Бидэнтэй нэгд

Дэлхий

ТИТЭМ ВИРУС: “Бид яг л фронт дээр тулалдаж буй дайчид шиг”…

Нийтэлсэн

Шинэ төрлийн титэм вирус дэгдсэн Хятад улсад өвчний тархалтыг хязгаарлах, халдвар авсан хүмүүсийн амь насыг аврахаар эмч нар өөрсдийн амь, эрүүл мэндийг үл хайрлан хором мөчөөр хэмжигдэх, үхэл амьдралын төлөөх тулаанд нойр хоолгүй зүтгэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлсээр байна.

 

Энэ удаад ВВС агентлаг  өвчний голомт болсон Ухань хотоос 300 км зайд байрлах Жинжоу дахь эмнэлэгт ажиллах Яо сувилагчтай уулзжээ.

 

Түүн дээр өдөр бүр халуурсан болон бусад төрлийн шинж тэмдэгтэй олон арван өвчтөн ирнэ. Яо тэднээс цусны шинжилгээ авч, халдвар авсан хүмүүсийг илрүүлэхээр оношилгоо хийдэг аж.

 

Халдварын тархалт эхэлж байх үед энэ эмнэлэгт нэн шаардлагатай зүйлс хүрэлцэхгүй байсан ч одоо нөхцөл байдал сайжирсан гэнэ. Хувийн компаниуд болон улсын тусламжтайгаар шаардлагатай эм бэлдмэл, тоног төхөөрөмжтэй болжээ. Гэлээ ч эмч нарт урьдын адил хамгаалалтын хувцас, амны хаалт хүрэлцээгүй байгаа тул тэд хэмнэхээс аргагүй байгаа гэнэ.

 

“Биднийг яг л фронтын шугам дээрх цэргүүд шиг гэж эмнэлгийн удирдлага хэлсэ. Бид зэвсэггүйгээр тулалдаж чадахгүй шүү дээ” хэмээн Яо ВВС агентлагт ярьсан байна.

 

Энэ эмнэлгийн ажилтнууд бараг хооллох, бие засах ч завгүй ажиллана. Олон эмч гэртээ харих ч тэнхээгүйн улмаас эмнэлэг дээрээ хонодог гэнэ.

 

Яо ажлаа дуусгаад хамгаалалтын олон давхар хувцсаа тайлахад доторх хувцас нь хөлсөнд нэвт норсон байдаг аж. Мөн байнга хамгаалалтын хаалт зүүсний улмаас нүүрэн дээр нь шарх сорви үүсчээ.

 

Яо шинэ оны баяраа тэмдэглэн гэр бүлийнхэн рүүгээ явахыг ихэд хүссэн ч тэдэндээ халдвар тараахаас эмээж, нөгөөтэйгүүр эмнэлэгт ажиллах шаардлагатай байсан тул үлджээ.

 

Титэм вирустэй тэмцэхэд бүгд оролцоно

 

Анхлаад өвчний тархалтыг нуух гэсэн, дараа нь яаралтай хариу арга хэмжээ авч чадаагүй гэж Хятадын олон нийтийн сүлжээгээр шүүмжлүүлсэн эрх баригчид ард түмнээ дайчлав. Шинэ төрлийн титэм вирустэй тэмцэхэд хүн бүр бэлэн байх ёстой.

 

Хятадын Цэргийн анагаах ухааны сургуулиудын ажилтнуудыг титэм вирустэй тэмцэхэд нэмэлт хүч болгон Хубэй муж руу илгээсэн гэж БНХАУ-ын улсын телевизүүд мэдээлж байв.

 

Харин олон нийтийн сүлжээнүүдэд гарсан мэдээллээр, их дээд сургуулиудын багш нараас гадна анагаахын сургуулийн оюутнуудыг ч Хубэй муж руу илгээжээ. Мөн зарим тосгон сууринд сангийн аж ахуйн үед улс төрийн уриа лоозон, илүү зүтгэл чармайлттай ажиллах уриалгыг тараадаг байсан зарчимыг дахин ашиглаж эхэлсэн талаар Economist  мэдээлсэн байна. Суурингуудад титэм вирустэй хийж буй тэмцлийн явц, өвчилсөн хүний тоо болон халдвар тархалтын нөхцөлд ямар арга хэмжээ авах зөвлөмжийг тасралтгүй хүргэж байгаа аж.

 

Эмнэлгийн ажилтнууд өвчтнүүдийг сэргээх, эдгэрсэн хүнд баяр хүргэхээр бүжиглэж, дуулж байгаа нь олон нийтийн сүлжээгээр ихээхэн тархсан бол зарим сууринд Ухань хотоос ирсэн иргэдийг хүлээж авах дургүй байгаа гэнэ. Тухайлбал Чандэ тойргоос холгүйхэн орших Фүкиншан тосгонд Хубэй мужаас ирсэн хүн бүрийг буцааж, сайн дурынхан эргүүлд гарах болжээ. Мөн Хэбэй мужийн Таньшань хотын эрх баригчид оршин суугчдыг нохойгоо салхилуулахыг хориглосон байна.

 

Титэм вирусийн улмаас улс төрийн хямрал үүсэх үү?

 

Өнөөгийн хямрал БНХАУ дахь Коммунист намын эрх мэдлийг улам хүчирхэгжүүлнэ гэж олон шинжээч үзэж байгаа бол нөгөө хэсэг нь өнөөгийн улс төрийн тогтолцоо улам чангарна хэмээн үзжээ.

 

Мөн өнөөгийн хямрал нь БНХАУ-ын дарга Ши Жинпиний гарт эрх мэдлийг улам лавшруулна гэдэг дээр олон шинжээч санал нийлж байгаа юм.

 

Одоо намын гишүүд болон улсын телевизүүд шинэ титэм вирусийн талаарх мэдээллийг нуусан, яаралтай арга хэмжээ аваагүйд орон нутгийн албан тушаалтнуудыг буруутган мэдээлж байгаагийн дээр Хубэй мужийн хоёр гол албан тушаалтныг ажлаас нь халснаар Ши Жинпин нөхцөл байдлыг залруулж байна гэх ойлголтыг төрүүлж байгаа.

 

Титэм вирусийн тархалтаас болж Хубэй мужийн Коммунист намын нарийн бичгийн дарга Зян Чаолян, мөн Ухань хотын Коммунист намын дарга Ма Гоцян албан тушаалаа алдсан юм.

 

Ши Жинпин өөрөө Уханьд ирээгүй нь мөн л олон нийтийн сүлжээгээр ихээхэн шүүмжлэлтэй тулгарч байлаа. Харин Ши дарга Уханьд очихын оронд хоёрдугаар сарын 10-ны өдөр Бээжингийн эмнэлэгт очиж нөхцөл байдалтай танилцсан юм.

 

Харин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн сайд Ли Көцян нэгдүгээр сарын сүүлээр Хубэй муж руу явсан, үүний дараа Ши дарга ойрын хүрээллээсээ, Төв бодлого, хууль тогтоох асуудал эрхэлсэн хорооны даргыг Хубэй муж руу илгээсэн юм. Тэрбээр Хубэй дэх хямралтай тэмцэх үндэсний багийн орлогч дарга болсон бөгөөд энэ багийн удирдлаган дор Хубэй мужид 10 хоногийн дотор хоёр эмнэлэг барьж, хэд хэдэн цэнгэлдэх хүрээлэнг эмнэлэг болгон тохижуулжээ.

 

Энэ үүднээс нь үзвэл, Хятадын эрх баригчид шуурхай, шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа тул цаашлаад тус улсын Коммунист намд том халаа сэлгээ гарахгүй байх гэж шинжээчид таамаглаж байна.

 

CRI Монгол радио51 мин өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио53 мин өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио54 мин өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио55 мин өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио56 мин өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм57 мин өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий58 мин өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг59 мин өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий60 мин өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий1 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр1 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр1 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент1 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр20 цаг өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм20 цаг өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий5 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ