Бидэнтэй нэгд

Улс төр

Ө.Энхтүвшин: ОХУ-д суралцаж буй монгол оюутнуудтай байнга холбогдож байгаа

Нийтэлсэн

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшинтэй ярилцлаа.


-ОХУ-ын өнөөгийн нөхцөл, эдийн засгийн байдал ямар байна вэ?

-ОХУ өөрөө бол “Тусгай ажиллагаа” гэж үздэг. Гаднын улс орнууд дайн гэж нэрлэдэг. Энэ байдалд өнөөдрийг хүртэл  нэг жил, дөрвөн сар өнгөрч байна. Гэхдээ бараа таваарын хомсдол алга, эдийн засаг нь тогтвортой байна. Үнийн өсөлтийг маш сайн зохицуулдаг. Манай улс шиг бараа, таваарын үнэ нэг өссөн бол тэр чигтээ тогтчихдог гэсэн ойлголт энд байдаггүй. ОХУ дотоод нөхцөл байдлаа бүрэн дайчилж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна. Хувийн хэвшлээ дээд зэргээр хөгжүүлж, элдэв хяналт шалгалтаар саад тотгор учруулахгүй гэсэн зорилт тавьж  байгааг олон зүйлээс харж болно.

-Монголчууд сошиал орчинд бичихдээ Орос орон дайнтай байгаа учраас бүх юм хэцүүдэж, дотроо хямрал, талцалтай байна гэж шуугих юм. Энэ талаар та юу хэлэх бол?

-Монголд зарим хүн сошиал орчинд тийм зүйлүүд бичээд, маргалдаад байгаа болохоос ОХУ-д иргэд нь тайван, ажил, амьдрал нь ердийнхөөрөө үргэлжилж байна. Орос орон дотооддоо нэгдмэл, нэгэн цул байгаа. Гагцхүү “мэдээллийн дайн”-д л ялагдчихаад байна. Монголчууд Москвад ирэхээрээ “Дайнтай орон гэхэд юу ч мэдэгдэхгүй байна.

Монголд очихоор дайныг мэдрэх юм” гээд гайхаж асуудаг. Та бүхэн ОХУ-д ирснийх эндхийн иргэдээс асууж ярилцах байх. Мөн Монголоос энд ажиллаж амьдарч байгаа иргэдээс асуух байх. Сэтгүүлчид олон талын эх сурвалжаас асууж тодруулж тэнцвэртэй, үнэн бодит мэдээлдэг учраас үйл явдлыг өөрсдийн нүдээр харж  сурвалжлах биз ээ.

-Орос улсад ажиллаж амьдарч буй иргэд,энд суралцаж байгаа монгол оюутнуудын байдал ямар байгаа вэ. Аюултай бүс нутагт манай иргэд, оюутнууд байгаа юу, татаж авсан уу?

-ЭСЯ Орос улсад ажиллаж байгаа иргэд, оюутнуудтайгаа  холбоотой байдаг. Тусгай ажиллагаа болж байгаа бүс нутагтай ойрхон  Монголын зургаан оюутан бий. Тэдэнтэй байнгын холбоотой байгаа. “Та нар эх орондоо буцвал буц. Онлайнаар хичээлээ хийж болно. Мөн чөлөө авч болно” гэхэд “Бид буцахгүй, эндээ байна.Үргэлжүүлэн суралцана” гэсэн хариу өгсөн. Энэ жилээс монгол оюутнууд суралцахын хажуугаар ажил хийх боломжтой болж байна. Сая Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын айлчлалын үеэр ОХУ-ын талаас тодорхой  мэдээллүүдийг өглөө.

-Аливаа айлчлал үр дүнгээр тодорхойлогддог. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын  ОХУ-д хийсэн айлчлалыг Элчин сайдын хувьд та хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Төрийн Думын дарга, ноён В.Володины урилгаар айлчиллаа. Улсын Их Хурлын даргын айлчлал нь  2018 оноос хойш буюу таван жилийн дараа  болж байгаагаараа онцлог юм. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Төрийн Думын дарга В.Володинтой хэлэлцээр хийсэн. Мөн Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенкотой уулзсан. Хоёр талын хоорондох уулзалтууд маш илэн далангүй, найрсаг, ажил хэрэгч боллоо. Түүнээс гадна Монгол Улсын Их хурал, ОХУ-ын парламент хооронд хамтын ажиллгааны комисс байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр хуучин Монгол-Оросын парламентын бүлэг гэж байдаг байсан бол өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжтой болж байна. Эхний хуралдааныг ирэх наймдугаар сарын эхээр Улаанбаатар хотод хийнэ. Дараагийнхыг нь Москвад хийх байдлаар ажлаа зохион байгуулахаар боллоо.

-УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд ирсэн сайд нар мөн өөрсдийн чиглэлийн дагуу уулзалт, хэлэлцээр хийсэн. Асуудал, шийдэл талаас харвал хэр үр дүнтэй яриа хэлэлцээ өрнөв?

-Сангийн сайд Б.Жавхлан ОХУ-ын Сангийн сайд А.Г.Силуановтой уулзаж, чухал асуудлуудаар тохиролцож, яриа хэлэлцээнд хүрсэн. ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельевтэй уулзаж ярилцсан. Энэ уулзалт болох эсэх нь нэлээд эргэлзээтэй байсан ч бүтэмжтэй боллоо. Олон жил яригдсан, тухайлбал хоёр улсын 1949 оны төмөр замын хэлэлцээрт нэмэлт орууллаа. Ингэснээр хоёр талаасаа дүрмийн сандаа өөрчлөлт оруулж, хөрөнгөө нэмэгдүүлэхээр болсон.

Япон улсаас авсан өр зээлийн асуудал шийдэгдсэн гэж С.Бямбацогт сайд ярьж байна. Ер нь бол УИХ-ын даргын айлчлал бүхэлдээ  маш үр дүнтэй боллоо. ОХУ-д ажиллаж амьдарч, суралцаж байгаа иргэдийн төлөөлөлтэй  ч уулзлаа. Сүүлийн жилүүдэд манай төр, засгийн удирдлагууд ийм уулзалт, хэлэлцээ хийж  чадахгүй байсан. Ковидын нөхцөл байдлаас хамаарч хойшилж ирсэн. Тэгвэл энэ удаа нэлээн өргөн хүрээнд уулзаж, олон чухал асуудлыг ярилаа. ОХУ-ын Төрийн думын дарга, ноён В.Володин болон Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенко нартай хийсэн уулзалтаар чухал мэдээллүүдийг өгсөн. Ялангуяа энд суралцаж байгаа монгол оюутнуудыг ажил хийх нөхцөл бололцоогоор хангаж байгаа гэсэн мэдээллийг өглөө. Өмнө нь ОХУ зөвхөн дотоодынхоо оюутнуудад ийм боломж олгодог байсан бол монгол оюутнуудад ажил хийх нөхцөл бололцоог олгож байна.

-УИХ-ын дарга Г.Занданшатар   “Роснефть” ХН-ийн Гүйцэтгэх захирал И.Сечинтэй уулзсан. Энэ уулзалтын үр дүнг тодорхойлбол?

-Уулзалтаар энэ оны зургаадугаар сард Монгол Улсын төмөр замын ачааллаас үүдэлтэйгээр газрын тосны нийлүүлэлт хойшлогдсоныг нөхөн нийлүүлэх асуудлыг ярилцлаа. Хоёр тал хойшлогдсон газрын тосны нийлүүлэлтийг ирэх саруудад нөхөхөөр тохирлоо. Эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлыг хангах асуудалд нөөц бий болгох нь чухал үүрэг гүйцэтгэдэг. “Роснефть” ХН-ийн Ангарскын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд ирэх наймдугаар сард 30 хоногийн хугацаатай төлөвлөгөөт засварын ажлыг гүйцэтгэх болсонтой холбогдуулан Монгол Улс руу экспортлох шатахууны хэмжээг бууруулах болсон тухайгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд албан ёсоор мэдэгдээд байсан юм.

Харин энэ удаагийн уулзалтаар төлөвлөгөөт засварын ажлын өмнө буюу зургаа, долоодугаар сард  Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэхээр тохирлоо.

-Эцэст нь цаг гаргаж бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Монгол Улсаас ОХУ-д  сууж буй 28 дахь Элчин сайд танд ажлын амжилт хүсье?

-Баярлалаа.ОХУ-д Монгол Улсын Элчин сайдын яам байгуулагдаад 100 гаруй жил болж байна. Өнгөрсөн жил 100 жилийн ойгоо тэмдэглэсэн. Анхны Элчин сайд нь Ж.Даваа гэж хүн байсан. Ардын Засгийн газраас Зөвлөлт Орос Улсад Монгол Улсын төлөөний газрыг нээн ажиллуулахаар шийдвэрлэж, 1922 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 95 дугаар тогтоолоор Монгол Ард Улсаас Зөвлөлт Орос Улсад суух анхны Элчин сайдаар Ж.Давааг томилон “гүн” зэрэг өргөмжилж байсан түүхтэй. Ж.Даваа 1922 оны тавдугаар сарын 30-ны өдөр Зөвлөлт Орос Улсын Гүйцэтгэх хорооны дарга М.Калининд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан.

Энэ өдрийг Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яам үүд хаалгаа нээсэн өдөр хэмээн үздэг. Энэ мэтчилэн түүнээс хойш нийтдээ 28 хүн Элчин сайдаар ажиллаж байна. Хамгийн удаан ажилласан нь АИХ-ын тэргүүлэгчдийн дарга байсан  Ж.Самбуу гэж хүн байлаа. Бараг 9-10 жил ажилласан, дайны жилүүдэд алба хашиж байсан. Түүх яривал, миний өмнө энэ албанд ажиллаж байсан хүмүүс бүгд төрийн өндөр алба хашиж явсан төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ3 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ21 цаг өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн