Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Яг хэн нь “эдийн засгаар сүрдүүлж далайж” байгаа вэ?

Нийтэлсэн

АНУ-ын Сангийн сайд Йеллен саяхан “Их 7”-ын Сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгч нарын уулзалтад оролцохдоо Хятадын “эдийн засгийн дарамт”-ын эсрэг “зохицолтой нэгдсэн арга хэмжээ” авахыг уриалав. Энэ бол “хулгайч хулгайчийг барина” хэмээн хашхирч байгаа хэрэг юм. Тэгэхэд яг хэн нь эдийн засгаар бусдыг дарамталж, яг хэн нь чухам хохирч байгаа гэдгийг бодит үнэн гэрчилж нотолж байна.

Олон улсын харилцаанд “сүрдүүлж албадах”-ын тухай ярих юм бол энэ ухагдахууныг анх АНУ өөрөө бий болгосон бөгөөд тус орон үүнийг хэрэгжүүлсээр ирсэн. Энэхүү үзэл баримтлалын гол цөм нь АНУ-ын ноёрхлыг хадгалахын тулд бусад улс орнуудыг АНУ-ын шаардлагын дагуу өөрчлөлт хийхийг хүчээр туулгаж, улс төрийн тусгаарлалт, эдийн засгийн хориг арга хэмжээ, технологийн бүслэлт гэх мэтийг ашигладаг.

“Эдийн засгийн сүрдүүлэлт” нь АНУ-ын “албадлагын дипломат харилцаа”-ны нэг хэсэг бөгөөд АНУ “патент”-ыг нь эзэмшдэг юм. Шинжээчдийн үзэж буйгаар, АНУ Хятад Америкийн эдийн засаг, худалдаа, санхүүгийн хамтын ажиллагаа, хэлэлцээрээс “чип” олж авахыг хүсэж, оргүй газар овоо босгож, Хятадыг буулт хийхийг шаардаж байна.

Хагас дамжуулагч, хиймэл оюун ухаан, технологи зэрэг өндөр технологийг хамарсан олон салбарт Хятад улсад “урьд өмнө байгаагүй” хөрөнгө оруулалтын хязгаарлалт хориг тавихаа Америк энэ оны “Их 7”-ын дээд хэмжээний уулзалтаар зарлана гэж сүүлийн үед тус орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж буйг олон нийт анзаарсан байх. Хэрэв энэ мэдээ үнэн болоход хүрвэл Америк Хятадын эсрэг эдийн засгийн дарамт шахалт явуулж, Хятадын хөгжлийг хязгаарлахыг зорьж байгаагийн бас нэг гэрч, нотолгоо болох болно.

Үнэн хэрэгтээ технологийн болон эдийн засгийн ганц талт хориг арга хэмжээ нь АНУ-ын эдийн засгийн дарамт шахалтад ашиглах байнгын арга хэрэгсэл болсон юм. АНУ-ын хувьд мөнхийн найз гэж байдаггүй, зөвхөн мөнхийн ашиг сонирхол л гэж байдаг. Тус орон эдийн засгийн дарамт шахалт үзүүлэхдээ холбоотнуудаа ч өршөөдөггүй. Ялангуяа 1980-аад оноос хойш АНУ олон удаа Японы эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч, хагас дамжуулагч гэх мэт Японы давуу үйлдвэрүүдийг дарангуйлж, бүр Японы эдийн засагт бүтцийн томоохон “хагалгаа” хийхийг оролдсон юм. Үүнийг сурах бичгийн түвшинд эдийн засгийн шахалт гэж нэрлэж болно. Энэ жилийн G7-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч орны хувьд Япон сонголттой амнези хийхгүй биз?

АНУ-ын одоогийн “Инфляцыг бууруулах хууль”-ийн төслийг хар. Зарим шинжээчид АНУ гадаадын компаниудыг зах зээлийн ялгаварлан гадуурхах, эсвэл АНУ-д хөрөнгө оруулах хоёрын аль нэгийг нь сонгоход хүргэхийн тулд шударга бус татаас, татварын хөнгөлөлт үзүүлэх замаар дотооддоо үйлдвэрлэсэн цэвэр эрчим хүчний бүтээгдэхүүнийг дэмжиж байгааг онцолжээ.

Удахгүй G7-ийн дээд хэмжээний уулзалт болно. Энэ “жижиг тойрог”-ын гишүүд АНУ-ын эдийн засгийн дарамтын хохирогч гэдэг нь тодорхой. Хэрэв АНУ дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлын жагсаалтад “эдийн засгийн дарамт шахалт үзүүлэх арга хэмжээ”-г оруулахыг шаардаж байгаа бол эдгээр улс орнууд эхлээд өөрсдийн туулж өнгөрүүлсэн замналаа эргэн харах нь зүйтэй байх.

CGTN мэдээ11 цаг өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ1 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ1 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол2 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр2 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр2 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр2 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой