Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Эрсдэлийг бууруулах нь: Хятад АНУ-ын үнэт цааснаас мөнгөө татаж байна

Нийтэлсэн

БНХАУ сүүлийн долоон сарын турш АНУ-ын засгийн газрын үнэт цааснаас мөнгө татаж, хөрөнгө оруулалтаа сүүлийн 12.5 жилд байгаагүй доод хэмжээнд хүртэл буруулаад байна. Шинжээд үүнийг АНУ дахь зээлийн хүү түүхэнд байгаагүй хэмжээн нэмэгдсэнтэй болон Бээжингийн хөрөнгө оруулалтынхаа аюулгүй байдлыг хангахаар зорьж буй зорилготой холбон тайлбарлаж байна.

Өрнөд Оросын гадаад валютын нөөцийн тал хувийг царцаах шийдвэр гаргасны дараа БНХАУ-ын эрх баригчид өөрийн активаа хадгалах илүү найдвартай аргыг эрэлхийлж эхэлжээ. Хятадын жишгийг бусад орнууд дагаж магадгүй хэмээн шинжээчид үзэж байна. Энэ тохиолдолд ам.долларт итгэх итгэл дэлхий даяар ганхана. Энэхүү эрсдэлийн талаар АНУ-ын сангийн яам ярилцаж эхэлжээ.

Хятад улсын АНУ-ын засгийн газрын үнэт цаасанд оруулсан хөрөнгөний хэмжээ сүүлийн 12.5 жилд байгаагүйгээр буурсан болохыг АНУ-ын сангийн яамны мэдээллээс харагдаж байна. Тус яамны мэдээллээс үзвэл, 2023 оны хоёрдугаар сард Хятад АНУ-ын засгийн газрын үнэт цаасанд оруулсан хөрөнгөний хэмжээгээ 10.6 тэрбум ам.доллароор бууруулж, 848.8 тэрбум ам.доллар болгожээ. Хамгийн сүүлд ийм бага үзүүлэлт 2010 оны зургаадугаар сард бүртгэгдэж байсан байна.

Одоогийн байдлаар, АНУ-ын нийт улсын өрийн /31.46 их наяд ам.доллар/ 23.3 хувийг засгийн газрын үнэт цаасны өр эзэлж байна. Хятад улсаас гадна АНУ-ын засгийн газрын үнэт цаасанд Япон 1.08 их наяд ам.доллар, Их Британи 643 тэрбум ам.доллар, Бельги 330.9 тэрбум ам.доллар, Люксембург 327 тэрбум ам.доллар, Швейцар 290 тэрбум ам.доллар тус тус оруулжээ.

2018 оныг хүртэл Хятад улсын АНУ-ын засгийн газрын үнэт цаасанд оруулсан хөрөнгөний хэмжээ 1.1 их наяд ам.долларт хүрч, эхний байранд бичигдэж байсан бол 2019 онд Япон энэ үзүүлэлтээр тэргүүлсэн. Тухайн үед Бээжин, Вашингтоны хооронд худалдааны дайн дэгдэж, Хятадын зүгээс АНУ-ын засгийн газрын үнэт цаасанд  оруулах хөрөнгөний хэмжээгээ бууруулж эхэлсэн юм.

АНУ-ын сангийн яамны мэдээллээр, Бээжингийн АНУ-ын засгийн газрын үнэт цаасанд оруулсан хөрөнгөний хэмжээ сүүлийн долоон сар дараалан буурч эхэлжээ. Энэ хугацаанд нийт 90.4 тэрбум ам.долларын таталт хийсэн байна. Үүнд АНУ-д зээлийн хүү ихээхэн өссөн нь томоохон үүрэг гүйцэтгэжээ. 2022 онд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлснээс хойш АНУ-д түлшний үнэ огцом өсөж, инфляц хурдацтай өссөнтэй холбогдуулан АНУ-ын Холбооны нөөцийн сан /Төв банк/ мөнгөний бодлогоо чангатгаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд тус улс зээлийн хүүгээ есөн удаа өсгөж, 4.7-5 хувьд хүргээд байна.

Түүнчлэн, улс төрийн шалтгаан энд мөн нөлөөлж байна хэмээн шинжээчид үзэж байна. БНХАУ-ын барьж буй бодлогоос үүдэн Вашингтон тус улсын активыг царцаах эрсдэл бий. Тиймээс Бээжин нөхцөл байдал ингэж эргэсэн тохиолдолд эрсдэлийг аль болох буруулахыг эрмэлзэж байна гэж ажиглагчид таамаглаж байна.

Эрсдэлээс хамгаалах нь 

АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд Оросын эсрэг түүхэнд байгаагүй өргөн хүрээний хориг тавьсан нь Бээжинд түгшүүрийн дохио өгсөн нь дамжиггүй. Өрнөдийн орнууд Оросын гадаад валютын нөөцийн тал хувийг буюу 300 тэрбум ам.долларыг царцаасан гэх ч ЕХ эдгээр мөнгө нь хаана байршиж байгааг өнөө хэр тогтоож чадаагүй байна хэмээн Германы “Süddeutsche Zeitung” бичсэн. Ямартаа ч үүссэн нөхцөл байдал Хятадад хөрөнгөө илүү найдвартай алт зэрэг актив руу шилжүүлэхэд хүргэж байна.

Эдийн засгийн эрх ашгаа хамгаалах явцад Бээжин Вашингтоны зүгээс улс төрийн хүчтэй дарамт, шахалттай нүүр тулж байна. Хэрэв хурцадмал байдал үргэлжилбэл өрнөдөд Хятадын хөрөнгийг царцаахад юу ч саад хийхгүй. Тиймээс Бээжин цаашид ч АНУ-ын засгийн газрын үнэт цаасанд оруулах хөрөнгөний хэмжээгээ бууруулж, худалдааны харилцааг дэмжих хэмжээнд буюу 300-500 тэрбум ам.долларт хүргэж магадгүй хэмээн шинжээчид таамаглажээ. АНУ-д засгийн газрын үнэт цаасанд оруулах хөрөнгө оруулалт тус хоёр улсын худалдааны эргэлт шууд нөлөөлдөг байна. Экспортоос орох мөнгөө Бээжин АНУ-аас бараа импортлох эсвэл засгийн газрын үнэт цаас худалдан авахад зориулдаг уламжлалттай.

Итгэл алдагдсан нь 

Сонирхолтой нь АНУ-ын сангийн яам хүртэл ам.долларт итгэх итгэл алдагдаж буй талаар ярих болжээ. Вашингтон дэлхийн хэд хэдэн улсын эсрэг хориг арга хэмжээ авч байгаа нь эргүүлээд олон улс худалдаа, санхүүгийн төлбөр тооцоо хийхдээ ам.долларыг бус өөр валютыг сонгох болсон хэмээн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд АНУ-ын сангийн сайд Жанет Йеллен мэдэгдэж байсан. Үүний дүнд АНУ-ын үндэсний валют дэлхийн зах зээл дээрх давамгай байдлаа алдахыг үгүйсгэх аргагүй хэмээн Йеллен онцолж байв.

АНУ үнэт цаасанд оруулах хөрөнгө оруулалтаа багасгахтай зэрэгцэн Хятад улс алтыг сонгож байна. 2023 оны хоёрдугаар сарын сүүлийн үеийн байдлаар, тус улсын алтны нөөц 65.92 сая унц болжээ. Үүний сацуу Дундад улсын Тав банк болон хувийн хэвшлүүд гуравдагч орнуудын үнэт цаасанд хөрөнгө оруулах болсон байна. Ингэхдээ зөвхөн хөгжингүй орнууд төдийгүй хөгжиж буй орнуудыг ч сонирхож байна. Хэдийгээр хөгжиж буй орнуудын засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулах нь эрсдэлтэй гэж үздэг ч ихээхэн хэмжээний ашиг авчирдаг байна. Харин АНУ-ын бондод хөрөнгө оруулахад 6-7 хувийн ашигтай байна. Хөрөнгө оруулагчдын хувьд энэ нь тийм ч ашигтай хувилбар биш. Нөхцөл байдал хааш эргэх нь АНУ-д 2024 оныг дуустал үргэлжлэх дотоодын улс төрийн өрнөл тодорхойлох учиртай.

CRI Монгол радио18 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио19 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио20 цаг өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио21 цаг өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа