Бидэнтэй нэгд

Засгийн газар

Хүүхэд бүрт мөнгө олгох ШИЙДВЭР гаргах БОЛОМЖИЙГ Засгийн газар бүрдүүллээ

Нийтэлсэн

Цар тахлын дараах эдийн засгийг сэргээхийн тулд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүд “бай”-гаа онох шаардлагатай гэдгийг эдийн засагчид, судлаачдын зүгээс өнгөрсөн жилүүдэд хэлж ярьж байсан билээ. Ер нь бол тахлын өмнөх жилүүдийн дүр зургийг эргээд харахад ч улс төрийн шийдвэрүүд эдийн засгийн нөхцөл байдлын бодит оношийг онилох тал дээр учир дутагдалтай явж ирсэн нь үнэн.

Тэгвэл энэ Засгийн газар нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхдээ, зөв эрэмбэлж, тооцоо судалгааг зөв ашиглаж, гадаад, дотоод аль аль талын эрсдэл болон боломжуудыг зөв үнэлсэн, бодлого, шийдвэрүүдийг цаг алдахгүй гаргаж чадсаны дүнд Монголын эдийн засагт өнөөдөр эерэг үзүүлэлтүүд давамгайлж байна. Төсвийн орлого их наядаар давж, цаашид ч энэ өсөлт хадгалагдах нөхцөл байдал давамгайлж байна. Хэдхэн сарын өмнө анхаарлын тэмдэг дагуулж байсан валютын нөөц 4 тэрбум ам.долларт дөхөөд байна. Засгийн газар хэд хэдэн гадаад бондын өрийн зохицуулалтуудыг хийсний дараа валютын нөөц энэ хэмжээнд байна гэдэг бол Засгийн газарт сайн дүн тавьж болохуйц үзүүлэлт юм.

Ер нь бол эдийн засгийг сэргээхийн тулд Засгийн газар, тэрдундаа Сангийн яам өнгөрсөн хоёр жилд дорвитой алхмууд хийж чадлаа. Мөнгөний хатуу бодлогтой уялдуулсан сангийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай талаар өнгөрсөн хугацаанд нэлээд яригдсан. Тэгвэл Сангийн яамны хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрүүдийг аваад үзэхэд цаг үедээ тохирсон, нийцсэн маневруудыг хийж байна.

Түүнчлэн Хүүхдийн мөнгийг нийт хүүхдэд олгох тухай шийдвэрийг улс төрийн түвшинд өчигдөр гаргаж буйн цаана энэхүү орон зайг бий болгож чадсан Засгийн газар, Сангийн яамны ажлын үр дүн харагдаж байна.

Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр УИХ дахь намын бүлгийн хурлын дараа хэлэхдээ “Хамгийн эхэнд хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Түүнчлэн хүүхдийн мөнгөнөөс хасагдсан байсан хүүхдүүдийн мөнгийг нөхөж олгох шийдвэрийг гаргалаа. Цалин тэтгэврийг нэмэх чиглэл гарлаа. Гэхдээ хавтгайруулж нэмэхгүй. Суурь тэтгэвэр тэтгэмж, цалинд өөрчлөлт оруулна гэсэн үг. Нийт 1.3 их наяд орчим төгрөгийн төсөв шаардлагатай болж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн.

Тэгэхээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогууд цаг үеэ мэдэрч, боомтуудын сэргэлт энэ янзаараа үргэлжилж, гадаад эрэлт буурахгүй байх нөхцөлд энэ бол эдийн засагт дарамт болохооргүй дүн л дээ.

Ерөнхийдөө бол Хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр хүүхэд бүрт олгох нь аль аль агуулгаар аваад үзэхэд зөв л шийдвэр юм. Ийм шийдвэр улс төрийн түвшинд гаргахад эрсдэл дагуулахааргүй нөхцөл байдлыг бүрдүүлж байгаад нь Сангийн яаманд браво гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй байх.

Дашрамд, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Cангаас  Хүүхдийн мөнгөний талаар байр сууриа илэрхийлэхдээ “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг түүний ач холбогдол, давуу тал, өрхийн амьжиргаанд үзүүлэх нөлөөг харгалзан бүх хүүхдэд ижил тэгш олгох нь улс төрийн хувьд эерэг шийдэл, энэ нь улс орны ирээдүйд оруулж буй хамгийн зөв хөрөнгө оруулалт байх болно… Дэлхийн 23 улс нийт хүүхдүүддээ ялгалгүй хүүхдийн мөнгө олгодог. Тэдний нэг нь Монгол Улс. Монгол Улсын хэрэгжүүлж байгаа хүүхдийн мөнгө нь дэлхийн улс орнуудад үлгэр жишээ болдог сайн хөтөлбөрүүдийн нэг. Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох нь ядуурлыг бууруулах хүчирхэг зэвсэг юм. Монгол Улсын хувьд хүүхдийн мөнгө нь хүн амын орлогын ядуурлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаагаар Засгийн газраас  КОВИД-19 цар тахлын эсрэг олон арга хэмжээ авсны дотор хүүхдийн мөнгийг нэмсэн нь ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад хамгийн эерэг нөлөөтэйг харуулсан” гэхчлэн тодотгосон байсан юм.

CGTN мэдээ3 цаг өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ10 цаг өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ11 цаг өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм1 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм1 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг1 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр1 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм1 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр1 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр1 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ2 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент5 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий5 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент6 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн