Бидэнтэй нэгд

Нийгэм

Хүүхэд хүчиндсэн гэмт хэргийн тохиолдлын 70 хувийг гэр бүлийн хамаарал бүхий этгээд нь үйлджээ

Нийтэлсэн

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар ХЭҮК-оос гаргасан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцлээ.

Энэ үеэр 22 дахь илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, холбогдох албаныхнаас хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Дунд сургуулийн хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, жирэмслэлтийн асуудал газар авлаа. Хөдөө орон нутагт дунд сургуулийн хүүхдүүд нөхөрт гарч байна. Энэ асуудал ганц Дорноговь аймагт ийм байгаа юм уу гэж бодоод бусад гишүүнээс асуухад яг адилхан гэдэг. Тэд дунд сургуульд байхдаа ээж болохгүйн тулд хүссэн хүсээгүй үр хөндүүлж байгаа.

Хэдэн жилийн өмнө дунд сургуульд эрүүл мэндийн хичээл ордог байсныг болиулсан. Бэлгийн амьдрал ийм байх ёстой, ийм өвчин зовлон байдаг гэдгийг таниулах ёстой. Тэгэхээр бид эмгэнэл болж байгаа энэ асуудлаа тойроод ярих хэрэгтэй. Түүнээс биш дотуур байрны шил нь хагархай, жорлон нь тал наалттай гээд сургуулийн захирлын хэмжээний яримааргүй байна. Энэ асуудалд ХЭҮК юу бодож, хэрхэн ажиллаж байна вэ?

ХЭҮК-ын дарга Х.Жунан: Суман дахь дотуур байрны хөшиг байхгүйн улмаас хүүхдүүд хүчирхийллийн хохирогч болж болзошгүй нөхцөл байдал байна. Албан бус байдлаар цагдаагийн байгууллага, олон улсын байгууллагатай хамтраад тогтмол сургалт зохион байгуулж байгаа ч хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг гарсаар байгаа.

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн дэд хурандаа н.Болормаа: 2023 оны нэгдүгээр улиралд насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдсэн хүчиндэх гэмт хэрэг 80 бүртгэгдсэн. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 17 хувиар өссөн. Насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэрэг 179 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 43 хувиар буурсан.

Хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас Боловсролын ерөнхий газар болон бусад байгууллагатай хамтран ажлууд зохион байгуулж байна.

Уг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг авч үзэхэд гэр бүлийн хамаарал бүхий этгээдээс үйлдэгдсэн нь нийт тохиолдлын 70 хувийг эзэлж байна. Энэ нь эцэг эхийн хараа хяналт, ёс суртахуун, гэр бүлийн салалт, ажилгүйдэл, архидан согтуурсантай холбоотой.

Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн мэндийн газрын дарга Д.Баярболд: Монгол Улсад сүүлийн таван жилийн байдлаар 462,474 эх амаржсан бөгөөд үүнээс 4.7 хувь буюу 21,900 нь өсвөр насны охин байна гэдэг статистик гарсан. Өсвөр насны төрөлтийг өмнөх онуудтай харьцуулахад 2020 онд 0.5, 2021 онд 0.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Түүнчлэн 2021 онд үр хөндөлтийн 12,043 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 4.7 хувь өсвөр насныхан байгаа юм.

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм6 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм6 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент6 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр6 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр6 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр6 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ