Бидэнтэй нэгд

Дэлхий

Казахстаныг Орос-Беларусийн холбоонд нэгтгэх Лукашенкогийн санааг “хошигнол” гэж үзэж байгаагаа Токаев илэрхийлжээ

Нийтэлсэн

Даваа гарагт Умард Казахстан мужийн фермерүүдтэй уулзах үеэрээ Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев саяхан Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хэлсэн санааг “хошигнол” хэмээн ойлгож, зохих ёсоор талархан хүлээж авч байгаагаа илэрхийлжээ.

Өнгөрсөн амралтын өдөр Оросын телевизийн сэтгүүлчтэй ярилцахдаа Лукашенко дээрх хоёр улсын нэгдсэн улсын бүтцэд Казахстан зэрэг хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд нэмж орох боломжтой тухай ярьсан юм.

Ингэвэл Оросын цөмийн зэвсгийн хамгаалалтад багтах давуу талтайг Беларусийн ерөнхийлөгч тайлбарлаж байжээ.

Украины дайнтай холбоотой үүссэн нөхцөл байдлын улмаас Оросын эрх баригчид Беларусийн нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсгээ байрлуулахаар болсон билээ.

Токаев энэ талаар ярихдаа “Цөмийн зэвсгийн хувьд манай улс Цөмийн Зэвсгийг Дэлгэрүүлэхгүй Байх, Цөмийн Зэвсгийн Туршилтыг Хэсэгчлэн Хориглох гэрээнүүдэд нэгдсэн байдаг. Бид олон улсын энэ хоёр гэрээг дагах үүрэгтэй” гэж тайлбарлажээ.

1994 онд байгуулагдсан Будапештын Меморандумаар Казахстан, Украин, Беларусь улсууд аюулгүй байдлын баталгааг их гүрнүүдээс авсны үндсэн дээр Зөвлөлт Холбоот Улсаас өвлөж авсан цөмийн зэвсгээсээ татгалзаж байсан юм.

Гэвч 2022 оны хоёрдугаар сард ОХУ-ын эрх баригчид Украины нутаг дэвсгэрт халдан довтолсноосоо хойш цөмийн зэвсэг хэрэглэхээр байнга сүрдүүлж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Москвад болсон Евразийн Эдийн Засгийн Холбооны гишүүн орнуудын уулзалтын үеэр Токаев цөмийн зэвсэг дундаа хуваалцаж буй Орос-Беларусийн түншлэлийг шүүмжилж, Евразийн Эдийн Засгийн Холбоог дээрх түншлэлээс эрс ялгаатайг тайлбарлаж байв.

Евразийн Эдийн Засгийн Холбоонд дээрх гурван улсаас гадна Армени, Киргизстан улсууд багтдаг юм.

 

Эх сурвалж: Tengrinews

CGTN мэдээ17 минут өмнө

Ши Жиньпин ОХУ-ын хэвлэлд гарын үсэгтэй нийтлэл нийтлэв

CGTN мэдээ5 цаг өмнө

Ши Жиньпиний ОХУ-д хийх айлчлалын утга учрыг гурван одон медалиар өгүүлэх нь

Улс төр1 өдөр өмнө

П.Сайнзориг: Хороо гэх статусыг ашиглахгүй, хотууд хорооллоос бүрдэнэ

Нийгэм1 өдөр өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүргээс нийт 1278 ТҮЦ нүүлгэжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Жүжигчин Ём Хе Ран: Э Сун аа, ээж нь шагнал авчихлаа

Улс төр1 өдөр өмнө

Шадар сайд Т.Доржханд Азийн хөгжлийн банкны Захирагчдын уулзалтад оролцлоо

Энтертайнмент1 өдөр өмнө

Гоо сайхны мэс заслаар дахин залуужсан Энн Хэтэуэй

Эдийн засаг1 өдөр өмнө

Хөгжлийн банкны хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцэж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Ямалийг яаж зогсоох вэ? “Интер”-“Барселона”-гийн тоглолтын өмнөх яриа

Нийгэм1 өдөр өмнө

Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгаалал төсөл хэрэгжиж байна

Эдийн засаг1 өдөр өмнө

Хөгжлийн банк 10 гаруй их наяд төгрөгийн өрөө төлж барагдуулжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Янник Синнер: Допингийн шийтгэлийн хугацаанд бодлоо цэгцлэхийг хичээлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Хүлэгүүд Азийн Аваргуудын лигт гурав дараалан хожлоо

Дэлхий2 өдөр өмнө

Путин цөмийн зэвсэг ашиглахгүйгээр дайныг дуусгах нөөц бололцоотойгоо мэдэгдлээ

Нийгэм2 өдөр өмнө

“Зүрх уул”-нд гарсан түймрийг бүрэн унтраажээ