Бидэнтэй нэгд

Нийгэм

Шүүмж хэлсэн болгоныг “гүтгэн доромжилсон” гэвээс амаа үдүүлсэн ДАРАНГУЙЛАГЧ НИЙГЭМ Л ТОГТОНО

Нийтэлсэн

Монгол хэлний их тайлбар тольд “Доромжлол” гэсэн ойлголтыг “Доромжлох үйлийн нэр. Бусдын нэр хүнд, алдар хүндийг амаар, бичгээр болон бусад хэлбэрээр зориуд гутаасан үйлдэл, басамжлал, дээрэнгүйлэл” хэмээн тайлбарлажээ. Ийм тохиолдол гэр орон, гудамж талбай, олон нийтийн дунд, ажлын талбарт хаана ч тохиолдож болно. Ялангуяа “Чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө гишүүн хариуцлага хүлээхгүй” хэмээн өөрсдөдөө зориулан гаргасан журмаараа гул барьж төрийн түшээд, эрхэм гишүүд бие биеэ харин ч элдвээр хэлдэг шүү дээ.

Гэтэл энэхүү “Доромжлох” хэмээх үйлдлийг Эрүүгийн хуулийн заалт болгон оруулж бусдыг доромжилсон хүнийг уг хуулиар шийтгэдэг болох асуудал сүүлийн жилүүдэд хөндөгдөх болсон. Судлаач, шинжээчид үүнийг одоогийн мөрдөж буйгаар Иргэний хуулиар зохицуулах нь зөв хэмээн үздэг. Үүнд өртөгсдийн дийлэнх нь сэтгүүлчид. Тэд улстөрчдөөс шударга ёсыг нэхэж, тэдний гүнд бугшсан муу муухайг илчилж олон нийтэд хүргэснийхээ төлөө ял зэм авах нь түгээмэл. Эрүүгийн хуульд дээрх заалтыг нэмбэл эрүүгийн ялтны тоог сэтгүүлчид үлэмжхэн нэмэгдүүлж таарна.

Энэ хэрээр Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр хойш ухарсаар, олон улсын хэмжээнд хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдмал, ардчилалгүй орны тоонд орох болно. Тухайлбал, энэ 2023 онд “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас 21 дэх удаагаа 180 орныг жагсаан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс гаргахад Монгол Улс өнгөрсөн 2022 оныхоос хоёр байраар ахиж, 88 дугаарт бичигдсэн боловч “Асуудалтай” гэсэн ангилалд багтаад байна. Манай урд Замби, ард Фижи улс байгаа гээд бод. Хойшоо ердөө 19 алхахад л дараагийн шат руугаа гулсаж бүрэн эрх чөлөөгүй орнуудын жагсаалтад ороход ганц ангилал дутуу үлдэнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.17 дахь хэсэгт “Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”. 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь иргэн бүрийн үүрэг” хэмээжээ. Тэгвэл Эрүүгийн хуулийн 3 дугаар зүйлд “Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн байна. Гэтэл хэн нэгний буруутай үйлдлийг сөхөн гаргасан үзэл бодол, итгэл үнэмшлийнхээ төлөө “гүтгэн доромжилсон” нэр зүүж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үүнтэй эргээд зөрчилдөж буйг хуулийн төсөл санаачилсан хүмүүс анзаарсан болов уу.

Бусдын нэр төр, алдар хүндэд зүй бусаар халдах нь байж боломгүй зүйл мөн боловч үүнийг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулиар шийтгэх нь хэт хатуудсан арга хэмжээ гэдэг хэн бүхэнд ойлгомжтой. Олон улсын судалгаанаас харахад  Босни Герцоговини улс 2002 онд, Гүрж 2004 онд, Гана 2001 онд, Того 2004 онд, Шри-Ланка 2002 онд, Украин 2001 онд тус тус Эрүүгийн хуулиасаа гүтгэлэг, доромжлолтой холбоотой зүйл заалтуудаа хассан байна. Иргэний журмаар явах нь зөв гэдгийг эдгээр улс хүлээн зөвшөөрчээ. Гэтэл Монгол Улс эсрэгээрээ Эрүүгийн хуульдаа тусгах гэж хуулийн төсөл бэлтгээд байж байдаг.

Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн жил Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Тус хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2-т зааснаар, “13.15 дугаар зүйл. “Доромжлох” гэмт хэргийг нэмж “Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тусгажээ. Хэрэв Эрүүгийн хуульд үүнийг нэмж шинэчлэн баталбал хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа бүү хэл, иргэдийн үг хэлэх, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд үлэмжхэн саад болно гэдгийг сэтгүүлчид төдийгүй судлаачид хэлдэг. Учир нь энэ заалт хуульд орж хүчин төгөлдөр болбол дийлэнхдээ улстөрчид, өндөр албан тушаалтнууд, бизнесийн дээд хүрээнийхэн гомдол гаргах нь ойлгомжтой.

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс өчигдөр сэтгүүлч, сурвалжлагчдын дунд зохион байгуулсан сургалт, хэлэлцүүлгээр ч энэ асуудлыг тойрч ярилцсан юм.

Уг хэлэлцүүлэгт оролцсон сэтгүүлч, сурвалжлагчид, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнууд “Доромжлох” гэсэн заалтыг эрүүгийн гэмт хэрэгт нэмэх шаардлагагүй. Доромжлох, гүтгэх үйлдэл нь эрүүгийн гэмт хэрэг биш, Иргэний хуулиар бүрэн зохицуулах боломжтой” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

НҮБ-ын Хүний эрхийн хорооноос Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын талаар өгдөг зөвлөмжид “гүтгэх”, “доромжлох” төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хасах чиглэл өгч байжээ. НҮБ-ын холбогдох хороо ч, ЮНЕСКО ч энэ төрлийн гэмт хэрэгт хорих ялын шийтгэл огт байж болохгүй тухай дурдсан байна. Гэвч үүнийг үл тоомсорлон, тэр бүү хэл эдгээр зөвлөмжийг буруугаар ойлгосон уу, эсвэл мушгин гуйвуулсан уу, эсрэгээрээ тэдгээр үйлдлийг Эрүүгийн хуульд тусгахаар төсөл боловсруулаад байна.

Уг нь Монгол Улсын Засгийн газар 2016 оны дөрөвдүгээр сард тогтоол гаргаж НҮБ-ын зөвлөмжийг биелүүлэх боломжтой гэж үзсэн боловч Зөрчлийн хууль руу шингээж, уг хуулийн  6.21 дүгээр зүйлд “Гүтгэх” гэсэн зохицуулалт “шигтгэжээ”. Түүгээр нэг биш сэтгүүлчийг торгох зэрэг арга хэмжээгээр шийтгээд авсан. “Хохирогч” хэмээн өргөдөл, гомдол гаргагчид нь мөнөөх л улс төрийн хүрээнийхэн. Энэ зохицуулалт хоёр жил хагасын хугацаанд хэрэгжээд шийдэл биш байна хэмээн үзэж “Худал мэдээлэл тараах” гэсэн гэмт хэргийг шинээр Эрүүгийн хуульдаа 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр оруулжээ. Мөн л улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн санаачилга учраас “Гүтгэх, доромжлох” гэсэн заалтаар нэхэмжлэл гаргах гол хүмүүс нь тэд болж таарч байгаа юм. Нэг инээдэмтэй атлаа туйлын эмгэнэлтэй жишээ байдаг. Нэгэн аймгийн Засаг даргыг гадаадад 13 удаа явсныг 15 удаа гэж бичлээ хэмээн  сэтгүүлчийг шүүхэд өгч “Би 13-хан удаа гадагшаа явсан байхад 15 гэлээ” гэсэн гомдол гарган шийтгүүлсэн  явдал бий. Ялангуяа УИХ, орон нутгийн ээлжит сонгууль дөхөж буй энэ цаг дор Эрүүгийн хуульд даруй энэ заалтыг оруулж, нэр төрөө хамгаалах нэрээр сэтгүүлчдийн болоод шударга иргэдийн “амыг хамхих” нь тэдний гол зорилго болж таарна.

Сургалт, хэлэлцүүлэгт оролцсон оюутнууд хэрэв Эрүүгийн хуульд “Доромжлох” гэсэн заалт орвол зөвхөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ, мэдээлэл, сурвалжлага, нийтлэл төдийгүй төр, засаг, нийгмийн болохгүйг шүүмжилдэг соёл, урлагийн салбарынхан, реп дуучид, улс төрийн сэдэвтэй меме хийсэн залуус, шударга хэргийн төлөө жагсагчид бүгд эрүүгийн хэрэгтэн болж, олноор шийтгэл, ял хүлээх боломжтойг сануулж байсан нь оргүй зүйл огт биш. Залуу үеийнхэн, оюутнууд үүнийг ингэж соргогоор харж байна.

Ингэхээр Эрүүгийн хуульд “Доромжлох” гэсэн заалт оруулбал ганцхан сэтгүүлчдэд хамаатай гээд нүд аниад өнгөрөх бус, мөнөөх олон дагагчтай инфлүүсэрүүд, жагсаал цуглаан, меме хийсэн иргэд, залуус, реп дуучид, тойргийн гишүүнээ шүүмжилсэн жирийн сонгогч иргэд гээд бүгд хамаатай болж таарна. Хошин шогийнхон бол бүр даший шог гэгч болох биз.

Гэснээс УИХ-ын гишүүд ч чуулганы танхимд хэлсэн үг хуульд хамаагүй гэдгээ больж бие биеэ доромжилсон тохиолдолд Эрүүгийн хэрэгт татагдах учиртай байх. Хууль иргэдэд тэгш үйлчилнэ гэдгээ барьж үзвэл шүү дээ. Доромжилсон л бол доромжилсон учраас улстөрчид бие биеэ шүүхэд өгөх эрх нээлттэй болно л гэсэн үг.

Эдгээр бүхнийг эргэцүүлэн бодож хуулийн төслөө эргэн харах ухаан хууль санаачлагчид болон эрхэм гишүүдэд бий гэдэгт итгэхийг хүснэ. Эсрэгээрээ шүүмж хэлсэн болгоныг “гүтгэн доромжилсон” гэж эрүүгийн ял тулгавал сэтгүүлчдийн үг, үзэг мохсон, иргэд амаа үдүүлсэн, айж бэмбэгнэсэн дарангуйлагч нийгэм л тогтохоос өөр зам үлдэхгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа