Бидэнтэй нэгд

Дэлхий

Помпеи дахь ер бусын олдворууд сүйрэлт газар хөдлөлтийг гэрчилж байна

Нийтэлсэн

Эртний Ромын алдарт Помпеи хотоос саяхан олдсон олдворууд тус хотын оршин суугчид зөвхөн галт уулын дэлбэрэлт бус нэгэн зэрэг болсон галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлтийн улмаас амиа алдсан болохыг харуулж байна.

Помпеи хотын туурьд археологийн малтлага хийж буй археологичид Везувий галт уулын дэлбэрэлтийн улмаас нурсан хананд даруулж, эмгэнэлтэйгээр амиа алдсан хоёр эрэгтэй хүний араг ясыг илрүүлснээр, гэнэтийн нээлт хийжээ. Олдворууд олдсон Касти Аманти хэмээн нэрлэгдсэн малтлагын газар нь эрт дээр үед Помпеи хотын тийм ч баян дүүрэг байгаагүй аж. Помпеийн археологийн паркийн захирал Габриэль Цухтригель, тэрхүү хоёр эрэгтэй гипс болон усаар дүүргэсэн сав ашиглан, барилга засварын ажил гүйцэтгэж байсан хэмээн таамаглаж байна.

Олдворын ач холбогдол

Олдвор нь эртний Ромын алдарт хотын оршин суугчид ямар аюулд өртсөн талаар илүү ойлголттой болж, галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй газар хөдлөлтийн сүйрэл авчирсан хүчийг төсөөлөх боломж олгож байна. Нурсан ханын хэлтэрхий дунд олдсон араг ясан дээр янз бүрийн хэмжээтэй хугарлууд харагдаж байгаа нь тэдний амийг авч одсон хана ямар хүчтэй нурсан болохыг харуулж байна. МЭ 79 онд болсон Везувий галт уулын дэлбэрэлт 20 цаг үргэлжилж, үүнээс үүдэлтэй газар хөдлөлт тасралтгүй үргэлжилж байсан хэмээн Цухтригель онцолжээ. Түүний хэлснээр, сүүлийн 250 жилд Помпеи хотын тууриас 1300 гаруй хүний шарил олджээ.

Микростратиграфын тусламжтай хүмүүсийн амиа алдсан нөхцөл байдлыг нарийн тогтоох боломж нээгдсэн. Шинээр илрүүлж буй олдвор бүр Везувий галт уул эртний Ромын хөгжин цэцэглэж байсан хотод “уур хилэнгээ гаргах” үед хүмүүсийн амь насаа алдсан энэхүү гүн эмгэнэлт үйл явдлыг илүү ойлгох боломжийг археологичдод нээж байдаг. Помпеийн туурь бол археологийн асар том лаборатори юм. Сүүлийн жилүүдэд түүхэн хот дахин хүчээ авч, дэлхий дахиныг шинэ шинэ нээлтүүдээрээ гайхшируулж, энэ салбарт Италийн гаргаж буй амжилтуудыг харуулж байна хэмээн тус улсын Соёлын сайд Женнаро Санжулиано мэдэгдсэн байна.

Өөр ямар олдворууд олдсон бэ? 

Эмгэнэлт хувь заяатай хоёр эрэгтэйн араг яснаас гадна эртний Ромын хэв маяг бүхий усны ваар болон олон тооны усны сав, ваар, аяга илрүүлжээ. Барилгын хоёр хананд газар хөдлөлтийн үеэр үүссэн ан цав хадгалагдан үлдсэн байна. Өмнөд чигт байрлах хананд хүн дарагдан нас баржээ. Тэр гараа өргөсөн байдалтай байгаа нь өөрийгөө хамгаалах гэж ихээхэн чармайсан нь илт байна. Баруун талын хана галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй газар хөдлөлтийн асар их хүчийг гэрчилж байна. Ханын дээд хэсэг нурж, хоёр дахь эрэгтэй даржээ.

Хажуу өрөөн дахь галт тогооны зориулалт бүхий чулуун ширээн дээр нунтаг шохой үлдсэн нь галт уул дэлбэрэх үеэр тэнд засварын ажил явж байсныг гэрчилж байна. Галт тогооны ханыг дагуулан критийн вааруудыг өрсөн байсан бол айл гэрийн бурхныг дүрсэлсэн ханын зураг, шавар сав нь өргөл барихад зориулсан айл гэрийн бурхан тахилын хэсэг нь байрлаж байсныг гэрчилж байна.

CGTN мэдээ16 цаг өмнө

Ши Жиньпин ОХУ-д хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлэв

Дэлхий2 өдөр өмнө

Мартагдашгүй түүхийн улбаа 70 жил

Covid-192 өдөр өмнө

Путин Кремлийн ордонд Ши Жиньпинг цайлав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Орос хамтарсан мэдэгдэл нийтэлж, Хятад-Оросын стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргалаа

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин В.Путин нар сэтгүүлчидтэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

 “Хятад орноор аялахуй-2025” арга хэмжээ эхлэв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин дарга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараав

CGTN мэдээ3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг” нэвтрүүлэг Оросын хэвлэлээр цацагдаж эхэллээ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Хятад, Оросын хүмүүнлэгийн хамтарсан арга хэмжээнд баярын захидал илгээв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин ОХУ-ын хэвлэлд гарын үсэгтэй нийтлэл нийтлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпиний ОХУ-д хийх айлчлалын утга учрыг гурван одон медалиар өгүүлэх нь

Улс төр5 өдөр өмнө

П.Сайнзориг: Хороо гэх статусыг ашиглахгүй, хотууд хорооллоос бүрдэнэ

Нийгэм5 өдөр өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүргээс нийт 1278 ТҮЦ нүүлгэжээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин Ём Хе Ран: Э Сун аа, ээж нь шагнал авчихлаа