Бидэнтэй нэгд

Нийгэм

Энэ онд 50 гаруй улстай 105 чиглэлд нислэг үйлдэнэ

Нийтэлсэн

Монгол Улсын Засгийн газар  2023-2025 оныг Welcome to Mongolia болгон зарласан. 2023 онд 50 орчим улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, 105 чиглэлд нислэг үйлдэх боломжийг бий болно.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийсэн айлчлалын үр дүнд БНСУ-Монгол улс хоорондын нислэгийн давтамж 7 хоногт 44 байсныг 80 хүртэлх нислэг болгож нэмэгдүүлжээ. Өөрөөр хэлбэл өдөртөө 11 нислэг хийгдэх боломж бүрдлээ. Мөн дараах өөрчлөлтийг оруулаад байна.

  • Япон Улсын чиглэлд нислэгийн давтамж 7 хоногт 26 байсныг 62 болгож;
  • Тайландын чиглэлд 7 хоногт 10 байсныг 30 болгож;
  • Монгол-Туркийн чиглэлд 7 хоногт 6 байсныг 34 болгож;
  • УБ-Бээжингийн чиглэлд 7 хоногт 42 удаа нислэг үйлдэх боломжийг бүрдүүллээ.
  • Мөн Катар, Кувейт улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах эрхийг олголоо. Ингэснээр Ойрхи дорнод, баруун азийн орнууд руу шууд нислэгтэй болж, экспортын ачааны эргэлт нэмэгдэж, аялал жуулчлалыг хөгжүүлэх өндөр ач холбогдолтой юм.
  • Энэ оны зургадугаар сард АНУ-тай “OPEN SKY” хэлэлцээрт гарын үсэг зурснаар бүрэн хүчин төгөлдөр болж хоёр улсын авиа компаниуд Монгол Америкийн хооронд дурын хот руу шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ.
  • 2023 онд Австрали улстай “OPEN SKY” хэлэлцээр хийнэ.
  • Мөн энэ оны эхний хагас жилд багтаан ГРЕК, УНГАР, ИХ БРИТАНИ улстай шууд нислэг үйлдэх агаарын харилцааны хэлэлцээр байгуулна.
  • Эдгээр хэлэлцээрүүдийг байгуулснаар дэлхийн гол агаарын тээврийн зангилаа цэгүүд рүү ямар нэг хязгаарлалтгүй, чөлөөтэй, шууд нисэх боломж бүрдэнэ.
  • Нислэгийн томилгоог авиа компаниуд хоорондоо зөвшилцөж,  салбарын сайд түүнийг нь зөвхөн батламжилдаг болсноор тэгш боломж, чөлөөт өрсөлдөөнийг бий болголоо.
  • Ойрын үед орон нутгийн 9 чиглэлд нислэгтэй болгохоор ажиллаж байна.
CGTN мэдээ8 цаг өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ1 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол2 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр2 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр2 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр2 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ