Энтертайнмент
Боксын ДАШТ: Казахстаны шигшээ багийн бүрэлдэхүүн
Энэ сарын 1-14-нд Узбекистаны Ташкент хотод эрэгтэйчүүдийн боксын ДАШТ явагдана. Тус тэмцээний гол өрсөлдөгчдийн нэг Казахстаны шигшээ баг бүрэлдэхүүнээ зарлалаа.
48 кг: Санжар Ташкенбай
51 кг: Сакен Бибосынов
54 кг: Махмуд Сабырхан
57 кг: Серик Темиржанов
60 кг: Талгат Сырымбетов
63,5 кг: Санатали Тольтаев
67 кг: Дулат Бекбауов
71 кг: Асланбек Шымбергенов
75 кг: Нурканат Райыс
80 кг: Нурбек Оралбай
86 кг: Сагындык Тогамбай
92 кг: Айбек Оралбай
+92 кг: Камшыбек Конкабаев.
Казахстаны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Мырзагали Айтжанов “Бид шигшээ багаа маш удаан, нягт сонголтын дүнд тодруулсан. Энэ он гараад л тэмцээн уралдаанд янз бүрийн бүрэлдэхүүнтэй баг илгээж, тамирчин болгон дээр судалгаа хийлээ. Допингоор нэг үндсэн тамирчин маань хасагдаж, гурван залууг шинээр авлаа. Хэдий залуу ч шинэ гишүүд маань эх орныхоо төлөө дэлхийн тавцанд өрсөлдөхөд бэлэн байгаа” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Гавьяат дасгалжуулагч Сагатбек Мусаханов “Манай шигшээ баг амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн аварга Сакен Бибосынов, 54 кг-ын Махмуд Сабырхан хоёр түрүүлэх ёстой. Нийт 3 алттай, мөнгө, хүрэлтэй тэмцээнээ дуусгана гэж би таамаглаж байна” гэжээ.