Бидэнтэй нэгд

Улс төр

Байнгын хороодыг “БҮТЭН” болгоё

Нийтэлсэн

Өнгөрсөн 2020 оны Улсын их хурлын сонгуулиар бүрдсэн парламент өдгөө 11 байнгын хороотойгоор үйл ажиллагаа явуулж буй. Дээрх байнгын хороод 10-19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Хууль зүй, Төсөв, Төрийн байгуулалт, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй зэрэг байнгын хороод 19 гишүүнтэй бол Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо 10, Инноваци, цахим бодлогын байнгын хороо 11 гишүүнтэй. Тэгэхээр нэг гишүүн 3-4 байнгын хороонд харьяалагддаг гэсэн үг. Мэдээж хурал хуй нь давхцах үе бишгүй гардаг учраас гишүүд байнгын хороодын хурлаас хурлын хооронд явах нь байдаг.

Аливаа хууль тогтоомж, УИХ-ын тогтоолын төсөл эдгээр байнгын хороодоор дамжин, гишүүдийн олон талт үзэл бодлоор шигшигдэн жинхэнэ шүүсийг нь шахаж байх учиртай. Тэгж гэмээнэ чанартай хуулиуд чуулганаар батлагдах боломжтой гэсэн үг. Харамсалтай нь өнөөдөр энэ байдал алдагдсаныг олон нийт, улс төрийн хүрээнийхэн төдийгүй Их хурлын гишүүд нь хэлж байна. Хамгийн их буюу 19 гишүүнтэй байнгын хорооны ирц 10 гишүүнээр бүрддэг. Өчигдөр хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хурал л гэхэд 10 цагаас эхлэх байсан ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээж 11 цаг өнгөрөөж эхэлсэн. Нэг ёсондоо ард түмэнд хамгийн их хамааралтай, чухал хуулийн төслүүдийн хувь заяа зургаан гишүүний саналаар шийдэгдэж байна. Ийм үзүүлэлтээр нь авч үзэх юм бол хамгийн бага буюу 10 гишүүнтэй байнгын хорооны ирц зургаан гишүүнээр бүрдэж, дөрвөн гишүүний саналын эрхээр асуудлууд шийдэгддэг байх нь. Энэ нь парламентын чадамжийг сулруулах, чадамжгүй харагдуулах нэг үзүүлэлт болж байна гэх хүмүүс ч байгаа юм.

Мэдээж энэ бүхэн байнгын хороодын тоо нэмэгдсэн, нэг гишүүн олон байнгын хороонд зэрэг харьяалагдаж байгаатай холбоотой боловч Засгийн газрын дийлэнх гишүүд нь УИХ-аас томилогддог болсонтой холбоотой аж. Учир нь сайд нар тэр бүр байнгын хорооны хуралдаандаа суудаггүй гэдгийг сөрөг хүчний гишүүд нь ч хэлж байсан. Сайд нар байнгын хорооны хуралд суудаггүйгээс хууль тогтоомжуудын хувь заяа цөөхөн гишүүний саналаар эргэж байна. Сүүлийн үед манай гишүүд, дарга нарын хамгийн их ярьдаг зүйл нь парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, УИХ-ын чадамж болсон. Гэсэн ч ам, ажил хоёр нь энэ мэт чухал зүйл дээрээ зөрөөд байна. Тиймээс байнгын хорооны хуралдаа гишүүдийг хариуцлагатайгаар суудаг, асуудалд ул суурьтай ханддаг болгох тал дээр ямар нэгэн зохицуулалт хэрэгтэй болжээ. Цар тахлаас өмнө бол байнгын хороодын хуралдаан хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй явагдаж, санал хэлж, асуулт асууж байгаа гишүүдийн яриаг үзэгч, уншигчдад хүргэдэг байсан. Харин одоо бол байнгын хорооны хуралдаанаас гишүүдийн дүрс, яриа түүж проткол хөтлөх боломжгүй болсон юм билээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор хэдийгээр сэтгүүлч хуралдаанд сууж болох ч зураг авах, бичлэг хийх хориотой. Гар утсаа оролдох төдийд л ажлын албаныхан ирж сануулж, зураг дарсан, бичлэг хийсэн байвал харж байгаад устгуулдаг болсон байна билээ. Гишүүдийн хуралдаа суухгүй байгаа нь ч энэ мэтчилэн хэвлэл мэдээлэлд улам хаалттай болж байгаатай холбоотой байж мэднэ. Тиймээс нэн яаралтай байнгын хороодыг бүтэн болгож, гишүүдийг хуралдаа бүрэн суудаг болгох хэрэгтэй байна.

М.ЗУЛ

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа