Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

БХАТИХ-ын шинэ сонгуулийн анхны хурал нээлтээ хийлээ

Нийтэлсэн

Хятадын дээд эрхт байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ шинэ сонгуулийн анхны хурал 5-ны өдөр Бээжинд нээгдлээ. Ши Жиньпин тэргүүтэй нам, төрийн удирдагчид болон шинэ сонгуулийн БХАТИХ-ын 3000 шахам төлөөлөгч нээлтийн хуралд оролцсон байна.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян тус хуралд Засгийн газрын ажлаа тайлагнах үеэр хэлэхдээ, 2022 онд Хятад улс эдийн засгаа тогтвортой өрнүүлж, хөгжлийн чанараа тасралтгүй дээшлүүлж, нийгмийн тогтвортой байдлыг баталгаажуулсан. Энэ амжилт хялбар ирээгүй гэв. Тэрбээр цааш нь, “Өнгөрсөн онд Хятадын эдийн засгийн хөгжилд цар тахал болон гадна дотны олон хүчин зүйл нөлөөллөө. Хятад улс сүүлийн жилүүдэд нөөцөлсөн бодлогын арга хэрэгслээ ашиглан эдийн засгийн шинэ дарамтыг сөрж, нийлүүлэлтийн бүтцийг тууштай ахиулж, эдийн засгийг тогтворжуулах багц бодлого, хавсралт олон арга хэмжээ хэрэгжүүлж. эдийн засгийг тогтворжуулан сэргээхэд дэмжлэг үзүүлсэн” гэжээ.

Ли Кэчян тайландаа “Хятадын ДНБ 2022 онд 3 хувь өсч, хот сууринд 12 сая 600 мянган ажлын байр шинээр бий болгож, оршин суугчдын хэрэглээний үнэ 2 хувиар өссөн байна. Нарийн төвөгтэй, өөрчлөгдөж буй орчинд Хятад улс жилийн хөгжлийн зорилтуудаа үндсэнд нь биелүүлж, эдийн засгийн чадавхаа харууллаа” гэв.

Ли Кэчян хэлэхдээ, “Сүүлийн 5 жилд Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил дэлхийн нийтийн анхаарлыг татсан томоохон амжилтад хүрлээ. Хятадын ДНБ 121 их наяд юаньд хүрч, 5 жилийн хугацаанд жилийн дундаж өсөлт 5.2 хувьд хүрч, 10 жилийн хугацаанд 70 шахам их наяд юаниар нэмэгдэн, жилийн дундаж өсөлт 6.2 хувьд хүрсэн. Хятадын эдийн засгийн хүчин чадал мэдэгдэхүйц сайжирсан” гэжээ.

Тайланд, өнгөрсөн 5 жилд Хятадын өөрчлөлт нээлтийн ахиц эрчимжиж, “Бүс ба зам”-ыг хамтаар байгуулах ажил тогтвортой хөгжиж, Хятадын бараа бүтээгдэхүүний импорт экспортын хэмжээ 40 их наяд юанийг давж, гаднын хөрөнгө оруулалтыг татсан, гадаадад хөрөнгө оруулсан хэмжээгээрээ дэлхийд дээгүүр бичигдэж байна. Үүнээс зэрэгцээ, Хятад улс ядуурлыг бууруулах, технологийн шинэчлэл, экологийн орчныг сайжруулах чиглэлээр ч үр дүнтэй сайн ажилласан гэжээ.

Ли Кэчян засгийн газрын ажлын тайландаа, “Энэ онд Хятадын ДНБ-ийг 5 орчим хувиар нэмэгдүүлэх зорилт тавьж байна” гэжээ.

Тайланд, энэ онд хот суурин газарт 12 сая орчим ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийн түвшинг 5.5 хувиас хэтрүүлэхгүй байлгах. Хэрэглээний үнийн өсөлтийг 3 хувиас хэтрүүлгүй барьж, иргэдийн орлогын өсөлтийг эдийн засгийн өсөлттэй ижил түвшинд байлгана. Экспорт, импортыг тогтвортой нэмэгдүүлж, олон улсын орлого зарлагыг тэнцвэртэй байлгана. Үр тарианы үйлдвэрлэлийг 650 сая тонноос дээш байлгана. Чулуужмал эрчим хүчний хэрэглээг танаж, экологийн орчныг сайжруулах зэргээр хөгжлийн бусад гол зорилтуудыг дэвшүүлжээ.

Тайланд тэмдэглэхдээ, Хятад улс хувийн хэвшлийн өмчийн эрх, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хуулийн дагуу хамгаалах, хувийн өмчийн компаниудын хөгжлийг урамшуулж, бичил, жижиг дунд аж ахуйн нэгж, хувийн бизнес эрхлэлтийг дэмжиж ажиллах болно. Бүх төрлийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд шударга өрсөлдөх, эрүүл хөгжих орчинг бүрдүүлж, зах зээлийн хүлээлт, итгэлийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ гэв.

Уг тайланд тэмдэглэхдээ, 2023 онд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, үр дүнтэй ашиглахад хүчин зүтгэх хэрэгтэй. Хятадын нээлттэй зах зээл дэлхийн олон компанид илүү их боломж авчрах нь дамжиггүй гэж тэмдэглэв.

Тайланд, “Зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлж, орчин үеийн үйлчилгээний салбарын нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг дотоодын аж ахуйн нэгжүүдтэй тэгш эрхтэй авч үзэхийг санал болгов. Тэрчлэн Номхон далай дамнасан түншлэлийн иж бүрэн хэлэлцээр (CPTPP) зэрэг өндөр стандарт бүхий эдийн засаг, худалдааны хэлэлцээрүүдэд нэгдэхийг дэмжиж, холбогдох дүрэм, журам, удирдлага, стандарттай идэвхтэй нэгдэн, тогтолцооны чанартай нээлттэй байдлыг өргөжүүлэх”-ийг дурдав. Мөн импорт, экспортыг дэмжиж, гаднын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд сайн үйлчилж, гадаадын хөрөнгө оруулалттай том төслүүдийг хэрэгжүүлэхийг онцлов.

Уг тайланд, Хятад улс Тайваний асуудлыг шийдвэрлэх намын шинэ эриний стратеги, “Нэг Хятад”-ын зарчим, “1992 оны нийтлэг ойлголт”-ыг баримталж, Тайваний хоёр эргийн харилцааны энх тайванч хөгжлийг дэмжинэ гэж онцолжээ.

Тайваний хоолойн хоёр эргийн эдийн засаг, соёлын солилцоог ахиулж, Тайваний элэг нэгт хятад хүмүүст хүртээмжтэй бодлого боловсруулж, Тайваний хоолойн хоёр эргийнхэн Хятадын соёлыг хамтаар хөгжүүлэхийг ахиулж, сэргэн мандлын их үйлсийг бүтээхийн төлөө хамтдаа хичээхийг тайланд дурджээ.

Хонконг, Макаогийн тухай тайланд мөн онцолсон байна. Үүнд, “Нэг улс, хоёр систем”, “Хонкончууд Хонконгоо засах”, “Макаочууд Макаогоо засах”, дээд хэмжээнд өөртөө засаглах зарчмыг нухацтай хэрэгжүүлэх. Хуулийн дагуу Хонконг, Макаог засахыг баримталж, Үндсэн хууль, Тулгуур хуулиар тогтоосон засаг захиргааны онцгой бүсийн хуулийн дэг журмыг сахин хамгаалж, “Эх орончид Хонконгийг удирдах”, “Эх орончид Макаогийг удирдах” зарчмуудыг хэрэгжүүлнэ. Хонконг, Макаогийн эдийн засгийг хөгжүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлж, урт хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд дэмжлэг үзүүлнэ.

Засгийн газрын ажлын тайланд, “Хятад улс бие даасан энх тайванч гадаад бодлого хэрэгжүүлж, энх тайван хөгжлийн замаар замнан, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр дэлхийн улс орнуудтай найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлж, харилцан ашигтай, хамтдаа хөгжих нээлттэй стратеги баримталж ирсэн. Хятад улс ямагт дэлхийн энх тайвныг эрхэмлэж, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулан, олон улсын дэг журмыг хамгаалах болно” гэжээ.

Хятад улс Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар, “Дэлхийн хөгжлийн санаачилга”, “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ыг хэрэгжүүлж, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг эрхэмлэн, хувь заяаны хамтын цогцыг байгуулж, дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна” гэж онцолсон байна.

Энэ удаагийн хурлаар Хятадын шинэ сонгуулийн төрийн байгууллагын бүрэлдэхүүнийг сонгох,хууль тогтоох хуулийн төслийг хянан хэлэлцэж, төрийн зөвлөлийн бүтцийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэх болно.

CGTN мэдээ3 цаг өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр3 цаг өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Боловсрол3 цаг өмнө

Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний НОМЫН БАЯР болно

Нийгэм3 цаг өмнө

Үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөж, гараа дэвээ дуурайдаг иргэдийг шалгуулна

Эдийн засаг3 цаг өмнө

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

Энтертайнмент4 цаг өмнө

Роналдогийн 14 настай хүү Португалын шигшээд анх удаагаа тоглолоо

Постер4 цаг өмнө

Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжинэ

Улс төр4 цаг өмнө

Зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу байна

Энтертайнмент4 цаг өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Дэлхий4 цаг өмнө

Намын хөрөнгөөс 38 тэрбум вон завшсан улстөрчийг БАРИВЧЛАХ зөвшөөрөл хүсжээ

Нийгэм4 цаг өмнө

Хүний гэрлэн бүрхүүл бүтэн байвал ажил, амьдрал ч тэгширнэ

Дэлхий22 цаг өмнө

Орос, Украины шууд яриа хэлэлцээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ

Дэлхий22 цаг өмнө

Украинд дайны галыг зогсоох боломжийг алдаж болохгүй гэж үзэж байна

Нийгэм23 цаг өмнө

Сэтгэлзүйн зөвлөгч судлаач: Т.ТӨРМӨНХ Монголын нийгэмд ёс суртахууны доройтол газар авч, оюун санааны хямрал гүнзгийрч байна

Дэлхий1 өдөр өмнө

Трамп: Катар үнэгүй онгоц бэлэглэж байхад татгалзвал би тэнэг хүн болох байх

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент4 цаг өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн