Бидэнтэй нэгд

Эдийн засаг

MINING WEEK: Дэлхийн хэмжээний тоглогч болохын тулд эхлээд эрүүл, тогтвортой тоглогч байх хэрэгтэй

Нийтэлсэн

Монголын эдийн засгийн уул уурхайн салбараас хамаарах хамаарлыг богино хугацаанд бууруулах боломж хомс. Эдийн засагт гол усалгаа болох учиртай хөрөнгө оруулалтууд ирэх жилүүдэд үндсэндээ уул уурхай руу л чиглэх бодит нөхцөл байдал давамгайлж буй. Тиймээс энэ салбарын хөгжлийг дэмжихийн сацуу нөлөөлөл, хүртээмжийг нь эдийн засгийн бусад салбарууд руу хэрхэн яаж чиглүүлэх вэ, уялдуулах вэ гэдэг дээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал юм. 

Түүнчлэн энэ долоо хоногийн даваа гарагт эхэлсэн  “Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Монголын төр засгаас гаднын хөрөнгө оруулагчдад хандан өгч буй гол мессеж нь, уул уурхайн салбарын хөлийг тушиж ирсэн өмнөх алдаанууддаа дүгнэлт хийж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд ил тод хамтран ажиллахад чиглэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус чуулга уулзалтыг нээн хэлсэн үгэндээ,  Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд цогц шинэчлэл хийж байна. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын бодлогоо улам сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш”  байх зарчим баримтлан, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн болон институтийн шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яамыг шинээр байгуулж, Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Цаашид гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчид тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд манай төр, засаг онцгой анхаарна гэдгийг хэлэхийг хүсэж байна. Түүнчлэн уул уурхайн салбарыг ногоон хөгжлийг дэмжих, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэхэд онцгой анхаарах ёстой” гэсэн юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар чуулга уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ, хариуцлагатай, ил тод, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн уул уурхайн бодлогыг баримтлах зарчим олборлолтоос боловсруулалт, тээвэрлэлт, борлуулалт гээд бүхий л шатанд биеллээ олж, байгаль орчин-нийгэм-засаглалын зарчимд нийцэх ёстойг онцолсон.

Мөн тэрбээр чуулга уулзалтын хоёр дахь  өдрийн  арга хэмжээнд  “Эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлого” сэдвээр үндсэн илтгэл танилцуулснаас эшлэхэд, “Манай улс нийт газар нутгийнхаа 45 хувьд геологийн суурь судалгаа хийсэн. Ирэх онд нийт газар нутгийнхаа 25 хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх геологийн дататай болно. Газрын ховор металлын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлж, Уул уурхайн биржээр нүүрс, жонш, төмрийн хүдрээс гадна зэсээ арилжаална. Тусгай зөвшөөрөл олголтыг эрчимжүүлж, Хүнд үйлдвэрийн хуулийн төслийг УИХ-д өргөн барих, улмаар аж үйлдвэржилтийн эхлэл цэг болсон эрх зүйн орчин бүрдэнэ” гэсэн юм.

Тодотгоход, энэ жилийн “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээнд  Австрали, Австри, Канад, АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, ИБУИНХУ, Герман, Энэтхэг, Япон, Финлянд, ӨАБНУ, Арабын нэгдсэн Эмират улс, Франц, Испани, Пакистан зэрэг 20 орчим улсын 300 гаруй зочин төлөөлөгч, хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж, дотоодын аж ахуйн нэгж байгууллагын 3000 гаруй төлөөлөгч оролцож буй юм.

Чуулга уулзалтын онцлох зочдын нэг нь Оюутолгой ордыг нээлцсэн “автор”-уудын нэг Роберт Фридланд болсон юм. Тэрбээр манайханд хандан  хэлсэн үгэндээ,  гаднын хөрөнгө оруулалтын үр шимээр өөр олон Оюутолгойтой болох боломж бий.  Дэлхий даяар түүхий эдийн дутагдалд ороод буй, эрэлт улам өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед гаднын хөрөнгө оруулагчид орж ирэх  тогтвортой орчныг  бүрдүүлж чадвал  дэлхийн чинээлэг орнуудын жишгээр хөгжих боломжтойг тодотгосон. Мөн Монгол улс зэсээрээ дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүрэх боломжтой учраас энэ эрчээ бууруулахгүй байх хэрэгтэй гэсэн юм.

Тэгвэл Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, Зэсийн хувьд 60 гаруй сая тонн батлагдсан нөөцтэй гэдэг боловч өнөөдрийн байдлаар үйлдвэрлэл 0.3 сая тонн. Оюутолгойн далд уурхай эхэлсэн нь сайн хэрэг. Энэ тоо хоёр дахин нэмэгдсэн ч гэсэн дэлхийн түвшинд өрсөлдөхүйц тоглогч болж чадаж байна уу гэдэг нь маш том асуултын тэмдэг” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

УУХҮ-ийн сайдын зөвлөх Б.Уянга,  Монгол орны хэмжээнд хийгдсэн геологийн суурь судалгаа, төлөвлөлтийн талаар  чуулганы оролцогчдод танилцуулахдаа,  Геологийн суурь мэдээллийн хүртээмжийг цахимжуулсан. Монголд алт, зэсийн хэтийн төлөвтэй талбай олон бий. Эдгээрийг сайтар судалж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал Монгол Улс дэлхийн зах зээл дээр эрдэс металлын хүчтэй тоглогч болох боломж ойр байна гэсэн юм.

Геологийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам шинэ ордууд илрэх магадлал их. Тиймээс геологи хайгуулын салбарт далайцтай бодлого хэрэгжүүлж, хууль эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэхэд УУХҮЯ анхаарч байна гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран зохион байгуулж буй уг чуулганы хүрээнд  салбарын бүх түвшний оролцогч талууд тулгамдсан асуудлуудаа ирэх баасан гарагт хүртэл таван өдрийн турш хэлэлцэх юм.

Дашрамд тодотгоход, Монгол Улс өрсөлдөх чадвартай гэхээсээ  эрүүл эдийн засагтай байхын тулд л бүтцийн өөрчлөлт хэрэгтэй байгааг зарим эдийн засагчид хэлдэг. Түүнчлэн уул уурхайн салбарын тухайд аваад үзэхэд ч, дэлхийн хэмжээний өрсөлдөгч, том тоглогч болохын тулд эхлээд эрүүл, тогтвортой тоглогч байхад анхаарах хэрэгтэй.

Үүний тулд  бид хууль, эрх зүйн тогтвортой, ойлгомжтой орчныг бүрдүүлэх шаардлагатай  Мөн хөрөнгө оруулагчдад зүй ёсны шаардлагыг тавьж чаддаг, хэлэлцээ хийдэг чадамжтай, чадавхтай байх ёстой зэрэг асуудлууд бий.

CRI Монгол радио16 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио18 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио18 цаг өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио19 цаг өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа