Дэлхий
ОХУ намраас хойш анх удаа Украинд амиа алдагсдын тоог зарлажээ
Сүүлийн гурав хоногийн хугацаанд Украинд 71 орос цэрэг амиа алдаж, 210 хүн шархадсан гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгджээ.
Сергей Шойгу тогтсон “уламжлалаа эвдэж”, амиа алдагсдын тоог зарласан бөгөөд үүнийгээ Украины давшилттай холбон тайлбарласан байна. Түүний үзэж буйгаар украинчууд гурав хоногийн өмнө давшиж эхэлсэн бөгөөд давшилтыг амжилттай сааруулж чадсан гэв.
“Харамсалтай нь бид хүнээ алдлаа. Дайсны довтолгоог няцаах үеэр цэргийн 71 албан хаагч амь үрэгдэж, 210 хүн шархадлаа” гэжээ. Шойгу “гурав хоногт” Киев “удаан хугацаанд амласан довтолгоогоо фронтын хэд хэдэн хэсэгт хийж, их хэмжээний техник, хүн хүчээ төвлөрүүлсэн” гэж мэдэгджээ. Тэрээр зургадугаар сарын 4-нд Украины Зэвсэгт хүчний 23, 31-р механикжсан бригад таван чиглэлд давших гэж оролдсон ч ухарсан гэв.
Хамгийн сүүлд есдүгээр сарын 21-нд буюу ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины эсрэг дайнд асуудалтай тулгарснаас болж дайчилгаа зарлах үед Шойгу амиа алдагсдын тоог мэдээлж байжээ. Тухайн үед Оросын Батлан хамгаалахын сайд Оросын довтолгоо эхэлснээс хойш нийт 5937 хүн амиа алдсан гэж мэдэгдэж байв.
Эх сурвалж: ВВС