Бидэнтэй нэгд

Улс төр

Б.Баярсайхан: Бүх цаг үед хүүхэд ямагт нэгдүгээрт байх ёстой

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн Б.Баярсайхантай хүүхэд хамгааллын эргэн тойронд ярилцлаа. Тэрбээр хүүхдийн төлөө хуульч, сэтгүүлчдийн клуб байгуулахыг уриалж, хүүхдийн төлөө сайн дурын хөдөлгөөний нээлтийг өчигдөр хийсэн юм.


-Хүүхдийн төлөө сэтгүүлчдийн клуб байгуулах, сайн дурын хөдөлгөөн санаачлах болсон шалтгаан нь юу байв?

-Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг байгуулж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа гишүүний хувьд хүүхдийн төлөө хуульчдын болон сэтгүүлчдийн клуб байгуулахыг уриалж, сайн дурын хөдөлгөөн эхлүүллээ. Бидэнд хүч хэрэгтэй байна. Хүүхдээ хамгаалахад бүгдээрээ нэгдэх хэрэгтэй.

Өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалах сайн дурын хөдөлгөөнд олон сэтгүүлч, хуульч нэгдэж, хамтарч ажиллая гэж урам, дэм өгч байна. Удахгүй Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баяр болох гэж байна. Энэ өдөр хүүхэд болгон аз жаргалтай байгаа юм шиг харагддаг. Хүн болгон хүүхдүүд рүүгээ анхаарахыг хичээдэг. Гэсэн хэдий ч зургаадугаар сарын 2-ноос эхлээд тэр нь замхардаг, ийм байдалтай явж ирсэн. Үүнийг би дүгнээд байгаа юм биш, Монгол Улс дахь хүүхдийн хүчирхийллийн статистик, зам тээврийн осол, гэртээ гэмтэж бэртэж байгаа, хүчирхийлэлд өртөж байгаа, үл хайхрагдаж байгаа, ялгаварлагдаж байгаа хүүхдийн тоон үзүүлэлтээс энэ бүхэн тодорхой байгаа.

Монгол Улсын үнэт баялаг бол хүүхэд. Хүүхдээ хамгаалах асуудлыг ярихаар  архидалт, ажилгүйдэл, ядуурлын тухай ярьдаг. Хүүхэд хэзээ ч биднийг хүлээхгүй. Монгол Улсыг эдийн засгаа хөгжүүлэхийг хүүхдүүд хүлээж чадахгүй. Биднийг ажилтай болж ядуурлаас гарах, архидалтыг таслан зогсоох тэр цагийг хүүхэд хэзээ ч хүлээхгүй. Хэн ч байсан ямар ч дайн, өлсгөлөн, хүнд хэцүү цагт  хүүхдээ нэгдүгээрт тавьж, элгэндээ тэврээд явах нь ойлгомжтой. Тэгэхээр хүүхдийн эрх ярихаар ийм асуудлууд босгож ирж, ингэдэг, тэгдэг гэж бэрхшээл тоочиж, хааж хаацайлахад  би дургүй. Бүх цаг үед хүүхэд ямагт нэгдүгээрт байх ёстой. Үүнийг Монгол Улсын Засгийн газар  амалж, 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэж орсон байдаг. Энэ конвенцид юу гэж тодорхойлсон бэ гэвэл, “Шийдвэр гаргагчид аливаа шийдвэрийг гаргахдаа хүүхдийн эрх ашгийг ямагт дээд эрх ашигт тооцож, тэдний эрх ашигт сөргөөр нөлөөлөх шийдвэрийг гаргахгүй” гэж заасан байдаг. Монгол Улс ийм үүрэг хүлээсэн орон. Гэтэл манай улсад хүүхэд хамгааллын асуудал үнэхээр хангалтгүй байна.

-Энэ үүднээс та өнгөрсөн жил ажил олгогч болгон хүүхэд хамгааллын бодлоготой байя гэж уриалж, Хөдөлмөрийн тухай хуульд ийм заалтыг санаачлан тусгуулсан. Үр дүнг нь хэрхэн тооцсон бэ? 

-Олон улсын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс ажлын таван өдөр ажиллаад цалингаа бүтэн аваад явж болоод байна.

Яагаад Монголын төрийн зарим  байгууллага, бусад газрууд ажилчдаа цалин мөнгөгүй, илүү цагаар ажиллуулдаг юм бэ. Үүний ард ээж, аавыгаа хүлээсэн хүүхдүүд байгааг яагаад боддоггүй юм бэ. Тиймээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус, олон улсын ямар ч байгууллага байсан Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ үүрэг дээр ажилтнаа ажлын цагт нь ажиллуулаад, амралтын өдрүүдэд нь бүрэн дүүрэн амраа гэдэг үүрэг өгөгдсөн байгаа. Нөгөөтэйгүүр, ажилтнууд болон тэдний ар гэрт хүчирхийлэл гаргахгүй байх тэр нөхцөл бололцоог гаргаж, сургалтын ажлыг явуулах ёстой.

Австралид хийсэн судалгаагаар насанд хүрэгчид ажил олгогч буюу дарга, удирдлагаа сайн сонсдог гэнэ. Тэгвэл манайд ажил олгогч нь “Чи сайн ажилтан мөн, гэхдээ чиний ар гэр амар амгалан байх ёстой. Сайн эцэг, эх байхын тулд сургалтад хамрагд” гээд сургалт явуулж яагаад болохгүй гэж. Ингэсэн цагт ажил олгогчийн ажилтандаа хандаж байгаа тэр хандлагаас тухайн ажилтны ажлын байрандаа тогтвортой ажиллах, ажлын бүтээмж өндөр байх үр дүн гардаг байна. Өнөөдөр гэр бүлтэйгээ сайхан амарсан ажилтан маргааш нь ажилдаа ирээд сайн үр дүн гаргаж ажилладаг нь судалгаагаар тодорхой болсон байна. Тэгэхээр 43.3 дахь  заалтыг хэрэгжүүлэх нь ажилтанд ч, ажил олгогчид ч хэрэгтэй, үр өгөөжтэй харилцаа үүснэ. Үүнийг биелүүлээсэй, хэрэгжүүлээсэй гэж ажил олгогчдоос хүсэж байгаа. Энэ болгоныг сурталчлах, таниулахад сэтгүүлчдийн болоод хуульчдын үүрэг, оролцоо чухал юм. Эргээд сэтгүүлч, хуульчдыг сургалтад хамруулах, лекц сонсол хийх, оюуны хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллана.

-Хүүхэд хамгааллын асуудлаар сонсгол хийх, цогц мэдээлэл өгөх сургалтад хамруулна гэсэн үг үү?

-Яагаад гэвэл, хүмүүс сэтгүүлч биднийг бүхнийг мэддэг, чаддаг мэтээр ойлгох нь бий. Биднийг гэхийн учир нь би сэтгүүлч байсан хүн. Багш нар маань бидэнд “Бүх зүйлийг таван настай хүүхэд шиг яагаад гэж асууж бай” гэдэг байсан шүү дээ. Бид “Яагаад” гэж асуухаасаа хэзээ ч ичих ёсгүй. Сэтгүүлчдийн дотор гэр бүлтэй болсон, хараахан болоогүй байгаа янз бүрийн насныхан байгаа. Өөр чиглэлүүдээр мэргэшсэн нь ч бий.Тэгвэл бид сэтгүүлчдийг хүүхдийн асуудалд анхаарал хандуулаад өгөөч гэж хүсэж байгаагаа дээр хэлсэн.

Тиймээс сэтгүүлч, хуульчид клуб байгуулж, хүүхэд хамгааллын  сайн дурын хөдөлгөөнд нэгдээд явбал бидний зүгээс  мэргэжлийн болон, өөрсдийнх нь хувь хүний хөгжлийн сургалтууд явуулья гэж байгаа юм. Тэд маань нийгмийн  хамгийн стресстэй салбарт ажилладаг хүмүүс. Сэтгүүлчид маш их ачаалал авдаг. Янз бүрээр хэлүүлж доромжлуулдаг, харлуулдаг, гүтгүүлдэг. Бид сэтгүүлчдийг хүүхэд хамгааллын асуудлаар мэргэшүүлэхээс гадна, хүн нэг бүрийг нь яаж хөгжүүлэх юм бэ гэдэг талаас оюуны хөрөнгө оруулалт хийе гэж байгаа юм. Хуульчид мөн адил. Ингээд хоорондоо ажлаа ярьдаг, нэгдэж дуугардаг, гэхдээ тэр нь хүүхдийн төлөө. Ийм гэгээн үйлсэд уриалж байгаа юм. Энэ зорилгыг дэмжиж, олон сэтгүүлч, хуульч нэгдэж байна.

-Хүүхдийн эрхийн зөрчлүүд, онц ноцтой хүнд гэмт хэргүүд их гарч байна. Монгол Улс дахь хүүхдийн эрхийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Үр хөндөлт хийлгэж байгаа насанд хүрээгүй хүүхдийн тоо өсөж байгаа нь маш их сэтгэл зовоож байна. 12-17 насны үр хөндөлт хийлгэж буй хүүхдийн тоо жилд 564 гэсэн үзүүлэлт байна. Үүний ард жирэмслээгүй хүчирхийлэгдэж байгаа хүүхдийн тоо хэд байна вэ гэдэг асуудал санаа зовоож байна. Гэртээ гэмтэж бэртэж байгаа, уусмал залгиж, халуун тогоонд түлэгдэж, угаалгын машинд гацаж байгаа, түүнчлэн соронз, зоосон мөнгө залгиж байгаа, мөн ойр дотныхоо хүмүүст хүчирхийлүүлж байгаа, ээж аавыгаа намайг сонсооч гэхээр тэд нь сонсдоггүй, хайхардаггүй тэр хүүхдүүдийн асуудал санаа зовоож байна.

Түүнчлэн гаднаас нь харахад бүтэн харагдаж байгаа атлаа дотор сэтгэл нь сэмэрсэн, амьдрах итгэлгүй болсон, өсвөр насандаа даахын аргагүй ачаа тээж яваа, сошиалд гадуурхагдаж байгаа хүүхдүүд санаа зовоож байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ялгаварлан гадуурхагдаж байгаа байдал санаа зовоож байна. Энэ асуудлыг хариуцаж байгаа төрийн байгууллагууд, үр дүн гээд санаа зовохгүй асуудал гэж алга. Гэтэл хүүхэд бол жижиг асуудал шүү дээ, эмэгтэй гишүүд яагаад хүүхэд гэх мэт жижиг асуудал яриад байдаг юм бэ. Яагаад эдийн засгийн хөгжил, уул уурхайн асуудлаар эрчүүдтэй үзэлцээд, мөр зэрэгцээд явахгүй байгаа юм бэ гэж хэлж байгаа нэг эмэгтэйг би сонссон.

Гэтэл хүүхэд хамгийн том асуудал шүү дээ. Хүүхэд хамгийн чухал. Гэтэл хүүхдийн асуудал мөнгөнөөс дор, эдийн засгийн  элдэв асуудлын гадна байна гэж хэзээ ч бодож чадахгүй. Эдийн засгаа хөгжүүлж байгаад хүүхдээ хамгаална гэвэл хүүхдийн нас хүлээхгүй, хүүхэд хэзээ ч хүлээхгүй, цаг хугацаа хүлээхгүй. Монгол Улсын нэгдүгээрт тавих асуудал бол хүүхдийн асуудал. Хүүхэд аз жаргалтай, амар тайван, аюулгүй байх ёстой. Санаа зовоож байгаа өөр нэг асуудал бол хүүхдийн таргалалт, тэдний үзэж байгаа контент, гар утасны хэрэглээ санаа зовоож байна.

-Цахим орчин дахь хүний эрхийн зөрчилтэй холбоотой  хууль бус контент гэж ихээхэн ярьж байна. Хүүхэд үзэж болох, болохгүй контент болоод ерөөс  эцэг, эхчүүдийн цахим орчны талаарх  мэдлэг, боловсрол муу байна гэж суд­лаачид хэлж байсан. Энэ талаар та юу хэлэх бол?

-Соёлын яам хүүхдийн нас биед тохирсон монгол контентыг үйлдвэрлэнэ гэж гурван жилийн өмнө ярьж байсан. Тэгвэл өнөөдөр хүүхдүүд юу үзэж байгааг хараарай, миний хүүхдүүд ч адилхан. Дандаа гадаад контент үзэж байгаа. Монгол контент гээд үзэх юм  байхгүй байна шүү дээ. Энэ асуудал миний санааг зовоодог. Дээр нь хүүхдүүд эх хэлээ алдаж байгаад сэтгэл зовж байна.

Гадаад контент үзээд байхаар хүүхдүүд монголоор ярихгүй, англиар хэлд орж байна. Монгол соёлыг үзэхгүй байгаа учраас ийм болж өсөж байна. Монгол дотроо өсөж байвч монгол соёлоо танин мэдүүлэхгүй, үзүүлэхгүй болохоор ийм болж байна. Тэгэхээр гаднаас нь харахад монгол царайтай хүүхэд байгаад байдаг. Ярьдаг хэл нь англи,  дээр нь монгол соёл нь байхгүй бол хүүхдүүд маань хэн болж өсөж төлөвшиж байна вэ.Бид хүүхдээ багаас нь анхаарахгүй бол Монголыг хэн цааш авч явах юм бэ. Монгол үндэстэн орших уу, эс орших уу гэдэг асуудал өнөөдөр хамгийн ихээр санаа зовоож байна.

-Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа ялын бодлогыг чангатгая, цаазын ялыг сэргээе гэхчлэн хүмүүс цахим орчинд давлагаа үүсгэж, үзэл бодлоо илэрхийлдэг.

Хүчирхийллийн эсрэг лобби бүлэг энэ асуудлыг юу гэж үзэж байна?

-Бид олон чиглэлд анхаарч байна. Энэ дотроос хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа ялын бодлогыг чангатгах талд миний байр суурийг асууж байгаа бол би цаазын ялыг дэмжихгүй. Зам тээврийн осол, санаатай, санаандгүй үйлдсэн эргүүгийн гэмт хэрэг, хүүхдэд үзүүлсэн хохиролд ялын бодлогыг чангатгах талаар ХЗДХЯ-нд саналаа  оруулсан. Салбарын яам болон холбогдох байгууллагуудтай энэ талаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулах гэж байна. Бусад улс оронд ямар жишиг байдаг вэ гэвэл, хүүхэд зам тээврийн осолд өртөөд гэмтээгүй байсан ч гэсэн хүүхдийг айлган цочоосон гэдэг зүйлчлэлийг авч үздэг.

Гаднаас нь харахад хүүхэд бүрэн бүтэн байгаа ч гэсэн сэтгэл санааны хохиролд үзүүлэх ялын хэмжээ нь чанга байдаг. Үүнд бид анхаарахгүй бол болохгүй. Дээр нь одоо батлагдаж байгаа Гэр бүлийн тухай хуульд эцэг, эхийн хариуцлага, гэрлээгүй байсан ч гэсэн дундаасаа хүүхэдтэй болсон тохиолдолд тэр хүүхдийн төлөө хүлээх хариуцлагыг хуульд заавал оруулах ёстой. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга удахгүй  УИХ-д орж ирэх гэж байна. Цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг хүмүүс төдийлөн үл тоох хандлага байдаг.

Гэтэл саяхан цахимаар хүүхдийг өөртөө дасгаж, найзалж байгаад биеийнхээ аль нэг хэсгийн зургийг гаргаж үзүүлэхийг хүсэж, түүнд нь өсвөр насны хүүхдүүд хууртсан хэрэг гарсан. Гэмт этгээд бичлэг хийж, ямар нэгэн байдлаар биеийн аль нэг хэсэг ил гарсан бичлэг, зургийг ар гэрийнхэн болон найз нөхөд, сургууль, багш нарт нь үзүүлнэ гэж сүрдүүлэн бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэгтнийг цагдаагийн байгууллага илрүүлж баривчилсан. Дөнгөж саяхан гэмт хэргийн улмаас ял эдэлж байгаад суллагдаж гарч ирээд найзынхаа дүүг хүчирхийлж, амийг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарч хүн болгоны сэтгэлийг шимшрүүллээ. Тэгэхээр хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол ялын бодлогыг чангатгах ёстой.

-Олон улсад хүчирхийлэгч этгээдийг химийн аргаар хөнгөлөх хууль байдаг. Ийм заалт хуульд оруулах болов уу?

-Тэрийг мэдэхгүй байна. ХЗДХЯ-наас саналаа  оруулж ирэх байх. Нийгмийн зүгээс бол авлигын асуудал дээр  цаазын ял өгөөч, эх орноо худалдсан, хүүхэд хүчирхийлж байгаа гэмт хэрэгтнүүдийг цаазаар аваач гэж байгаа нь хүмүүсийн бухимдал дээд цэгтээ хүрсний илрэл.Тэгж хэлмээр болтол хэрцгий аллага, аймшигт гэмт хэрэг, ёс бус хүчирхийллийн хэргүүд гараад байна шүү дээ. Харин цаазын ялыг сэргээе гэдэг бол миний байр суурь биш. Гэхдээ ялын бодлогыг чангатгахыг дэмжиж байгаа. Биеэ хамгаалах чадваргүй хүүхдүүдийг хүчирхийлж байгаа тэр хүмүүс юу бодож ийм хэрэг үйлдэж байна вэ. Яагаад 12, 13-тай жаахан хүүхдүүд үр хөндүүлж байна вэ. Тэд цаашид ямар хүн болох вэ, яаж ээж болох вэ, яаж бүтэн амьдрах вэ гэдэг асуудал сэтгэл эмзэглүүлж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа