Бидэнтэй нэгд

Улс төр

Салбарын сайдын онцолсон эрүүл мэндийн АНХААРАХ 10 АСУУДАЛ

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Эрүүл Монгол хүн” үндэсний чуулганыг өнгөрсөн баасан гарагт /2023.05.02/ Төрийн ордонд зохион байгуулсан.

Улсын бодлого иргэдийг өвчилсөн хойно нь эмчлэх бус, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн  шалтгааныг бий болгож буй хүчин зүйлсийг арилгах, эрүүл орчин, нөхцөл бүрдүүлэх, эрүүл хүнсээр хангах, зөв дасгал хөдөлгөөн, зохистой амьдралын хэвшилтэй болгох, эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарч буй. Тиймдээ ч эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог улс орон даяар зохион байгуулж байгаа.

Тэгвэл тус чуулганд Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн хэлсэн үгнээс анхаарахгүй орхиж боломжгүй эрүүл мэндийн асуудлуудыг тоймлон хүргэе.

  1. Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлогодоо Монгол хүний эрүүл мэнд, нийгмийн хөгжлийг дээшлүүлэхэд бага наснаас нь амьдралын зөв хэв маягт дадуулах, идэвхтэй хөдөлгөөнийг хэвшүүлэх, боловсрол, амьдралын чанарыг сайжруулснаар дундаж наслалтыг 2030 онд 78, 2050 онд 82-т хүргэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хүнийг өвчлүүлэхгүй байх анхдагч урьдчилан сэргийлэлт; өвчнийг шинж тэмдэг илрэхээс нь өмнө эрт илрүүлж, тусламж үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах хоёрдогч урьдчилан сэргийлэлт; нэгэнт өвчилсөн хойно өвчин даамжирч, ужиграх, хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэхээс зайлсхийх гуравдагч урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг цогцоор хэрэгжүүлэх нь үр дүнтэй.
  2. Анхдагч урьдчилан сэргийлэлт буюу эрүүл аж төрөх, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлж, аливаа өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгохыг төрөөс хүн амын эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын цөм болгон хөгжүүлэх нь манай салбарын амин чухал асуудал юм. Учир нь, хүн амын дунд дадал зуршил, зан үйлээс хамааралтай халдварт бус өвчин манай хүн амын дунд “чимээгүй тахлын” хэмжээнд хүрч, жилд нас барж буй насанд хүрсэн 10 хүн тутмын 9 нь халдварт бус өвчин, осол гэмтлийн улмаас эндэж байна.
  3. Ихэнх халдварт бус өвчин цөөн хэдэн эрсдэлт хүчин зүйлтэй, тухайлбал архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, эрүүл бус хооллолттой холбоотой ба эдгээрийг бууруулах асуудлыг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болгох шаардлагатай. Хүн архи, тамхи хэрэглэхгүй, эрүүл хооллож, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэж, биеийн жингээ хэвийн хэмжээнд барьснаар зүрх судасны өвчин, цус харвалт, насанд хүрэгчдийн чихрийн шижинг 80 хувь, хорт хавдрын өвчлөлийг 40 хувиар бууруулж болохыг эрдэмтэд нэгэнт тогтоогоод байна. Тэгвэл манай улсад 15-аас дээш насны 4 хүний 1 нь тамхи татдаг, 5 хүний нэг нь хөдөлгөөний хомсдолтой, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг. Дээрх эрсдэлт хүчин зүйлийн нөлөөнд автаагүй хүн амын эзлэх хувь дөнгөж 3.9% байна.
  4. 2022 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 60 гаруй хувь нь хот, суурин газарт оршин сууж байна. Хотын агаар, ус, хөрсний бохирдол ихээр нэмэгдэж, осол гэмтэл, хүчирхийлэл, зүрх судасны болон амьсгалын замын өвчин, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг хотжилттой холбоотой цөөнгүй асуудал бидний өмнө тулгарч байна. Үүний дотроос хүн амын сэтгэцийн эрүүл мэнд, мансууруулах бодисын хэрэглээ онцгой анхаарал хандуулах ёстой асуудал болоод байна. Манай улсад хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлж, эрэгтэйчүүдийн амиа хорлолтын үзүүлэлт дэлхийн дунджаас 2 дахин өндөр байна. Сэтгэл эмзэглүүлэм нь Монголын 13-17 насны 4 хүүхэд тутмын 1 нь амиа хорлох талаар бодож, 10 хүүхэд тутмын 1 нь амиа хорлох оролдлого хийж үзсэн байна. Амиа хорлолт нь 10-14 насны хүүхдүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан, харин 15-29 насныхны нас баралтын 2 дахь шалтгаан болж байна. Ингэхдээ эрэгтэйчүүд амиа егүүтгэх нь эмэгтэйчүүдээс 4 дахин их, ер нь л эрэгтэйчүүдийн эрүүл мэнд сайнгүй байна.
  5. Монгол эрчүүдийн талаас илүү хувь нь ид хөдөлмөрийн насандаа нас барж байгаа нь эмэгтэйчүүдээс 2.8 дахин өндөр үзүүлэлт юм.  Үүний улмаас эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс дунджаар 9.5 жилээр ахар насалж байна. Дундаж наслалтын хүйсийн энэхүү ялгаа нь манайд олон улсын дунджаас 2 дахин өндөр байна. Энэ нь нэг талаас эрэгтэйчүүдийн дунд архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол зэрэг амьдралын буруу хэвшил түгээмэл байгаатай, нөгөө талаас  эрэгтэйчүүдэд зориулсан эмнэлэг, кабинет, мэргэшсэн эмч дутагдалтай байдгаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс орхигдож, асуудлаа шийдвэрлүүлж чаддаггүйтэй холбоотой байна. Үүнийг шийдвэрлэх нэг алхам болгож Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн томоохон арга хэмжээ болох өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо юм.
  6. Эрт илрүүлэх үзлэгээр манай улсын 3 хүүхэд тутмын 2 нь шүдний цооролттой болох нь тогтоогдсон бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Шүд” төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн хүүхдийн дундах шүд цоорох өвчний тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох, эрүүл зан үйлийг багаас нь төлөвшүүлэхэд анхаарч ажиллаж байна. Насанд хүрэгчдийн хувьд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүмүүсийн 70 гаруй хувь нь өвчлөлийн сэжигтэй тохиолдол байна. Үүнээс хоол боловсруулах, амьсгал, зүрх судас, шээс бэлгийн тогтолцооны болон бодисын солилцооны өвчлөлүүд тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 80 гаруй хувийг эзэлж байна.
  7. Манай улсад нийт хүн амын нас баралтын талаас илүү хувь нь зүрхний өвчин, харвалт, элэгний өмөн болон цирроз, ходоодны өмөнгийн шалтгаантай байна. Үүний дотор хорт хавдрын шалтгаант нас баралтаар Монгол Улс дэлхийд тэргүүлж, харин шинэ өвчлөлийн үзүүлэлтээр 60-д орж байгаагаас дүгнэхэд хорт хавдрыг хожуу оношилж байна. Манай хүн амын хавдрын өвчлөлийн бүтцэд хүний зан үйл, дадал зуршилтай холбоотой, урьдчилан сэргийлэх боломж харьцангуй сайтай элэг, ходоод, уушиг, умайн хүзүүний хорт хорт хавдрууд зонхилж байна. Тухайлбал, дэлхийн дундажтай харьцуулахад манайд архины шалтгаант элэгний өмөнгийн нас баралтын түвшин 31 дахин, В вирусийн шалтгаант элэгний өмөнгийн нас баралт 23 дахин их байна.
  8. Эдгээр тоо баримт нь “урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс хялбар” төдийгүй зардал багатай болохын тод илрэл юм. Өвчний урьдчилан сэргийлэлтэд зарцуулсан 1 төгрөг тутамд 6 дахин их ашиг олдог гэсэн тооцоолол байдаг хэдий ч манай улсад эрүүл мэндийн нийт зардлын 20 хүрэхгүй хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулж байгаа төдийгүй санхүүжилтийн ихэнх хувийг олон улсын зээл, тусламжаар бүрдүүлж байна. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүхий л шатлалд  бид өвчин, эмгэгийг эмчлэхэд хэт анхаарч, эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орхигдуулсан гэдгээ хүлээн зөвшөөрөх нь зүйтэй.
  9. Иргэдийн эрүүл мэндийн боловсрол сайжрахын хэрээр иргэн бүр Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл мэндээ хамгаалах журамт үүргээ ухамсарлан хэрэгжүүлж, энэ нь эрүүл монгол хүнийг төлөвшүүлэх гол арга байна. Учир нь, хүнийг эрүүл, сайн сайхан байхад хувь хүний амьдрах хэв маяг 50%, гадаад орчин 25%, удамшил 15%, харин эрүүл мэндийн үйлчилгээ ердөө 10% нөлөөлдөг.
  10. Нөгөө талаар, эрүүл байх нь хувь хүний өөрийн хариуцлагаас хамаарах ч эрүүл мэндэд нөлөөлөх нийгмийн хүчин зүйл цөөнгүй байдаг тул хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах нь нийгмээрээ хамтран үүрэх ёстой хариуцлага яах аргагүй мөн. Хүн амын эрүүл мэндийг дэмжин, хамгаалах үйл хэрэгт албан байгууллага, аж ахуйн нэгж, салбар бүхэн онцгой үүрэгтэй.
CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа