Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Рио Тинто Монгол, Инвескор Санхүүгийн Групп хамтран ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН байгууллаа

Нийтэлсэн

Рио Тинто Монгол ХХК болон Инвескор Санхүүгийн Групп 4-р сарын 25-ны өдөр Монголын анхны “Нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан” болох “Инвескор РИ Сайкл” Хувийн Хөрөнгө Оруулалтын санг үүсгэн байгуулж, анхны хөрөнгө оруулалтын гэрээг байгууллаа.

Гэрээнд хөрөнгө оруулагч талаас Рио Тинто Монгол компанийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Инвескор Санхүүгийн Группийн ТУЗ-ийн дарга Б.Анхболд, Санг үүсгэн байгуулагч Хөрөнгө оруулалтын менежментийн компани талаас Инвескор Ассет Менежмент ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал О.Оч нар гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Манай компани Монгол Улсад алсын хараатай, урт хугацааны хөрөнгө оруулалт хийж, ногоон ирээдүйг бий болгоход хувь нэмрээ оруулахыг хичээж ажилладаг. Энэхүү нөлөөллийн сан нь экологийн болон эдийн засгийн томоохон асуудал болох хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, түүнийг дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах бизнесүүдэд хөрөнгө оруулан, байгаль орчин, нийгмийн эерэг нөлөөллийг бий болгоно гэж бид үзэж байна” гэдгийг онцлов.

Мөн Инвескор Ассет Менежмент ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал О.Оч “Инвескор РИ Сайкл” хөрөнгө оруулалтын сан нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг энэхүү асуудалд чиглүүлж, хог хаягдлыг дахин боловсруулах бизнест урт хугацаанд хөрөнгө оруулан, тухайн компанийн үйл ажиллагаа, цаашдын стратегийг дэмжих замаар байгаль орчин, нийгэмд бодитой хувь нэмэр үзүүлэх ач холбогдолтой” гэв.

Монгол Улсын хэмжээнд жилд нийт 2.2 сая тонн хог хаягдал бий болдог бөгөөд үүний 50 хувь нь дахин боловсруулагдах боломжтой хог хаягдал байдаг боловч бид зөвхөн 3-5 хувийг нь л дахин боловсруулж байна. Харин үлдсэн нь ландфилл буюу газарт булшлах замаар эсвэл ямар ч шийдэлгүй хаягддаг. Үүний нөлөөгөөр хөрс, орчны бохирдол, хүлэмжийн хий ихээр ялгардаг тул хог хаягдлыг дахин боловсруулах салбарыг Монгол Улсын хэмжээнд хөгжүүлж, дараагийн түвшинд гаргах нэн шаардлагатай байгаа юм. Түүнчлэн дахин боловсруулсан бүтээгдэхүүн нь Монгол Улсын импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх чухал түүхий эд болдог эдийн засгийн ач холбогдолтой.

Рио Тинто Монгол ХХК нь Инвескор санхүүгийн байгууллагатай хамтран 2021 онд цар тахлын нөлөөгөөр бизнесийн үйл ажиллагаа нь доголдож болзошгүй жижиг, дунд бизнесүүдэд зориулсан 1 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хамтран амжилттай хэрэгжүүлж, 141 бизнесийн 600 гаруй ажлын байранд дэмжлэг үзүүлсэн билээ.  Тэгвэл энэхүү Нөлөөллийн хөрөнгө оруулалтын сангаар “хамтрагч компаниуд байгаль орчинд бодитой эерэг нөлөө үзүүлж, ногоон эдийн засгийн хөгжлийг түргэтгэнэ” гэж үзэж байна.

Рио Тинто Монгол ХХК-ийн тухай

Рио Тинто групп нь уул уурхайн салбарт тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд дэлхийн 35 оронд 52 мянган ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг. Тус группээс Монголд албан ёсны бүртгэлтэй хуулийн этгээд болох Рио Тинто Монгол ХХК-ийг 2018 онд байгуулж, нийгмийн түншлэл, Засгийн газар, оролцогч талуудын харилцааг анхаарч ажиллаж байна. Үүнд Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт, менежмент, геологи хайгуул, Монгол Улсад явуулж байгаа бизнес хөгжил, харилцаа хамтын ажиллагаа, Рио Тинтогийн дэлхий даяарх үйл ажиллагаанд үзүүлэх бизнесийн 17 төрлийн үйлчилгээ хамаардаг. Мөн нийгэмд хөрөнгө оруулж “Паркаа хамтдаа бүтээе” болон соёлын өв, байгаль орчин, боловсролыг дэмжсэн томоохон төслүүд хэрэгжүүлж байна.

Инвескор Санхүүгийн Группийн тухай

Салбартаа тэргүүлэгч Инвескор Санхүүгийн Групп нь харилцан уялдаа холбоо бүхий санхүүгийн салбарын 9 оролцогч компаниудыг үүсгэн байгуулж, өдгөө үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байна.  Тус компани нь санхүү, хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэлэг санал, санаачлагыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Мөн хэрэглэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор эрсдэлд суурилсан менежментийг сахин мөрдөж, мэдээллийн технологийн дэвшлийг тогтмол хөгжүүлэн үйл ажиллагаагаа сайжруулсаар байна.

Инвескор Ассет Менежмент ҮЦК ХХК-ийн тухай

Инвескор Ассет Менежмент ҮЦК ХХК нь Инвескор Санхүүгийн Группийн бүрэлдэхүүн компани бөгөөд Хөрөнгө оруулалтын менежементийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий үнэт цаасны компани юм. Тус компани нь 2021 онд байгуулагдан, дэлхийн хөрөнгийн зах зээлийн сайн туршлагуудыг нэвтрүүлсэн, шилдэг бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд хөгжүүлэхээр ажиллаж байна.

CRI Монгол радио24 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа