Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Шивээхүрэнгийн “хүлээс”-ийг тайлах төмөр зам

Нийтэлсэн

Өмнийн цэнхэр говь ердөө аравхан жилийн өмнөөс харьцангуй өөр болжээ. Арга ч үгүй биз. Хөгжил дэвшил ирэхээ хүрвэл арван жил биш, аравхан сарын дотор бодит зүйл болж, үр шимээ өгөөд эхэлдгийг юу эс андах вэ. Говь нутаг руу явсан тэр жилийн томилолтоос энэ удаагийн томилолт том автобустай торох юмгүйгээр засмал замаар давхисаар очсоноороо эрс өөр байв. Мэдээж энэ удаад Шивээхүрэн-Сэхээ боомтыг холбосон төмөр замын ажлыг эхлүүлэх үйл явдлыг сурвалжлахаар явсан нь энэ.


 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” ӨӨРӨӨ ЗОВЛОН ДУНДААС ГАРСАН

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг 2021 онд боловсруулж, ард түмэндээ танилцуулж байв. Түүнээс хойш Боомтын сэргэлт дээр маш сайн анхаарч ирсэн. Харин энэ удаад Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байх Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалтыг өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт ийнхүү эхлүүлээ. Нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Манай боомтууд харамсалтай нь өнгөрсөн 70 жилийн хугацаанд ганцхан Зам-Үүд боомт өмнөд хөрштэйгөө төмөр замаар холбогдсон.

Өмнөх хугацааг нь нийгмийн системтэй нь холбон ойлгож болох ч сүүлийн 30 жилийг маш харамсалтайгаар өнгөрөөсөн гэсэн үг. Дэлхий нийтийг хамарсан цар тахал маш хүнд байдлыг бий болгосон ч боомтууд маань ямар эмзэг байгааг Засгийн газарт төдийгүй нийт монголчуудад маш сайн ойлгуулсан. Тийм ч учраас “Шинэ сэргэлтийн бодлого” өөрөө зовлон дундаас гарсан” хэмээн онцолсон. Үнэхээр ч өнгөрсөн хугацаанд бид танктай дайсан, төмөр замын цариг тойрсон хэрүүл хийж байхаар нэг ч гэсэн боомтоо авто болон төмөр замаар холбоод авчихсан бол хэчнээн их боломж гарч ирэх байсныг өнөөдөр дурдах ёстой. Нөгөө л нэг ярьдаг “Алдагдсан боломж” гэдэг зүйл энэ юм. Харин энэ боломж монгол хүн бүрээс алдагдсан төдийгүй улс орныг тэр чигээр дэлхийгээс алсруулсныг бид цар тахлын хоёр жил дэндүү сайн ойлгуулсан. Урд хөрш хилээ хаахад л өргөн хэрэглээний барааны үнэ огцом өсөж, валютын нөөц тасарч, бараа бүтээгдэхүүн хомсдож байлаа.

Харин манай улсын нийт нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг стратегийн чухал ач холбогдолтой Шивээхүрэн боомтыг төмөр замаар холбох нь энэ бүх эрсдэлээс тодорхой хэмжээгээр сэргийлэх юм. Энэхүү ажил нь цаашдаа Монгол-ОХУ-БНХАУ хоорондын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буй аж. Хэдийгээр гол замын урт нь 7.1 км, дэлгэмэл урт нь 19.3 км ч гэлээ энэ зам ашиглалтад орсноор тус боомтоор нэвтрэх ачаа хоёр дахин нэмэгдэж, 20 сая тонн болох аж.

Мөн төмөр зам дээр одоо үйл ажиллагаагаа явуулж буй хүний оролцоогүй AGV систем нэмэгдэхээр экспортын хэмжээг жилд 30-50 сая тонн болгоно гэсэн тооцоолол гарчээ. Харин төмөр замын ажлыг ирэх аравдугаар сар гэхэд бүрэн ашиглалтад оруулах бөгөөд анх удаагаа хил холболтын цэгээсээ дотогш барьж буй гэдгээрээ онцлог. Бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр буюу 51 хувийг нь Монголын төмөр зам компани, 49 хувийг нь Шивээхүрэнгийн төмөр зам компани эзэмшиж буй “Нарийнсухайтын төмөр зам” ХХК хийхээр шалгарчээ. Тус боомтын наахна буюу 50 км зайд Нарийнсухайтын бүлэг орд буюу эрчим хүчний нүүрсний уурхайнууд бий. Харин эрчим хүчний нүүрсийг 2023 оноос хойш экспортлох боломжгүй болно гэдгийг мэргэжилтнүүд ярьж байв. Шивээхүрэнгийн автозамын боомтыг 1992 оны 11 дүгээр сарын 1-нд байгуулсан боловч 1994 оноос улирлын чанартай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Харин хоёр улсын гэрээгээр 2009 оноос байнгын горимоор ажиллуулж, сүүлийн таван жилийн дотор манайх урд хөрш рүүгээ энэ боомтоор нийтдээ 46 сая тонн нүүрсийг гаргажээ.

Шивээхүрэн хилийн боомт дахь төмөр замын ТЭЗҮ-г “Монголын төмөр зам”, инженерийн нарийвчилсан зураг төслийг Хятадын төмөр замын зураг төслийн корпорац боловсруулсан юм байна. Тийм ч учраас бүтээн байгуулалтын нээлтэд БНХАУ-аас манай улсад суугаа элчин сайдын Худалдаа, эдийн засгийн зөвлөх Сүн Шюэжань оролцож, “Хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх ховорхон боломжийг бүрэн дүүрэн ашиглах нь хоёр улсын ард түмний найрамдлыг улам гүнзгийрүүлж, үр өгөөжөө өгнө гэдэгт бид үргэлж итгэлтэй байдаг” хэмээн онцлон тэмдэглэсэн. Энэхүү төмөр зам нь хэдийгээр бага зайтай мэт харагдаж байгаа ч эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь их, Шивээхүрэн-Арц суурь-Нарийнсухайт чиглэлийн 1250 км баруун босоо тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байгаа юм.

 

С.БЯМБАЦОГТ: ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРСОН ӨДРӨӨС НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЭХЛҮҮЛНЭ

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт энэ үеэр тус төмөр замын үр ашгийг тодорхойлохдоо “Авто тээврээр нүүрсийг тээвэрлэснээс төмөр замаар тээвэрлэх нь өртөг зардал нь 3-5 дахин бага. Хамгийн чухал манай улсын үндэсний компаниуд төрөөс нэг ч төгрөг авалгүйгээр 200 гаруй сая төгрөг гаргаад зургаан жил ашиглаж байгаад Монгол төрдөө өгнө.

Энэхүү хөрөнгө оруулалтын 170 орчим нь бүтээн байгуулалтын зардал болох бол үлдсэн нь таван зүтгүүр, 300 орчим вагоныг авах юм. Тиймээс төмөр зам ашиглалтад орсон тэр өдрөөс нь эхлэн нүүрс тээвэрлэлтийг төмөр замаар хийх боломжтой. Бид өмнө нь төмөр замаа тавьчхаад дараа нь хил холболтын цэгээ тогтдог, зүтгүүр, вагоны асуудлаа дараа нь шийддэг байсан бол энэ удаад тийм зүйл байхгүй” хэмээн хэлэв. Харин хил холболтын цэг дээр хятадын талаас ирэх төмөр зам 2-3 километр зайтай байгаа бөгөөд тухайн улс энэхүү үлдсэн замаа сар гаруйн хугацаанд бүрэн барьж холбоно гэдгээ мэдэгдсэн байна.

 

Н.НЯМТАЙШИР: ХЯТАДЫН ТАЛААС 110 КВТ-ЫН ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ШУГАМ ТАТНА

 

Шивээхүрэнгийн авто боомт дээр эхэнд дурдсан жолооч AGV одоогийн байдлаар 10 ширхэг байгаа юм байна. Харин энэ намраас 24 ширхэг болгохоор ажиллаж байгаа гэдгийг МАК компанийн Бодлогын зөвлөлийн дарга Н.Нямтайшир хэлж байна. Энэхүү жолоочгүй ажиж буулгах төхөөрөмж нь ямар нэгэн байдлаар халдварт өвчин, цар тахал гарсан тохиолдолд хил гааль хаагдахгүйгээр экспортыг хэвийн гаргах боломжтой гэдгээрээ давуу талтай. Тээвэрлэлтийн өртөг нь ч маш бага байдаг бөгөөд Хятадын талд гаргаж чингэлгийг буулгах урт нь 1.6 километр байдаг аж. Нэг ёсондоо нийтдээ 3.2 километр дотор л эргэлдэж, ачаа барааг буулгадаг байна. Энэхүү ухаалаг тээвэрлэгчээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш тээвэрлэлт хийж байгаа бөгөөд жилд 6.5 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой гэнэ. Харин тоо ширхгийг нь нэмэгдүүлснээр энэ тоо төдий чинээгээр нэмэгдэх юм. Хоёр улсын хилийн боомтын төмөр замаар холбох ажлыг эхлүүлж байгаатай холбогдуулан МАК компанийн Бодлогын зөвлөлийн дарга Н.Нямтайширын сэтгэгдлийг сонсоход тэрбээр,

-Одоогоос 20 жилийн өмнө энэ боомтоор нүүрс тээвэрлэх ажлыг эхлүүлж, байнгын ажиллагаатай болгох ажлыг бид санаачилж, хоёр улсын Засгийн газрын хооронд шийдүүлж байсан. ингэснээр боомтуудын барилгын ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт нүүрсний экспортын 48 хувийг энэ хоёр боомтоор гаргаж байна. Төмөр замын асуудлыг анх тавьж байсан хүний хувьд хэлэхэд үнэхээр баяртай байгаа. Анх 2008 онд уурхай хүртэл 47.6 км нарийн царгийн төмөр зам тавих зураг төсөл, бүхий л инженер техникийн судалгааг хийгээд яг бүтээн байгуулалтын гэрээн дээр гарын үсэг зурах гэж байхад Төрөөс баримтлах төмөр замын бодлогын баримт бичиг гарсан. Ингээд нарийн царгийн төмөр замын асуудлыг хойш тавиад 15 жилийн хугацаа өнгөрсөн байна. Уурхай хүртэл нарийн царгийн төмөр зам тавихаар танк орж ирчих гээд байгаа бол боомтын хэмжээнд нь барья. Боомтын хөгжлийг нь дэмжье гээд бас л зураг төслийг нь хийлгэсэн. Гэсэн ч бас л дэмжлэг аваагүй. Өнөөдөр ямар ч байсан төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаад үнэхээр баяртай байгаа. Монгол Улсын эдийн засагт маш чухал нөлөө үзүүлнэ. Үүн дээр нэмээд AGV систем бол огт сүлжээгүй хэрэглэдэггүй. Харин Монголд 5G сүлжээ нэвтэрчих юм бол оператортой, операторгүй тээврийн хэрэгсэл явах боломжтой. Богино зайд өдөрт олон эргэлт хийх боломж бүрдэнэ. Энэ бүсэд есөн уурхай нүүрсний олборлолт хийж байна. Эдгээр уурхайнууд цаашдаа өөрсдийнхөө тээврээр эдгээр терминалууд, төмөр замаар тээвэрлэлтээ хийгээд бэлэн болгоод тавьчихна. Үүнээс нь цаашаа экспортод гаргаж болно. Ингэхэд эрчим хүчний эх үүсвэр маш чухал. Тийм болохоор энэ наймдугаар сард Хятадын талаас 110 кВт-ын өндөр хүчдэлийн шугам татаж, дэд өртөөтэй нь байгуулах гэж байна. Миний мэдэхээр 1990 оноос хойш “Шинэ сэргэлтийн бодлого” шиг бодлогын баримт бичиг гаргаж байсан Засгийн газар байхгүй. Аж ахуйн нэгжүүд бид маш их талархан дэмжиж байгаа. Эхнээсээ үр дүнгүүд гарч байна. Ингэснээр валютын урсгал нэмэгдэж, ажлын байр нэмэгдэнэ.

…Өнгөн талдаа элсээр шуурч, тоорой модны, загийнхаа сүүдэрт салхи нь хургасан Шивээхүрэнгийн боомт, Гурвантэсийн уудамд шинэчлэл, хөгжлийн гэрэл цацарч эхэллээ. Ингэснээр Улаанбаатар хотоос улсын хил болсон боомт хүртэлх 955 километр замын хол эвхэгдэн эвхэгдэж, уурхайд талбайд ажиллаж байгаа залуусын хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэхийн хэрээр цалин нь өснө. Авдаг хэд нь хэд дахин нэмэгдээд ирвэл ар гэрийнх нь амьдрал дээшилж, улс орны хөгжил ч тэр хэрээр нэмэгдэх нь гарцаагүй. Ингэж чадвал улсын маань хилээс дотогшоо 40-50 километр сунаж тогтсон том тэрэгний цуваанд амьдралаа өнгөрүүлж буй монгол, хятад жолоочдын нуруу тэнийж, дэлхий дахины дэвшилтэд технологийн ачаар Монгол нутагт хөгжлийн салхи сэвэлзэх биз ээ. Ямартаа ч ийнхүү төмөр замын бүтээн байгуулалт эхэлж, ажил хөдөлмөр ундарснаар “Боомтын бойм”-ыг тайлсан дараагийнх нь Шивээхүрэн-Сэхэ боомт боллоо.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа