Бидэнтэй нэгд

Дэлхий

Африк тивээс Канарын арлуудад завиар ирсэн дүрвэгчдийн тоо дээд хэмжээндээ хүрэв

Нийтэлсэн

Испани улсын харьяанд байдаг Канарын арлуудад энэ он гарснаас хойш 32,000 орчим дүрвэгч Африк тивээс завиар хөвж ирсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.

Өнгөрсөн Баасан, Бямба гарагуудад Канарын арлуудын хамгийн баруун захын, хамгийн жижиг арал болох Эль Иеррод нийт 739 дүрвэгч тээвэрлэсэн дөрвөн завь ирсэн байна. Эдгээр завинууд замдаа нас барсан хоёр хүний цогцсыг тээвэрлэж иржээ.

Аралд ирсний дараа дахин хоёр хүн эмнэлэгт нас барсан байна.

Африк тивээс Атлантын далайгаар Канарын арлуудад хүрэх зам маш аюултайд тооцогддог.

Дээрх дүрвэгчдийг нэмснээр энэ онд ирсэн нийт дүрвэгчдийн тоо 31,933 хүрсэн байна. Өмнөх дээд үзүүлэлт нь 2006 онд 31,678 дүрвэгч ирсэн тоо байсан юм.

Испанийн дотоод хэргийн яамны мэдээлснээр зөвхөн энэ оны аравдугаар сард 14,976 дүрвэгч Канарын арлуудад ирсэн байна.

Арлуудын захирагч Фернандо Клавихо үүссэн хүмүүнлэгийн гамшгийг шийдвэрлэхэд тусламж үзүүлэхийг Испанийн засгийн газар болон Европын Холбоонд уриалжээ.

“Тоо баримт бүх зүйлийг илэрхийлдэггүй. Гэхдээ энэ тохиолдолд Канарын арлуудад хүмүүнлэгийн яаралтай тусламж шаардлагатай байгааг харуулж байна. Дүрвэгчдийн тоо 2006 оны тоог давсан боловч төв засгийн газар болон Европын Холбооны хариу арга хэмжээ харилцан адилгүй байна. Өмнөд хилийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулах нь Испани, Европын Холбооны аль алины бодлогын тэргүүлэх чиглэл байх ёстой” гэж тэр X хуудсандаа бичсэн байна.

Энэ онд ирсэн дүрвэгчдийн тоо өнгөрсөн оны нийт тооноос хэдийнээ хоёр дахин өсөөд байгаа ажээ.

2022 онд Африк тивийн баруун эргээс Канарын арлуудад 15,682 хүн завиар дүрвэн ирж байсан байна. Энэ нь өмнөх оноосоо 30 хувиар буурсан үзүүлэлт байжээ.

Европ тивд хүрдэг өөр нэг зам болох Газар дундын тэнгист харуул хамгаалалт чангарсан нь Канарын арлуудад хүрэх замын ачааллыг эрс нэмэгдүүлсэн байна.

Арлуудад ирж буй дүрвэгчдийн ихэнх нь Сахарын цөлийн өмнөд бүсийн орнуудаас, ялангуяа Сенегал улсаас ирэгсэд байгааг Испанийн засгийн газар мэдээлжээ.

Өнгөрсөн сарын сүүлээр Испанийн засгийн газар Канарын арлуудаас эх газарт хүргэгдэж ирсэн 3,000 дүрвэгчийг түр байрлуулах зорилгоор Мадрид хотын ойролцоо цэргийн хуарангуудыг ашиглах шийдвэрийг зарлаж байв.

Испанийн дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Фернандо Гранд-Марласка саяхан Канарын арлуудад ирэх дүрвэгчдийн тоог хязгаарлах асуудлаар Сенегалын дотоод хэргийн сайд Сидики Кабатай уулзсан байна.

 

Эх сурвалж: The Guardian

CGTN мэдээ11 цаг өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ1 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол2 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр2 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр2 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр2 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ