Нийгэм
Гол усны аюулд өртөж болзошгүй хоёр иргэнийг аварчээ
Нийтэлсэн
1 жил өмнөНийтлэлч
АдминНийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашнямын өгсөн мэдээллээр долоодугаар сарын 17-23-нд нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 26, аврах ажиллагааны долоо, үерийн 254 удаагийн дуудлагаар ажиллажээ.
Дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 76.9 хувиар өссөн дүнтэй байна.
Дээрх хугацаанд мөн гал түймрээс 3.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, утаажилтын бүсээс 27 иргэнийг гаргаж, аврах ажиллагаагаар 3809 иргэнийг амь насыг аварч ажиллажээ.
Он гарснаас хойш объектын гал түймрийн 1014, аврах ажиллагааны 300, нийт 1314 удаагийн удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны дуудлагатай харьцуулахад 0.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу давхардсан тоогоор 231 алба хаагч, 29 техниктэй үүрэг гүйцэтгэж, гол усны аюулд өртөж болзошгүй хоёр иргэнийг аварсан гэв.