Бидэнтэй нэгд

Нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гоё үгтэй зар, санал бүхэн ҮНЭН БАЙДАГГҮЙ

Нийтэлсэн

Кибер орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 98 орчим хувь нь арилжааны банкны данс, виртуал хөрөнгө, үүрэн утасны дугаар болон олон нийтийн сүлжээний хаяг ашиглаж үйлдсэн байдал тогтоогдож байна.

Цагдаагийн байгууллагад хоногт дунджаар 80 орчим гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас 15 орчим хувь нь зөвхөн залилах гэмт хэрэг бүртгэгдэж, өөрөөр хэлбэл хоногт 12 иргэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байна гэсэн үг.

Иргэд амар хялбар аргаар мөнгө олох, зарим тохиолдолд санаандгүй байдлаар өөрийн нэр дээр бүртгэлтэй банкны данс, үүрэн холбооны дугаарыг бусдад ашиглуулан гэмт хэрэгт хамжигч болсноор гэмт хэргийг илрүүлэх, иргэд хохирогч болсон даруйд хууль бус орлогыг битүүмжлэх, таслан зогсоох мөрдөн шалгах ажиллагаанд чирэгдэл үүсгэж, хэргийг илрүүлэх, олж тогтоох ажиллагаанд саад учирдаг.

Жишээлбэл, өөрийн цахим хаяг, интернэт банк, банкны карт болон бусад цахим мөнгөний системүүдэд нэвтрэх нэр, нууц үгийг өөрийн нэр, утасны дугаар, регистрийн дугаар зэрэг энгийн байдлаар хийж нууцлал аюулгүй байдлаа хангаагүйгээс эд хөрөнгөөрөө хохирч байна.

Мөн цахим орчны цаанаас харилцаж байгаа хүнд амархан итгэж, хууртагдан өөрийн болон бусдын бүхий л хувийн мэдээллийг өгснөөр гэмт этгээдүүдэд боломж олгон хохирсоор байна.

Гэмт этгээдүүд ихэвчлэн нийгэм, цаг үеийн шинж байдлыг ашиглан иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудад таатай нөхцөлийг бий болгох халхавчаар гэмт хэргийг үйлддэг.

Тухайлбал, намар хичээл эхэлж, хөдөө, орон нутгийн оюутан, сурагч нар Улаанбаатар хотод ирэх үед хямд үнэтэй байр түрээсийн зар, баяр, наадмын үеэр хямд бараа бүтээгдэхүүн худалдах, бага хүүтэй зээл олгох, хөнгөлттэй эсхүл заавал визтэй зорчих БНСУ-д виз гаргаж өгнө, эсхүл визгүй зорчуулна гэх мэт, мөн өндөр ашигтай бизнест зуучлах, гадаад улсын нэр хүндтэй сургуульд тэтгэлэгт хамруулж суралцуулах, хөрөнгө оруулалт хийлгэх зэрэг хуурамч мэдээллээр залилж байна.

Цахим орчныг ашиглаж үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийг урьдаас төлөвлөж, урьдчилан бэлтгэсэн данс, мөнгө хүлээн авах аргыг ашигладаг бөгөөд хохирогчийн эмзэг байдлыг ашиглах, ашиг, үр өгөөж ихтэй боломжийн санал тавих болон найз нөхөд, танил хүмүүсийн дүрд хувирч хууран мэхэлдэг.

Гэмт этгээдүүдийн цаашлаад олны танил нэр алдартай хүмүүс болон төрийн байгууллагын нэр, зураг логог ашиглах, мөн орон нутгийн иргэд рүү чиглэн дүрээ хувиргах чиг хандлагатай байгаа тул залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал алхам бол бусдад мөнгө шилжүүлэхдээ анхаарал болгоомжтой байж, мөнгөн хөрөнгө, хувийн мэдээлэл, данс, картыг бусдад шилжүүлэхгүй байх явдал юм.

Сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг, онлайн мөрийтэй тоглоомын зарим хэлбэрт шилжиж, гэмт этгээд олон тооны гар утас ашиглан онлайн мөрийтэй тоглоомын хууль бус сайтад ширээ үүсгэх замаар үйлдэгдэх шинжид орж байгааг анхаарах хэрэгтэй.

Мөн түүнчлэн Бүгд Найрамдах Солонгос Улсад визтэй зорчих ёстойг мэдсээр байж, “Манайд бүртгүүлж, хураамжаа төлбөл визгүй зорчуулна гэх” хуурамч зарын дагуу мөнгө төлж залилуулсан тохиолдол бүртгэгдээд байна.

Иймд энэ төрлийн гэмт хэргээс Та өөрийгөө болон ойр тойрны хүмүүсээ хамгаалах боломж танд өөрт чинь бий шүү, гоё үгтэй зар, санал бүхэн үнэн байдаггүй юм шүү гэдгийг ойлгож, ухамсарлаж, гэмт этгээдэд боломж бүү олгоорой.

CGTN мэдээ2 цаг өмнө

Ши Жиньпин онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараав

CGTN мэдээ3 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг” нэвтрүүлэг Оросын хэвлэлээр цацагдаж эхэллээ

CGTN мэдээ3 цаг өмнө

Ши Жиньпин Хятад, Оросын хүмүүнлэгийн хамтарсан арга хэмжээнд баярын захидал илгээв

CGTN мэдээ21 цаг өмнө

Ши Жиньпин ОХУ-ын хэвлэлд гарын үсэгтэй нийтлэл нийтлэв

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпиний ОХУ-д хийх айлчлалын утга учрыг гурван одон медалиар өгүүлэх нь

Улс төр2 өдөр өмнө

П.Сайнзориг: Хороо гэх статусыг ашиглахгүй, хотууд хорооллоос бүрдэнэ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүргээс нийт 1278 ТҮЦ нүүлгэжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Жүжигчин Ём Хе Ран: Э Сун аа, ээж нь шагнал авчихлаа

Улс төр2 өдөр өмнө

Шадар сайд Т.Доржханд Азийн хөгжлийн банкны Захирагчдын уулзалтад оролцлоо

Энтертайнмент2 өдөр өмнө

Гоо сайхны мэс заслаар дахин залуужсан Энн Хэтэуэй

Эдийн засаг2 өдөр өмнө

Хөгжлийн банкны хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцэж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Ямалийг яаж зогсоох вэ? “Интер”-“Барселона”-гийн тоглолтын өмнөх яриа

Нийгэм2 өдөр өмнө

Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгаалал төсөл хэрэгжиж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Хөгжлийн банк 10 гаруй их наяд төгрөгийн өрөө төлж барагдуулжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Янник Синнер: Допингийн шийтгэлийн хугацаанд бодлоо цэгцлэхийг хичээлээ