Улс төр
С.Бямбацогт: МИАТ “айлын том ах” шиг байж, тийзийн үнийг 2-2.5 дахин буурууллаа
Орон нутгийн есөн чиглэлд үйлдэх нислэгийг сэргээж, тийзийн үнийг 2-2.5 дахин бууруулсан талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.06.14/ мэдээллээ.
Тэрээр энэ талаар “Орон нутгийн нислэгийг сэргээнэ, тийзний үнийг бууруулна гэхээр итгэх хүн ховорхон л байсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, сэргэлт бодитой болсоор байна.
Төрийн өмчит МИАТ компани нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын тээврийн салбартаа “айлын том ах шиг байж” алдагдалгүй, бас ашиг харахгүй, төсвөөс татаас нэхэхгүйгээр орон нутгийн 9 чиглэлд 7 хоногт 1-3 удаа хямд бөгөөд хүртээмжтэй нислэг үйлдэхээр болж байгааг дуулгая.
Орон нутгийн нислэг сэргэснээр:
-Хөдөөгийн сэргэлтэд хөшүүрэг болно
-Хөгшин хөвөө, нялх нойтон хүүхэдтэй болон газраар зорчих боломжгүй өвчтэй зовлонтой иргэдээ агаарын тээврээр зорчих боломж нээгдэж байна.
-Ирсэн жуулчдаа Улаанбаатарт уяад, уйдаагаад байлгүй орон нутагт аялах, байгалийн үзэсгэлэнт газруудад очих боломжийг нээж аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан гэсэн орон нутгийн 4 нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгох ажилд ахиц гарна. Орон нутгийн нислэгийн тийз 2-оос 2.5 дахин хямдарснаар иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, зардлыг хэмнэнэ” гэв.
ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ХУВААРЬ, ТАРИФЫГ ТАНД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА