Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Хятад улсыг дэлхий нийттэй улам ойртуулсан экспо

Нийтэлсэн

11-р сарын 5-нд Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний VI экспод Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захидал илгээсний дараа Америкийн “Johnson&Johnson” компанийн Хятадын салбар компанийн захирал Сүн Вэйчүнь ХТРТ-д ярилцлага өгөхдөө, “өндөр түвшинд гадаадад нээлттэй байх Хятад улсын шийдвэр зориг, дэлхийн эдийн засгийн хөгжил ба дэлхийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулах тухай хариуцлагатай байр суурь, бодит үйл ажиллагааг бид маш сайн мэдэрч ойлгож байна. Манай компани Хятад улсын зах зээлд маш итгэл дүүрэн” гэжээ.

“Импортын экспо хөгжлийн шинэ төлөв тогтоохын “цонх”-ны үүрэг чадамжаа дээшлүүлэх”, “өндөр түвшинд гадаадад нээлттэй хөгжих индрийн үүргээ нэмэгдүүлэх”, “дэлхий нийттэй хуваалцах олон улсын бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү сайн хангах”… энэ бол Хятад улсын дарга Ши Жиньпин импортын экспогийн ирээдүйн хөгжилд тавьсан хүсэл найдлага бол энэ нь импортын бараа бүтээгдэхүүний экспогийн хөгжлийн зорилтыг улам өндөрсгөж, Хятад ба дэлхий нийтийг улам сайн холбож, ойртуулах болно.

Энэ жил Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсний 45 жилийн ой, мөн “Бүс ба Зам”-ыг хамтдаа бүтээн байгуулахыг санаачилсны арван жилийн ой давхцан тохиож байна. Ийн чухал ач холбогдолтой он жилд Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний VI экспо товлосон цагтаа зохиогдож байгаагаараа бас ч онцлог юм. Тэгвэл Хятад улс улам өндөр түвшинд нээлттэй хөгжлийг хэрхэн биелүүлж, дэлхий нийттэй улам ойртох вэ?

“Импортын экспогийн хөгжлийн шинэ төлөв тогтоох “цонх”-ны үүрэг чадамжийг дээшлүүлэх” гэдэг нь импортын экспо нь илүү чанартай, илүү баялаг бүтээгдэхүүнээр Хятадын томоохон зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж, үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүдэд улам их хөгжих боломж олгохыг хэлж байна. Энэ жилийн импортын экспо 442 төрлийн шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээг олон нийтэд дэлгэн үзүүлж, илүү олон худалдан авагчдыг татаж, өндөр чанартай бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд хурдан шуурхай нэвтрүүлэх боломж бүрдүүлж, Хятадын шинэ хөгжлөөр дэлхийн нийтэд шинэ боломж хангахыг хичээж байна.

Шинэ хуучин найзууд импортын экспод урин оролцуулж байгаа бол Хятад улс амлалтаа биелүүлж, гадаадад нээлттэй хөгжихийг дэмжсээр ирсний хамаг сайн нотолгоо юм. VI экспод Хятад улс импортыг идэвхтэй өргөжүүлэх, үндэсний болон чөлөөт худалдааны туршиц бүсийн гэх үндэстэн дамнасан үйлчилгээний худалдааны сөрөг жагсаалтын хоёр хувилбарыг хэрэгжүүлэх, чөлөөт худалдааны туршиц бүс, Хайнаний чөлөөт худалдааны боомт зэрэг өндөр түвшний нээлттэй платформ байгуулж байгаа нь үндэстэн дамнасан компаниудад илүү сайн хөгжлийн боломж авчирч, импортын экспо “өндөр түвшний нээлттэй байдлыг дэмжих платформын үүргээ бүрэн гүйцэтгэх”-ийг ахиулж байна. Сингапурын худалдаа, аж үйлдвэрийн холбооны гүйцэтгэх захирал Гүө Биншүнь “Хятад улс зах зээлийнхээ нээлттэй байдлыг улам ахиулж байгаад бид маш их баяртай байна. Ялангуяа дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд энэ нь маш чухал ач холбогдолтой” гэжээ.

Олон улсын импортын бараа бүтээгдэхүүний VI экспогийн 72 оролцогчоос 64 нь, 3400 аж ахуйн нэгжийн 1500 нь бүгд “Бүс ба Зам” санаачилгыг хамтран байгуулагч орнууд болон холбогдох аж ахуйн нэгжүүд юм. Түүнчлэн энд хийгдэх захиалга бүрийн ард иргэдийн амьжиргааг сайжруулах томоохон ач холбогдол агуулж байдаг.

CGTN мэдээ9 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ1 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ