Бидэнтэй нэгд

Нийгэм

Соёл, урлагийн салбарынхан тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгоно гэв

Нийтэлсэн

Төрийн албан хаагчдын цалин хөлстэй холбоотой асуудал сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татаад байгаа. Тэр дундаа соёл, урлагийн салбарт ажиллаж байгаа уран бүтээлчид өөрсдийн цалин, урамшууллын тухай бодит байдлыг олон нийтэд нээлттэй мэдээлж эхэлжээ. Өмнө нь эмч, багш нар энэ асуудлыг хөндөж, ажил хаялт хүртэл хийж байсан билээ.

Энэ удаад мэргэжлийн соёл урлагийн байгууллагын төлөөллүүд нэгдэн Соёлын яаманд хандан шаардлага гаргаж, өчигдөр тус яамны үүдэнд жагсаал зохион байгуулав. Харин тэдний тавьсан шаардлагад “Монгол Улсын Засгийн газрын 107-р тогтоол гарснаас хойш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдэж, инфляцын төвшин 30 хувьд хүрээд байгаа хэдий ч соёл, урлагийн салбарын ажилчдын цалин хөлсийг нэмээгүйгээс ажил хөдөлмөр эрхэлснээр ядууралд хүрээд байна. Иймд соёл урлагийн салбарын 7000 гаруй ажилтнуудаа төлөөлж, төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн болон соёл урлагийн байгууллагуудын уран бүтээлч ажилтнууд өөрсдийн хөдөлмөр нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлаа ойрын хугацаанд шийдвэрлүүлэхээр дараах шаардлагыг хүргүүлж байна.

Үүнд: Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 488-р тогтоолоор бидний албан тушаалын цалинг нэмэгдүүлээгүй, орхигдуулсан хариуцлагаа хүлээж 2023 оны улсын төсөвт тодотгол оруулж, соёл урлагийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг Монгол Улсын дундаж төвшинд хүргэх асуудлыг энэ сарын 25-ний дотор шийдвэрлүүлэх. Соёл урлагийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж туйлын доогуур, нийгмийн асуудал орхигдсон шалтгаанаас мэргэжлийн урлаг соёлын байгууллагуудын хүний нөөцийн хомсдол үүсэж байгааг анхааралдаа авч, мэргэжлийн боловсон хүчнээр хангах, хүний нөөцийн оновчтой бодлогыг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхийг шаардаж байна. Бидний тавьж буй шаардлагын хариуг энэ сарын 31-ний дотор ирүүлнэ үү. Соёл урлагийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг дээрх хугацааны дотор Засгийн газрын хуралдаанд оруулан шийдвэрлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн байна.

Тэгвэл өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар мөн тодорхой шийдвэрүүд гаргажээ. Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “2022 оноос хэрэгжиж эхэлсэн Соёлын тухай хуулиар үндэсний заалтуудын нэг бол төвөөс алслагдмал газар ажиллаж байгаа соёлын байгууллагуудын соёлын ажилтан, албан хаагч нар таван жил дутам зургаан сартай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох заалт байгаа. Энэ заалтыг хэрэгжүүлэх журмыг өнөөдрийн Засгийн газраас баталлаа. Ингэснээр соёлын салбарын нийтдээ 452 байгууллагын 432 нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Үүнд ажиллаж байгаа 4470 албан хаагчдын 3002 хүнд нэг удаагийн таван жил тутамд олгогдох зургаан сартай тэнцэх тэтгэмж олгох болж байна. Ингэснээр орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа соёлын салбарын ажилтан, албан хаагчдын 70 хувь нь өнөөдрийн байдлаар нэг удаагийн тэтгэмж авах боломжтой болж байна” гэсэн мэдээллийг хийсэн.

Соёл урлагийн салбарынхан өгсөн шаардлагынхаа хариуг авч чадахгүй, асуудлыг нь шийдвэрлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ тэд албан ёсоор мэдэгдсэн. Энэ талаар Соёлын тэргүүний ажилтан дуучин П.Баярмагнай “ Бид анхдагч хэрэгцээгээ хангаж чадахгүй байна шүү дээ. Хоолны мөнгө байхгүй, ар гэр маань зээлтэй, хувцас авъя гэтэл мөнгө нь хүрэхгүй, ийм л байдалтай байна. Өнөөдөр хувийн хэвшлийн байгууллагын үйлчлэгчийн цалингаас бага цалинтай гэхэд хилсдэхгүй. Би Дуурийн театраас гадна зургаан театрт урилгаар ажиллаж байсан.

Гол нь ажилласан газар болгон маань адилхан цалинтай байсан. Дүр бүтээгээд илүү, нэмэгдэл цалин авна гэсэн зүйл байхгүй. Тэгдэг бол гоё л байна. Тийм зүйл байхгүй. Хаана ч ажилласан ялгаа байхгүй. Урлаг хаягдсан. Тиймээс бид үүний төлөө дуугарахаар шийдсэн. Би 14 жил ажиллаж байна. Тайзан дээр зүгээр л гоё дуулаад л яваад байдаг. Тэгтэл тайзны ард амьдрал хэцүү байна. Бид нар ийм цалинтай гэж хэлэх эрхгүй мэт л боддог байлаа. 350 мянган төгрөгөөр хэд хонох уу, төсөөлөхөд хэцүү л дээ. Гэхдээ бид чадсаар ирсэн. Урлагийн салбар үнэхээр хаягдсан. Шинэ залуу уран бүтээлчид одоо ирэхгүй. Тэд хэзээ ч 700 мянган төгрөгийн цалингийн төлөө энэ мэргэжлийг сонгоогүй. Тиймээс бүгд л хийх боломжтой байгаа зүйлсээ хийж байна. Миний найзууд гэхэд л дуурийн дуучин, балетчин мэргэжилтэй байж зах дээр өмд, гутал зарж байна, хороололд гар утасны лангуу ажиллуулж байна. Бүгд л мэргэжлийн уран бүтээлчид шүү дээ. Тэд цалин ийм муу байгаа тохиолдолд хэзээ ч урлагтаа эргэж ирэхгүй. Ар гэрийн асуудал үнэхээр тулгамдаж байна. Үүнээс үүдэж хэрүүл маргаан гарна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн.

Тэгвэл өчигдөр болсон жагсаалын үеэр Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Ө.Уянга мэдээлэл хийсэн. Тэрбээр “Бид дэлхийд урлагийн ямар чансаа чадвартайгаараа бахархдаг билээ. Гэтэл Соёл урлагийн салбаранхан улсдаа бага цалин авч амьдарч байна. Одоо бол туйлдаж байна, өрөө дарж чадахгүй гадаадад очиж ажиллаж эхэлж байна. Хөгжимчин хүн барилга дээр ажиллах ёстой юм уу. Монголын соёл урлагийн салбар уналтад орлоо, яамтай болоод дээрдсэнгүй. Соёл урлагийн салбарынхны цалин, хангамж, нийгмийн хангамж муу байна. Хууль хэлэлцүүлээд байгаа хэр нь биднээс яагаад асуулга сонгохгүй байгаа юм бэ. Бидэнд дөрөвдүгээр сарын 15-нд хариу өгнө гэсэн.

Гэтэл одоо болтол өгөөгүй, шийдээгүй байна. Аудитын шалгалт оруулна гэсэн оруулаагүй байна. Тиймээс бид өнөөдөр сануулах ажил хаялт зарлаж байна. Бидэнд АНУ-ын Элчин сайдын яам байгаа шүү гэж сануулсан учраас чимээ гаргалгүй жагсаж байна. Бид шаардлагаа өгсөн Соёлын яамнаас холбогдох хүн гарч ирж бидэнтэй уулзах байх гэж найдаж байна. Бид гудамжинд ч муухай харагдах эрхгүй явдаг хүмүүс. Гэтэл 300 мянган төгрөгөөр арван хэд хоног амьдрах хэцүү байна” гэсэн юм. харин уран бүтээлчдийн зүгээс тайзны арын албаныхан буюу машинист, гэрэлтүүлэгч нар 366 мянган төгрөгийн цалин л гар дээрээ авдаг. Маш хүнд хөдөлмөр. Энэ мөнгөө банканд тушаачихсан. Бид их зүйл хүсээгүй, цалингаа дундаж цалинд хүргэхийг хүсэж байна. Уран бүтээлчдийн олонх нь 568 мянган төгрөгийн цалин авдаг. Хөгжим бүжгийн коллежид долоон настайгаасаа эхлэн суралцсаар 16, 17 жил шатлан суралцаад урлагийн байгууллагын босгоор алхаад ороод ирэхэд 766 мянган төгрөгийн цалин угтдаг болохоор залуучууд ирэхгүй байна. Бүх театр чуулгууд хөг дутуу л дуугарч байгаа гэсэн сэтгэгдлийг хэлж байлаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа