Нийгэм
БНСУ-д аавтайгаа хоригдсон 2 настай хүүг асрах хүнгүй гээд нутаг буцаасан гэв
БНСУ-д амьдарч байсан Монгол Улсын иргэнийг оршин суух зөвшөөрөлгүй гэдэг шалтгаанаар дөрөвдүгээр сарын 1-ний өдөр тус улсын Гадаадын иргэн харьяатын газраас саатуулсан байна.
Улмаар түүний хоёр настай хүүг харах хүн байхгүй гэдэг шалтгаанаар аавтай нь хамт хорь гаруй хоног хорьсон гэх бөгөөд өчигдөр /2023.04.40/ өдөр тэднийг нутаг буцаасан. Ингэхдээ хүүхдийг эмнэлэг рүү авч явна гэж худал хэлээд Монгол руу албадан буцаасан гэх мэдээллийг иргэд өгч байгаа юм.
Уг явдлын талаар Гадаад харилцааны яамнаас “Хоёр настай хүүгийн аав өмгөөлөгч авч батлан даалтад гарах хүсэлт өгсөн ч БНСУ-ын гадаадын иргэн харьяатын газраас татгалзсан. Түүний аав жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр даатгалын хугацаа хэтэрсэн тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад цагаачлалын албаныханд баригдсан. Тиймээс тухайн иргэнийг батлан даалтад гаргах боломжгүй гэх байр суурийг илэрхийлж байсан. Хоёр настай хүүхдийг нь харж хандах хүнгүй учраас аавтай нь хамт байлгасан. Уг нь хүүхдийг асран хамгаалах хүнийг олох гэж нэлээн хайж судалсан. Хүүгийн ээж нь БНСУ-д байдаг боловч хүүхдээ авах боломжгүй гэж татгалзсан учир Цагаачлалын албанаас хүүхдийг аавтай нь хамт буцаах шийдвэр гаргасан байна” гэх тайлбарыг өгч байна.