Бидэнтэй нэгд

Улс төр

Д.Амарбаясгалан: МАН-д сандал, суудлын төлөө хэрэлдээд сууж байх цаг алга

Нийтэлсэн

“Шүүр ажиллагаа”-г ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариуцан ажиллаж байгаа бөгөөд энэ талаараа өчигдөр /2023.04.13/ мэдээлэл өглөө.

Тэрбээр “Шүүр ажиллагаа”-ны хүрээнд Монгол Улсын төрийн бүх түвшинд ажиллаж байгаа, тэр дотроо тодорхой хэмжээний хуулийн зөрчилтэй хэсгийг ажил албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргахаар зорин ажиллаж байна. Төр хуулиа бүрэн хэрэгжүүлдэг байх ёстойТөрийн бүх шат хуулийг ягштал мөрддөг байх ёстой. Бид эхний ээлжид хуулийн зөрчилтэй хэсгийг чөлөөлнө. Хоёр дахь ээлжид иргэд, олон нийтээс, төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас мэдээлэл авсны үндсэн дээр Шүүр ажиллагаанд хамрагдаагүй, хийдэл гаргаж үлдсэн хэсэгтэй хариуцлага тооцох ажлыг хийнэ.

Нөгөө талаар “Шүүр” ажиллагааны хүрээнд гарч байгаа шийдвэрийг аливаа шатанд хийдүүлэх, төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлэх үйл явдлууд байгаа. Энэ үйл ажиллагаанд хууль бусаар өртсөн байгаа төрийн албан хаагчдын эрхийг сэргээх ажлыг давхар хийнэ. Монгол Улсын Төсвийн хууль 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр батлагдсан. Уг хуульд төсвөөс тэтгэврийн насны буюу тэтгэвэр авч байгаа хүнийг цалинжуулахгүй байх хуулийн заалт орсон. Өнөөдрийн байдлаар 6161 төрийн албан хаагчид тэтгэвэр авч байгаа мөртлөө төсвөөс давхар цалинжиж байгаа. Төрийн тусгай албан хаагч 156 хүн цэргийн насны тэтгэвэр тогтоолгоод, дээрээс нь цалин аваад явж байна.

Дээрх төрийн албан хаагч хүмүүсийг өнөөдрийн байдлаар цалинжуулахад 7.5 тэрбум орчим төгрөг байна. Үүнийг бүтэн жилээр тооцвол нийт дүнгээрээ 30 тэрбум төгрөгийн цалин гарахаар байна. Цэргийн насны тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн цалинд 250 орчим сая төгрөгийн өнөөдрийн байдлаар зарсан, бүтэн жилээр тооцвол нэг тэрбум төгрөг.

Энэ байдлыг болиулж, төсвийг хэмнэх, нөгөө талаар залуучууд, мэргэжлийн боловсон хүчнийг ажиллуулах ажлын байр бий болгох боломж байна. Гаалийн ерөнхий газраас гэхэд өнөөдрийн байдлаар 150-160 орчим хүн чөлөөлөгдөх мэдэгдлээ авсан. Гэхдээ чөлөөлөгдөж байгаа хүн бүр хууль зөрчөөгүй гэдгийг зөвөөр ойлгоорой. Эдгээр хүн дотор Төрийн албаны ерөнхий шалгалтаа өгөөгүй 60 хүн байна. Хоёрдугаарт Засгийн газраас батлагдсан бүтэц, орон тооноос хэтрүүлсэн томилогдсон хүмүүс чөлөөлөгдөж байна. Гуравдугаарт авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон байсан цөөн тооны хүмүүс томилогдсон байна. Эдгээрийг чөлөөлж байна. Мөн тэтгэврийн насанд хүрсэн, тэтгэврээ аваад, цалинжиж байгаа цөөн тооны хүмүүс давхар чөлөөлөгдөж байгаа” гэсэн. Мэдээллийнх нь дараа ЗГХЭГ-аас дараах асуултад хариулт авлаа.


-“Шүүр” ажиллагааны хүрээнд хууль зөрчин томилогдсон албан тушаалтнуудыг чөлөөлөхөөр болсон. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-“Шүүр” ажиллагаатай холбоотойгоор нийт 3600 гаруй нэгжээс мэдээлэл нэгтгэгдэж ирэх ёстой. Одоогийн байдлаар 100 гаруй нэгжээс мэдээлэл нь ирсэн. Өнгөрсөн 33 жилийн түүхэнд анх удаагаа хийгдэж байгаа том ажил. Гэсэн хэдий боловч зарим нэгжийн дарга удирдлагууд энэхүү ажлыг бүрэн ойлгохгүй, хэрэгжүүлэх явцдаа алдаа дутагдал гаргаж байна. Тэгэхээр иргэдээсээ болон төрийн албаны ажилчдаасаа нууцлалын зэрэгтэй мэдээллийг авч “Шүүр” ажиллагааг хэрэгжүүлэхэд хангалтгүй ажиллаж байгаа дарга удирдлагуудад хариуцлага тооцно.

Энэ ажиллагаа өөрөө хоёр талтай гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, ажлаасаа чөлөөлөгдсөн хүн бүр гэмт хэрэгт холбогдсон гэсэн үг биш. Чөлөөлөгдөж байгаа хүмүүс дотор төрийн албаны ерөнхий шалгалтаа өгөөгүй, тусгай шалгалтаа өгөөгүй, ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй зэрэг шалтгаанаар чөлөөлөгдөж байгаа нь нэлээд бий. Үүний хажуугаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүс ч байгаа.

-Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нь хөрөнгө орлогоо дутуу мэдээлсэн гэдгийг АТГ-аас шалгаж тогтоосон. Энэ нь ажлаасаа чөлөөлөгдөх үндэслэл болох уу?

-Хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа буюу дутуу мэдээлсэн. Өөрийн нэр дээр байдаг өмч хөрөнгөө мэдүүлээгүй гэдэг үндэслэлээр гомдол гарч, АТГ-аас шалгалт явуулан хариуцлага тооцох асуудал хөндөгдөж ирсэн. Үүнтэй холбоотой асуудлаар аймгийн ИТХ болон холбогдох намынх нь бүлгээс санал авахаар ЗГХЭГ-ын дэд дарга Бямбасүрэнгийн баг ажиллаж байгаа. Бид аливаа асуудалд няхуур хандах хэрэгтэй. Нөгөө талаасаа Б.Ариун-Эрдэнэ Ардчилсан намаас хийж байгаа цөөхөн Засаг дарга нарын нэг. Тиймээс бодит байдал илүү нухацтай хандах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Өөрөөс нь ч гэсэн тайлбар авна.

-ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн асуудлыг хэрхэх вэ?

-ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Улс төрийнхөө сонголтыг хийгээд улс төрийн ажил хийхээр болсон. Өнөөдрийн /өчигдөр/ Засгийн газрын хуралдаанаар хүсэлтийг нь хангаж ажлаас нь чөлөөлсөн. Дараагийн Төрийн нарийн бичгийн дарга томилогдтол аль нэг газрынхаа даргаар үүргийг түр орлон гүйцэтгүүлэх чиглэлийг Х.Булгантуяа сайдад өгсөн. Ямар нэгэн байдлаар ажлын хийдэл гарахгүй.

-МАН 22 гишүүнээ намаас түдгэлзүүлэх тухай яриа гарсан?

-МАН-ын Хяналтын ерөнхий хороо хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа гишүүдтэй нэг бүрчлэн холбогдож тайлбар мэдээллийг авсан. Тэр дотроо зарим гишүүд нь намаасаа түдгэлзэх хүсэлтээ өгсөн байна лээ. Хүсэлтээ өгөөгүй байгаа гишүүдтэй холбогдох асуудлыг хэлэлцээд хэвлэлд бодитой мэдээллийг Хяналтын ерөнхий хороо өгнө. Намын дүрэмд өөрчлөлт оруулснаас хойш 22 гишүүнд хариуцлагын асуудал яригдаж байгаа.

-МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдтай нүүрсний уурхай хамтран эзэмшдэг гэсэн мэдээлэл гарсан. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Тэр мэдээлэлд Ц.Чулуунзагд нь Д.Амарбаясгалангийн удирдлагад газрын даргаар ажиллаж байсан учраас холбоотой гээд биччихсэн байна лээ. Хоёрдугаарт, тэр уурхай гээд байгаа нь Ц.Чулуунзагдын ч компани биш юм билээ. Сүүлийн үед зориуд Засгийн газрын сайд нарыг, Ерөнхий сайдыг бусадтай нь хагаралдуулах зүйл явж байна. Бидэнд хагаралдах, тэмцэлдэх, албан тушаал эрх мэдлийн төлөө хагарах зүйл огт байхгүй.

МАН-д сандал суудлын төлөө хэрэлдээд сууж байх цаг алга. Ирэх онд бид маш том хэмжээний тайлан тавьж, ард иргэдээрээ дүгнүүлнэ. Тэр хүртэлх хугацаанд хэн нэгнийх нь дарга болох хүсэл нь хөдлөөд байдаг бол тэр хүмүүс өөрсдөө тайлбараа хийгээд явах нь зүйтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа