн барилдааны  өмнөх өдөр  ярилцсанаа уншигч танд хүргэе.

 Цагаан сард зориулсан үндэсний бөхийн  барилдааныг тэр жилийн наадмын  өнгийг тодорхойлдог хэмээдэг. Танай галын бөхчүүдийн бэлтгэл хэр хангагдав?

– Монголын уламжлалт  цагаан сарыг тохиолдуулан зочин хоймортоо урьсанд талархаж байна. “Дорнын хүчтэн” бөхийн дэвжээний бөхчүүдийн  бэлтгэл ерөнхийдөө хангагдсан гэж хэлж болно. Манай дэвжээнийхэн энэ удаагийн бэлтгэлээ төмөр замын Баянбуурал амралтын газар хангасан. Найман бөх зодоглоно.  Энэ жилийн барилдаан их сайхан болох байх. Нутаг нутгийн нэртэй, цолтой олон сайхан бөх барилдахаар нэрээ өгсөн байна лээ. Бөхчүүд  цагаан сарын барилдаанд онцгой ач  холбогдол өгөх нь бий.  Учир нь  улсын их баяр  наадмын өнгийг тодорхойлохын сацуу уг барилдаанд тавын  даваанаас дээш барилдсан бөхчүүд улсын цолонд хүрдэг хэмээн бэлгэшээдэг.

  Таны удам судар сонирхлыг минь татаад байна?

Би хоёр талаасаа бөхийн удамтай.  Аавын маань  өвөө, миний өндөр дээд өвөг маань Даншигийн харцага цолтой бөх байсан. Харин  ээжийн маань  талд цэргийн заан хүн байсан гэнэ лээ.

  • Дорнод аймгийн Дашбалбар сумынхаа тухай, ах эгч нарынхаа талаар  хууч дэлгэвэл?

Миний хүүхэд ахуй насны бүхий л сайхан  дурсамж Дашбалбар сумтай салшгүй холбоотой. Би багадаа нэлээн сахилгагүй хүүхэд байсан. Хашааны орой, байшингийн дээвэр дээгүүр л харайлгаж явах. Зун нь хамаатныдаа очиж хурга, ишиг хариулна. Овоо том болоод адуунд явдаг болсон. Адуугаа хураагаад гэрийн зүг эргэхэд нар мандаж байдаг. Энэ л гайхамшигт агшныг  морины нуруун дээрээс харна  гэдэг жаргал шүү. Би нутгаа их санадаг. Ажил бүтэхгүй, сэтгэл санаа тиймхэн байх аваас нутаг руугаа давхидаг. Аймгийн төвийн хаалга дээр ирээд машинаасаа буун биеийн чилээ гарган суниахад л сэтгэл сэргээд ирж байгаа юм чинь.

Би ээжийнхээ  “өмч” нь.  Уг нь манайх найман хүүхэдтэй айл. Миний дээр дөрвөн ах, гурван эгч бий. Би аавыгаа мэддэггүй юм. Намайг нялх байхад нас барсан тул ижий минь бусдаас онцолж эрхлүүлсэн хэрэг.  Миний ээж хатуу талдаа хүн. Цэл залуугаараа ханиа алдаж, найман хүүхдээ өсгөх гэж  их зовсон  учраас тэр биз.     Миний аав нутаг усандаа нэртэй уран дархан хүн байсан.  Дорж дархан гэхээр сийлбэрчид анддаггүй юм билээ. Гэрлэх ёслолын ордны хаалган дээрх сийлбэр чинь миний аавын бүтээл. Албан байгууллагуудын ханан дээрх томоохон бүтээлүүдэд сэтгэл оюунаа зориулж, гар бие оролцож  явсан талаар  ээж минь  хуучилдаг.  Аавын авьяасыг  өвлөж сийлбэрч болсон хүн  манай гэр бүлд байхгүй ч ах нар маань дор бүрнээ гарын уртай.  Хазаар, ногт, чөдөр, уураг зэргийг эвлэгхэн зангиддаг юм.

 Олон ах, эгчтэй хүүхдүүд цаана аа л додгир байдаг. Таны хувьд?

Үнэхээр тийм. Дээрээ дөрвөн ахтай хүн чинь хэнээс айх юм. Сайхан ах нарынхаа буянд эцгийн хайраар дуталгүй өссөн шүү. Өөрөө хэрэг тарьчихаад ах нараараа өмөөрүүлж явсан үе бий. Ах нараас минь айгаад хүүхдүүд намайг дээрэлхэж чаддаггүй байсан.   Найз нар маань намайг айхыг мэддэггүй нөхөр гэлцдэг.  Энэ бол ах нарын буян шүү дээ. Эл зан  миний амжилтад, амьдралд сайнаар  нөлөөлсөн гэж боддог.  Аливаа  асуудлыг шийдэхэд зоригмог байж, ул суурьтай хандах ёстой биз дээ.

-Бөх болох хүсэл хэзээ төрж,   зам мөр тань хэрхэн тавигдав?

  – Насан туршдаа баярлаж явах учиртай хүн бол миний багш, найз хоёр маань. Сумынхаа сургуульд нэгдүгээр ангид элссэн тэр намар самбо бөхийн спортын мастер, цэргийн начин н.Мөнхжаргал багш маань нэгдүгээр ангийн  бүх эрэгтэй хүүхдүүдийг хооронд нь  барилдуулсан. Тэр барилдаанд би түрүүлж удалгүй  сургуулийнхаа бөхийн секцэд явсан. Тухайн үед би үеийнхээ хүүхдүүдийг бодвол арай өсгөлүүн байсан.  Настай хүмүүс намайг бөх болж мэдэх хүү шүү гэж урамшуулна.  Манай гэрийнхэн ах, эгч нар маань ч гэсэн их дэмжинэ.  Аймаг, сумын бөхийн барилдаануудад оролцох үед чадлаараа тусалдаг байсан нь их спортод сэтгэл зүрхээ өгөхийн суурь болсон гэж би хувьдаа боддог.  Барилдах тусам би өөрөө  бөхөд хайртай болсон. Арван жилийн дөрөвдүгээр ангийн жаахан хүү сумын наадам болоход бөхийн барилдааныг эхнээс нь дуустал хоёр өдөр  өглөөнөөс, орой хүртэл үздэг байсан гээд төсөөл дөө.  Цол гуншингаа дуудуулж буй сумынхаа бөхчүүдийг хараад эдэн  шиг л сайн  бөх болох юмсан  гэж  битүүхэндээ бодох болсон. Мөрөөдлөө алхам алхмаар биелүүлж л явна.

– Төрийн наадамд зодоглож  Дорнод аймгийн бөх  Доржийн Анар хэмээн  цоллуулсан анхны тэр мартагдашгүй агшныг хамтдаа  дурсвал?

-Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Ц.Шийрэв багшийгаа энэ ярианы эхэнд дурдах нь зүйтэй. Анх Улаанбаатар хотод орж ирээд Ц.Шийрэв багшийнхаа удирдлага дор жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Улмаар ахлах сургуульдаа Япон улсад жүдо бөхөөр хичээллэх том боломж олдсон.   Сургуулиа төгсч  ирээд 2012 онд 22 настайдаа Дорнод аймгийнхаа баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн. Дараа жил нь улсын наадамд зодоглосон.  Улсын наадамд анх удаа  барилдаж,   аварга арслан, заануудыг дэргэдээс нь харахад үнэхээр сүрдмээр шүү. Улсын цол авах тухай бодож ч байгаагүй. Давж дийлэхгүй том даваа шиг л санагдаж байлаа. Чамгүй бэлтгэл хийсний хүчинд  2014 онд улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дөрвийн даваанд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаярыг давсан.  Буруутай ч юм шиг санагдаж байсан,  бас үнэн гэж үү гэж бодогдоод л.  Тэр хэрээр  маш их урам зориг,  итгэлийг олж авсан. Тэр  жилдээ начин цолны үзүүрээс атгаад алдсан ч шантрах бодол огт төрөөгүй. Яагаад гэвэл бэлтгэл сургуулилалтаа маш сайн хийвэл улсын цол ойрхон  байдаг юм байна гэх итгэлийн гал миний дотор дүрэлзэж байлаа. Тэгээд  дараа жил нь  дутуугаа дүүргэж Дорнодчуудын арван жил хүлээсэн улсын начин цолонд хүрсэн.  Нутгийн минь уулс надтай хамт өндөлзсөн болов уу. Тэр дундаа Дашбалбар сумынхан маань магнайгаа тэнийтэл баярласан байх.   Гэхдээ манай аймгийнхан бөх гэхээсээ илүү хурдан моринд ач холбогдол өгдөг юм шиг санагддаг.   Улсын цолонд хүрсэн бөх хүний хувьд хойч үеэ бэлтгээд эхэлсэн. Тэдэнд маань дэмжлэг туслалцаа хэрэгтэй л байх юм.  Барилдсан наадам болгон маань надад сайхан  дурсамж үлдээдэг.  Дашрамд өгүүлэхэд, миний хүний зэрэгтэй яваа минь нутгийн олны хүүгээ гэсэн сэтгэлийн залбиралын үр шим юм шүү дээ. Бас бэлтгэл сургуулилтаа сайн хийхэд бүхий л талын туслалцаа дэмжлэгийг үзүүлж ирсэн Шинь шинь компаний хамт олондоо талархаж явдгаа онцолж хэлэх байна.

-Хамгийн анхны наадмын дээлийг тань хэн хийж өгсөн бэ?

-Хамгийн анх улсын наадамд барилдахаар явахдаа  наадмын дээлээ Нарантуул захаас худалдаж авсан.  Тэрнээс  өмнө, арван жилийн хүүхэд байхдаа ангийнхаа хүүхдүүдийн  дээлийг гуйж өмсөөд л явна. Багадна аа.  Жүдо бөхөөр нэлээн хэдэн жил  хичээллэсэн болохоор үндэсний бөхийнхөө дэг жаягийг хожуу сурсан. Үнэндээ үндэсний бөх гэхээр зодог, шуудаг, монгол гуталтай байхад л болчих юм шиг санаж явлаа.  Энд тэнд явж,  аймаг сумдын наадамд барилдахаар очсон бөхчүүд өнгө өнгийн шинэ дээл, бүстэй байхыг хараад бөх хүн  ийм л байдаг юм байна гэж харж, суралцаж  эхэлсэн. Сумандаа түрүүлчихээд аймагт  барилдахаар ирэхдээ өөрийн гэсэн дээл, бүсгүй хүн яаж олигтой барилдах вэ дээ гэж дотроо бодоод өөртөө  анхныхаа дээлийг худалдаж авсан.   Буянтай сайхан тэр дээлээ  одоо ч нандигнан хадгалдаг.

– Бөх сонирхогчдын тааварт  Д.Анар гэдэг нэр бичигдэж,   хүмүүс таниад ирэхийн  цагт өөрийн эрхгүй  омогших сэтгэл төрдөг юм байна уу?

-Ц.Шийрэв багш маань  намайг Япон явуулсан нь  их учиртай байсан юм билээ.  Би хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэж дээр өгүүлсэн.  Шилжилтийн нас гэгддэг  15, 16 настай эрэгтэй хүүхдийг зөв удирдахгүй бол хаашаа ч хазайж болно. Миний хувьд барилдах дөр суун түүндээ бардаад асуудалд орж мэдэхээр байсан юм билээ. Тиймээс багш минь хатуу бэрхийг үзэг, үг сонсч сураг  гээд япон явуулсан хэрэг.  Японд суралцсан хэдэн жилд миний ханд хага дарагдсан. Хүн ямар байх ёстойг тэнд сурсан. Одоо ч тэнд сурсан зүйл маань үе үе  бодогдож, тэр хэрээр  өөрийгөө дарж хэр баргийн хүний хэлсэнд үгэнд хөөрч гүйж, гутарч суухааргүй хатуужилтай болсон.

Цагаан сарын барилдаанд анх удаа барилдахаар  бөхийн өргөөний дэвжээнээ гарсан   дурсамжаа хуваалцвал?

-Япон явж ирээд удаагүй байсан үе л дээ. Тухайн үед “жүдо бөхөөр л дагнаж хичээллэе” гэж боддог, үндэсний бөхийг нэг их тоодоггүй байлаа. Дорнод аймгийн нэрэмжит барилдаан болоход багш нар барилд гэж загнаад оруулчихсан. Зодог шуудгаа цүнхлэн “Бөхийн өргөөн”-д очлоо. Бөхийн өргөөний босгыг анх удаагаа давж байгаа нь тэр.  Ерөнхийдөө монгол бөхийн зодог шуудагтай л жүдоч барилдсан даа.

Гурвын даваанд одоогийн улсын начин А.Алтанхуяг амлахад нь давхар тохоод унагасан. Дөрвийн нугалаан дээр улсын арслан Р.Пүрэвдагватай оноолт таарсан. Тэр үед аймгийн хурц арслан цолтой байхад нь залуу бөх таарч барилдаад өвдөг шороодож байлаа. Энэ цагаас хойш л заалны барилдаанд очих юм шүү гэх бодолтой болсон.  Урам зориг ч  төрсөн.

Сумын цолтнуудын барилдаанд алгасалгүй барилдана.  Тэр үед чинь аварга Э.Оюунболд, улсын заан Н.Жаргалбаяр, улсын начин Г.Ганжад, аймгийн арслан Д.Тогтохжаргал, Ш.Пүрэвгарьд, цэргийн начин Б.Энхсайхан гээд л адилхан  сумын заан цолтой  бөхчүүд хоорондоо гоё өрсөлддөг байлаа шүү дээ. Аварга Оюунболд бид хоёр их олон удаа тунаж барилдсан. Энэ маань 2011 оны өвөл шүү дээ. Түүнээс  хойш л миний амжилт шат шатаар ахисан.

Бөх барилдана гэдэг тэр чигээрээ сэтгэл зүйн тулаан гэж та хэлсэн. Барилдааны үед сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Би үүнийг их спортын ач тус гэж боддог. Дэлхийн дэвжээнд олон шилдэг тамирчинтай өрсөлдөж байсан болохоор  айж сүрдээд байдаггүй. Ер нь тэгээд бэлтгэл сайн хийсэн хүнд элдэв янзын юм бодол орж ирээд байдаггүй, сэтгэл зүй өндөртэй байдаг. Б.Ганбаатар, Б.Жаргалсайхан хоёр багш маань надад итгэл хүлээлгэж том тэмцээнүүдэд олон ч удаа авч явсан даа. Намайг их хурцалж өгнө. Тунасан хүнд барилдааны үед хоёр багшийн маань бэлтгэлийн арга барил их  хэрэг болдог. Б.Ганбаатар багш маань  Х.Цагаанбаатар гавьяатыг 19 настай байхад нь бэлдэж олимпын хүрэл медаль авахуулсан гавьяатай нэгэн.  Олон мундаг шавьтай хүн. Баярлаж явдаг юм, багшдаа.

-Ингэхэд ээжийнхээ ачийг хэр сайн хариулж яваа гэж боддог вэ?

-Маш том мөрөөдөл гэвэл  ээждээ байр авч өгөх явдал  байлаа. “Монгол Улсын заан” цолыг 2019 онд хүртэх үед Кёкүшюүзан Д.Батбаяр ах надад байр бэлэглэсэн. Тэр байраа ээждээ өгөхөөр шийдээд “Хүү нь ээжийгээ байранд оруулна” гэж хэлсэн. Тэгтэл ээж маань тэр сургаар  хэдхэн хоногийн дотор нүүх бэлтгэлээ бүрэн хангасан байсан. Үе үе утас дуугарна, харахаар ээж.  Тэгээд “Миний хүү байр  нь юу болж байна вэ” гэж асууна.   Нүүнэ гээд хамаг юм аа бэлдсэн болохоор аргагүй л дээ. Төд удалгүй ээжийгээ хүссэн байранд нь оруулж, мөрөөдлөө биелүүлсэн.  Байрных нь түлхүүрийг гардуулж өгөх үед ээж бид хоёр хоёулаа баярын нулимс унагаасан даа. Амьдрал сайхан шүү. Ядарч явсан ээж минь өнөөдөр хүүгийнхээ буянаар паартай байшинд өөрийнхөө жаргалаар жаргаж суугаа. Үрс нь өсч өндийн олон айл болж, үрээгээ танихгүй болтлоо өнөр өтгөн болсон. Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Ч.Чулуунцэцэг

CRI Монгол радио15 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио16 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио17 цаг өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио18 цаг өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа