Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Гуйж, гуйж эхэлсэн ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН СУРАГ ХААЧИВ?!

Нийтэлсэн

Уг нь бид 2022 онд газрын тос боловсруулах үйлдвэртэй болчих байлаа. Гэвч тэгсэнгүй. Дараа нь 2023 онд болгож нэг жилээр сунгаад, дараа нь дахиад л нэг жилээр сунган 2024 онд боловсруулах үйлдвэрийн барааг харахаар болсон. Сүүлд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн албан ёсны цахим хуудаснаас харвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “2027 онд ашиглалтад оруул” гэж үүрэгдсэн гэх шив.

Үе, үеийн Засгийн газрын мөрөөдөл нь газрын тос байсаар ирсэн. Дотоодын багахан хэрэгцээгээ урд, хойд хөрш гэж царай алдалгүй өөрсдөө хангах хүсэл тээсээр ирсэн ч эвээ олохгүй байсаар 2015 онтой золгосон юм. Тэр жилийнх нь тавдугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчлан, найман жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно гэдгээ амлав.

Модигийн амлалтаас жил хүрэхгүй хугацааны дараа манай төлөөлөгчид 2016 оны IV сард Шинэ Делид айлчилж зээлийн нөхцөлөө хөнгөвчлөхийг гуйжээ. Гуйлт ёсоор болж зээлийн хүүг жилийн 1.75 хувь, хугацааг 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаанд долоон жил байхаар тохролцсон юм. Уйтгартай тоон мэдээлэл хүргэдэг учир нь бид ийм хэмжээний хөрөнгийг төлнө гэдгийг л сануулах гээд байгаа хэрэг. Гэвч гуйлт үүгээр дууссангүй. Манай талаас зээлийг 236 саяар нэмэгдүүлэхийг хүсэж улмаар үүнийг нь Энэтхэг улс зөвшөөрсөн. Зээлийн төлбөрийг бид энэ оноос төлөх байсан боловч УИХ-ын дарга Г.Занданшатар  2021 онд айлчлахдаа зээл төлөх хугацааг 2025 он болгож хойшлуулжээ. Тус зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг 2023 оны хоёрдугаар сараас эхлэн жил бүр 64.5 сая ам.доллароор төлөх хуваарьтай байсан юм. Гэвч 2023 оны хоёрдугаар сарын байдлаар зээлийн нэг тэрбум ам.доллароос 112 сая ам.долларыг авч ашиглаад байна. Тиймээс маш бага ашиглалттай байгаа уг зээлийн эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх саналыг Энэтхэгийн талд тавьж, 2023 оны наймдугаар сарын 17-нд дэд зээлийн гэрээнүүд байгуулж, эргэн төлөлтийг хойшлуулаад байна. Дэд зээлийн гэрээ нь зээлийн үндсэн төлбөрийг 64.5 сая ам.доллар байсныг 13.1 сая ам.доллар болгон бууруулж байна. Мөн EPC-02, EPC-03 багц ажлын зээлийн санхүүжилт болох 789.0 сая ам.долларын үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг дахин долоон жилээр сунгажээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллахдаа хэлсэн үгийг нь харвал зээл төлж эхэлснээс хойш хоёр жилийн дараа үйлдвэр ашиглалтад орох бололтой. Гаднын талаас зээл өгдөг юм байж. Хөрсөн дээр юу болж байгаа вэ гэдэг нь нэг асуудал. Одоо манай талаас боловсруулах түүхий тосны эх үүсвэр, нөөцийн тасалдалгүй байдлыг шийдэх ёстой. Түүнчлэн хий мөрөөдлийн тооцооллоо чамбайруулж, үндэслэл бүхий тооцоолол гаргах шаардлагатай. Үүнийг мөхөс бичээч би бус мэргэжлийн хүмүүс нь хэлээд байгаа юм. Төслийн албан ёсны мэдээллийг харвал Тосон уул, Тамсагийн ордоос түүхий тос татаж боловсруулна гэж мэдээлжээ. Дорнодын талаас татах түүхий тосны тээвэрлэлтэд, боловсруулах үйлдвэрийн стандартыг хангаж чадах эсэх нь нэн бэрх аж. Жилдээ 1.5 сая тонн газрын тос боловсруулах зорилготой энэ үйлдвэрээс шингэрүүлсэн шатдаг хий, авто бензин, дизель түлш, онгоцны түлш, зуухны түлш гарах ёстой.

Мөрөөдөл, гуйлга ийм байдаг юм байж. Харин Алтанширээд юу болж байгаа вэ гэдэг асуулт гарч ирнэ. Бүтээн байгуулалтын ажлыг үндсэн дөрвөн хэсэгт хуваажээ. Эхний багц ажил буюу Технологийн бус барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг энэ  онд багтаан дуусгах зорилттой байгаа. Харин хоёр, гурав дахь багц ажил болон түүхий тос дамжуулах хоолой байгуулах ажил энэ оны дөрөвдүгээр сард албан ёсоор эхэлжээ. Одоо дөрөв дэх багц ажлын барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаад байна. Уг нь өдийд ашиглалтад орох байсан бүтээн байгуулалт хойшлоод байгаа нь нэг талаас “Ковид-19” цар тахал байна. Энэтхэгийн талд ковидын халдвар их, манай талд дотоодод халдаад байсан хүнд цаг үед бүтээн байгуулалтын ажил 1.5 жилээр хойшилжээ. Түүнчлэн хөрөнгө оруулагч тал болон манай талд өрнөсөн улстөрийн үйл явдлууд ч нэрмээс болсон нь дамжиггүй.

Дорноговь аймгийн Алтанширээ суманд барих газрын тос боловсруулах үйлдвэрийн явц нэг ийм байна. Таван жилийн дотор их юм өөрчлөгджээ. Бид зээлийн хэмжээг 236 саяар нэмэгдүүлж, зээл төлөлтөө ч хойшлуулж, үйлдвэрийн ажил эхэлж байхад цар тахал дэгджээ. Цар тахлын өнгөн засаг солигдож, Ерөнхий сайд байсан нь Ерөнхийлөгч болж, Засгийн сайд байсан нь Ерөнхий сайд болжээ. Энэ хооронд гэхдээ нэг зүйл өөрчлөгдөөгүй юм шүү. МАН засагласан хэвээр…

Цагийн өнгөн дээр улстөрчдийн байр байдал, зэрэг зиндаа дээшилсэн болохоос Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсонгүй. Үеийн үед их гүрнүүдийн ашиг сонирхол нь газрын тосны салбар байсаар ирсэн. Сонгуулийн өнгөөр бүрэлдсэн Засгийн газар бүр 2011 оноос хойш найман жилд таван удаа газрын тос боловсруулах шийдвэр гаргаж байлаа. Гэвч шийдвэрүүд цаасан дээр үлдэж, хөрөнгө оруулагч хайсаар байсан. Зарим эдийн засагчид газрын тосны үйлдвэр барих нь эдийн засгийн үр өгөөж багатайн дээр, импортлогчдын татварын орлогыг алдах эрсдэлтэй гэлцэх нь ч бий. Ямар ч гэсэн үйлдвэрийн ажил эхэлдгээрээ эхэлсэн. Харин хэзээ вэ гэдэг нь асуулт хэвээр үлджээ. Нэг сонгуулийн өнгийг үзсэн энэ төсөл одоо дараагийн сонгуулийн өнгийг үзэх нь…

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа