Дэлхий
АНУ Trident II баллистик пуужин туршжээ
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминАмерикийн цэргийнхэн Калифорни мужийн Сан-Диего хотын эрэг орчмоос “Охайо” төрлийн шумбагч онгоцноос Trident II (D5LE) баллистик пуужин туршсан талаар АНУ-ын Тэнгисийн цэргийн командлал мэдэгджээ.
“Өнөөдөр Trident II (5DLE) пуужинг туршснаар ашиглалтын үзүүлэлтүүдийг баталж, найдвартай байдал, оновчтой цохилт өгөх чадвар болон зэвсгийн стратегийн системийн үзүүлэлтүүдийн талаарх нэмэлт мэдээллүүдийг цуглууллаа” хэмээн Тэнгисийн цэргийн командлалын мэдэгдэлд онцолжээ.
Энд дуулгахад, Lockheed Martin Space Systems компанийн боловсруулсан энэхүү пуужинг 1990 онд АНУ-ын зэвсэглэлд нэвтрүүлсэн, атомын шумбагч пуужин тээвэрлэгчээс хөөргөх зориулалттай. Пуужин 11 300 км туулах чадвартай бөгөөд 475 болон 100 килотонн хүчин чадалтай термо цөмийн цэнэгээр тоноглогдсон блокууд бүхий салдаг толгой хэсэгтэй аж.