Бидэнтэй нэгд

Улс төр

Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргүүдийг ИЛ БОЛГОХ даалгаврын ХЭРЭГЖИЛТ

Нийтэлсэн

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн оны аравдугаар сард гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн бүх хэргийг ил болгоно хэмээн мэдэгдэж байсан билээ. “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үед хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн хэргүүдийн талаар нэгтгэсэн судалгаа хийж буйгаа тэрбээр мэдэгдэж байсан юм. Түүнчлэн 2012 оноос хойш гадаадын компаниуд хэрхэн хохирсон, тухайн хэргүүдэд  хэн холбогдсон, хэн шалгасан, ямар прокурор хяналт тавьж ажилласан,  хэрэг нь хэрхэн хаагдсан, яагаад дарагдсан гэхчлэн асуудлуудыг бүхий л талаас нь ил болгоно гэж байв.

Улмаар Улсын ерөнхий прокурорын газраас гадаадын хөрөнгө оруулалттай, аж ахуйн нэгж хохирсон, холбогдсон гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц, шийдвэрлэлтийн байдлыг улсын хэмжээнд нэгтгэн судалж, хянах ажлын хэсгийг байгуулсан талаар өмнө нь мэдээлсэн.

Сүүлийн зургаан жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч нартай холбоотой 342 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс гадаадын хөрөнгө оруулагч хохирсон 239, гадаадын хөрөнгө оруулагч холбогдсон 103 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн дийлэнх нь уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой байх бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч хохирсон хэргийн 65,9 хувийг залилах гэмт хэрэг, бусад нь хөрөнгө завших, хулгайлах, мөнгө угаах, хүрээлэн байгаа орчны эсрэг, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх болон авлигын гэмт хэрэг эзэлж байна.

Хохирсон гэх гадаадын хөрөнгө оруулагчийн 44.5 хувь нь БНХАУ, 8.6 хувь нь БНСУ-ын иргэд, 28.5 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 12,0 тэрбум төгрөгийн хохирлыг хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хохирсон 31, холбогдсон 8 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 8,4 тэрбум төгрөгийн хохирлыг шүүхийн шийдвэрээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ.

Ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгосон 174, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа 78, нийт 252 хэргийг хянаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэргүүдийн 83.3 хувьд нь тодорхой ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын даалгавар бичиж, хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэх үүргийг мөрдөх байгууллага болон хяналт тавьж буй нэгж прокурорын газарт өгсөн байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгосон 4 хэргийг сэргээж, нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр харьяа мөрдөх байгууллагад хүргүүлжээ.

Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн “Монгол Улсын иргэн Э нь 2011-2023 онд Сингапур улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ай Ти Жи Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байхдаа тус компанийн эзэмшилд авах газрын төлбөрт өгнө гэж Австрали Улсын нэр бүхий иргэнээс 8,9 сая ам.доллар буюу 12,0 тэрбум төгрөгийг шилжүүлэн авч завшсан” гэх,

Монгол Улсын иргэн Б, И нар нь бүлэглэж 2019 онд баримт бичиг хуурамчаар үйлдэн ашиглаж, Хаан банкны тооцооны төвөөс Монгол Улсад бизнес хийх зорилгоор ирсэн БНХАУ-ын иргэний данснаас 1,3 тэрбум төгрөгийг бусдын данс руу шилжүүлж, бэлнээр гаргуулан авч залилсан” гэх хэргийг хаасан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын даалгавар бичиж хүргүүлсэн байна.

Цаашид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, хүний эрхийг зөрчихгүй байх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хэргийг богино хугацаанд хянан шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг мөрдөгч, прокуроруудад үүрэг болгожээ.

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа