CRI Монгол радио
Ши Жиньпин Өмнөд Африкийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв
Нийтэлсэн
1 жил өмнөНийтлэлч
MongolТухайн бүс нутгийн цагаар 8 дугаар сарын 22-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Преториа хотод Өмнөд Африкийн ерөнхийлөгч Матамела Сирил Рамафосатай хэлэлцээ хийв.
Ши Жиньпин хэлэхдээ, миний бие Хятад улсын даргын хувиар Өмнөд Африкт дөрөв дэх удаагаа айлчилж байгаа юм. Хятад Өмнөд Африкийн харилцаа сайн, Хятад Өмнөд Африкийн найрамдал гүн зузаан байгаагийн гол шалтгаан бол хоёр орон, хоёр нам өөр өөрсдийн хөгжлийн замнал дээр зовлон жаргалаа хамтатгаж, нөхөд, ахан дүүсийн гүн зузаан найрамдлыг тогтоосонд оршино. Эдүгээ, түүхийн шинэ гараан дээрээс найрсаг харилцаагаа залган уламжилж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтран ажиллахаа эрчимжүүлэх нь хоёр орны хамтын хүсэл мөрөөдөл бөгөөд эрин цагаас бидэнд олгосон чухал үүрэг хариуцлага юм. Эрхэм ерөнхийлөгчтэй хамтдаа хичээн зүтгэж, Хятад Өмнөд Африкийн иж бүрэн стратегийн түншийн харилцааг тасралтгүй шинэ шатанд ахиулахад миний бие бэлэн байна гэжээ.