Бидэнтэй нэгд

Улс төр

Газрын тосыг гацаанаас гаргах айлчлал

Нийтэлсэн

Их хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Энэтхэгийн Парламентын доод тахим болох Лок Сабха-гийн дарга Ом Бирла манай улсад айлчлахаар болсон байна. Тэр дундаа бүр ирэх сарын 6-9-ний өдрүүдэд энэ айлчлал болно. Энэтхэг гэхээр л бидний санаанд Газрын том боловсруулах үйлдвэр санаанд буудаг болсоор хэдэн он улирсан. Энэ удаад ч гэсэн тус үйлдвэрийн ажлыг эрчимжүүлэх талын яриа хэлэлцээ явагдах болов уу гэсэн итгэл найдлага хаа хаанаа байгааг үгүйсгэх аргагүй. Тэр ч утгаараа тус айлчлал маш чухалд тооцогдоно.

Үүнийг тодотгон манай улсад суугаа Энэтхэгийн элчин сайд П.М.Сингх “Одоо хэрэгжиж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл, боломжтой бол үүнийг эрчимжүүлэхээр тавьсан манай саналтай танилцах бололцоо олгосон өндөр түвшний айлчлал байх юм” хэмээн байр сууриа илэрхийлснээс харж болно.

Түүх сөхвөл Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 21 дүгээр тогтоол анх 2018 оны нэгдүгээр сард гарч байв. Улмаар тэр оныхоо 11 дүгээр сард УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нарийвчилсан ТЭЗҮ-ийг хэлэлцэж хүлээн авсан байдаг.

Харин 2019 оны тавдугаар сард “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитед” компанитай Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж, аравдугаар сард нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр болох 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг байгуулж байлаа.

Үүнээс хойш хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор ажил удааширч байсан ч Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн  “Технологийн бус байгууламжийн Инженерчлэл-худалдан авалт-барилга угсралтын ажил EPC-1”-ын Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хооронд 2020 оны 10 дугаар сард гэрээг цахимаар байгуулсан юм. шинэ он гарангуут буюу дараа оныхоо нэгдүгээр сард Үйлдвэрийн технологийн бус байгууламжийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг EPC-1 гүйцэтгэхээр сонгон шалгарсан Энэтхэгийн JMC Projects India компани үйлдвэрийн талбайд технологийн бус барилга байгуу­ламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байдаг.

Тэгвэл “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хуулийг 2021 онд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан бөгөөд энэ нь тухайн ондоо Их хурлын даргад Энэтхэг улсад хийсэн албан айлчлалын угтал болсон томоохон зүйл байлаа. Г.Занданшатар дарга ч айлчлалынхаа үеэр уг төсөлд онцгой анхаарал хандуулж, тус хуулийг баталсан тухайгаа хэлж байв.

Ер нь орчин үед тухайн улс тусгаар тогтносон гэж нүүр бардам хэлэхийн тулд эрчим хүч болоод бензин шатахууны дотоодын хэрэглээгээ хэнээс ч гуйхгүйгээр хангаж байх ёстой гэдгийг олон улс судлаачид хэлдэг юм билээ. Үнэхээр тийм ч биз, бид хойд хөрш шатахууны үнээ нэмбэл үнийн өсөлтөд өртөж, тог цахилгааны хэлбэлзэлтэй, түүнийгээ дагаад бусдыг царайчилж явсаар өдийг хүрсэн нь нууж чадахгүй улаан үнэн. Харин эл асуудлыг сүүлийн үед төр засгийн хэмжээнд нэлээд анхаарч, энэ талын арга хэмжээнүүдийг зохих ёсоор авч л байна.

УИХ-ын дарга ОХУ-д энэ сарын 18-22-ны хооронд албан айлчлал хийх үеэрээ “Роснефть” ХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.Сечинтэй уулзаж, хоёр улсын эрчим хүчний иж бүрэн хамтын ажиллагаа, тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах болон үнэ бууруулах боломж, мөн Улаанбаатар хот дахь эрчим хүч үйлдвэрлэлийн байгууламжуудыг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэж тохиролцсон. Ямар ч байсан байгаа байдал­тайгаа дасан зохицож, нэгэнт гаднаас худалдан авч буй нефтийн хэмжээгээ буулгахгүй байх тал дээр зохицуулалт хийсэн гэсэн үг.

Гэсэн хэдий боловч энэ мэт байдлаар цаашаа хэчнээн удаан явах билээ. Тэгэхээр Их хурлын даргын урилгаар ирж байгаа Бүгд найрамдах Энэтхэг улсын Парламентын доод тахим болох Лок Сабха-гийн дарга Ом Бирлагийн манай улсад хийх айлч­лалын үеэр гацчихаад байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ажлыг эрчимжүүлж, богино хугацаанд ашиглалтад оруулан дотоодынхоо хэрэгцээний тодорхой хувийг өөрсдөө үйлдвэрлэдэг болох нь туйлаас чухал. Тийм учраас л эл айлчлалыг газрын тосыг гацаанаас гаргах айлчлал хэмээн нэрлээд итгэл найдвар хүлээлгээд байгаа хэрэг.

ТӨ.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа