CRI Монгол радио
Ши Жиньпин ажлын тайланг сонсов
Саяхан ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Шиньжяны Уйгарын өөртөө засах орны намын хороо, засгийн газар, Шиньжяны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын корпусын ажлын тайланг сонссон байна. Шинэ эринд Шиньжяныг удирдах намын стратегийг бүрэн, зөв оновчтой, иж бүрэн хэрэгжүүлж, Шиньжяны улс орны ерөнхий байдал дахь стратегийн байр суурийг гүйцэд ойлгож, ажлын ерөнхий зорилгод анхаарлаа хандуулан, Шиньжяныг хуулийн дагуу удирдах, нэгтгэн тогтворжуулах, ард түмнийг чинээлэг амьдралтай болгох, урт хугацааны бүтээн байгуулалтын ажлыг сайтар хийнэ. Хятад маягийн шинэчлэлийн явцад эв нэгдэлтэй, цэцэглэн хөгжсөн, соёл иргэншилтэй, амар амгалан аж төрсөн, экологи таатай Шиньжяныг бүтээн байгуулахыг санал болгов.
Ши Жиньпин 8-р сарын 26-нд БРИКС-ийн удирдагчдын 15-р уулзалтад оролцож, Өмнөд Африкт хийсэн төрийн айлчиллаа өндөрлүүлж, Хятадад буцаж ирсний дараа Шиньжяны Уйгарын өөртөө засах орны намын хороо, засгийн газар, Шиньжяны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын корпусын ажлын тайланг сонссон байна. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Шиньжяны Уйгарын өөртөө засах орны намын хорооны нарийн бичгийн дарга Ма Шинруй нар тайлан хийв.