Бидэнтэй нэгд

Эдийн засаг

МИК нь 120 мянган иргэнд ИПОТЕКИЙН ЗЭЭЛ авах нөхцөлийг бүрдүүлсэн

Нийтэлсэн

Нийгмийн сүлжээнд МИК иргэдийн ипотекийн зээлээс мөнгө завшсан гэх мэдээлэл тараад байна. Энэ асуудлаар Монголын Ипотекийн Корпораци буюу МИК-ийн олон нийттэй харилцах албанаас тодрууллаа.

– Daam.mn сайт болон өмгөөлөгч Булгамаа гэх хүн сошиал орчинд ипотекийн зээлтэй иргэдийн төлсөн мөнгөнөөс МИК гэх компани 4 жилийн хугацаанд 18 тэрбум төгрөг завшсан, зарцуулсан байна” гэж бичээд байна. Танай компани энэ дээр хариу өгнө үү?

– МИК нь ипотекийн зээл олгодоггүй харин банкуудын олгосон ипотекийн зээлийг багцлан худалдан авч, ипотекийн зээлээр баталгаажсан урт хугацаатай бонд болгоод хөрөнгө оруулагчдад худалдах, санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох ажлыг хийдэг. Ипотекийн зээл нь нэгээс хоёр жилийн богино хугацаатай, хязгаарлагдмал нөөцтэй эх үүсвэрийг хөнгөлөлттэй хүүтэй, урт хугацаанд тогтмол олгох гол онцлог талыг төдийлөн ярихгүй байна. Нөгөөтээгүүр энэ зээл нь эргэн төлөлтөөр өөрөө өөрийгөө санхүүжүүлж байгаа экосистемийг бий болгосон. Энгийн үгээр хэлбэл энэ ажлыг хийж байж, иргэн Дорж сар бүр 500 мянган төгрөгийн тогтмол дүнгээр зээлээ 30 жилийн турш хувааж төлөх нөхцөл боломж бүрддэг гэсэн үг.

Бид үнэт цаасжуулахтай холбоотой зээл шалгах, хөндлөнгийн хяналт хийлгэх, хуулийн дүгнэлт гаргах, зээлийн эрсдэлийн цогц ажил хийх, бонд эзэмшигчид хөрөнгө оруулагчдын бондын хүүний төлбөр төлөх, санхүүгийн тооцоолол гэх мэт санхүүгийн байгууллагын хийдэг мэргэжлийн ажлыг хийж, банк санхүүгийн байгууллагын жишгээр үйлчилгээний төлбөрийг авдаг. Үүнийг  зээлдэгчдийн төлсөн мөнгөнөөс биш бонд эзэмшигчдэд төлөх төлбөрөөс суутгаж авдаг. 182 тэрбум гэдэг тоо хаанаас гарсныг мэдэхгүй байна. Гэхдээ ямар нэг мөнгө завших боломж байхгүй, ташаа мэдээлэл байна. Манай компанийн үйл ажиллагаанд төрийн зохицуулагч байгууллагууд  болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт тавьж, давтамжтай хяналт шалгалтыг хийдэг. Бид “Эрнст энд Янг Монголиа” Аудит ХХК  компаниар хөндлөнгийн санхүүгийн аудит хийлгэдэг, бүх хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага. Ипотекийн зээлийн тогтолцооны тухай ямар ч ойлголт, мэдээлэлгүй хүн иргэдийг төөрөгдүүлэх буруу ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна.

– Танай компани ипотекийн зээлийг олгоход  яг ямар үүрэгтэй оролцдог гэсэн үг үү?  

– Анх хүн ам иргэдээ яаж орон сууцжуулах уу, яаж урт хугацаатай хүү багатай ипотекийн зээлтэй болох уу гэж эрэл хайгуул хийж байсан 2004 оны эхээр тухайн үеийн USAID байгууллагын санхүүгийн мэргэжилтнүүдээс банк санхүүгийн хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулах хувийн хэвшлийн санхүүгийн байгууллага хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Тэр дагуу 2006 онд Монголын Ипотекийн корпорацийг Монголбанк, Арилжааны 10 банк хамтран байгуулсан. Байгуулагдсан цагаас хойш ипотекийн зээлийн экосистемийг бүрдүүлэх, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, ипотекийн зээлээр баталгаажсан бондын хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан. 2013 онд Засгийн газрын хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож эхэлсэн. Өнөөдрийг хүртэл МИК ипотекийн зээлийн санхүүжилтийн хоёрдогч зах зээл дээр ажилладаг мэргэжлийн чадварлаг цорын ганц компани хэвээр байна. Өөрөөр хэлбэл зээлийн хугацааг иргэдийн сар бүрийн орлогод нийцсэн ээлтэй, урт хугацаатай болгоход ипотекийн зээлийг үнэт цаасжуулах, 30 хүртэл жилийн хугацаанд эрсдэлээ даагаад явдаг, санхүүжилт нь тасардаггүй бие даасан механизм бүрдүүлэхээр зорьж, сүүлийн 10 жилд 120 мянган иргэн орон байртай болох нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Харин ч ипотекийн зээлийн эрүүл тогтолцоо бүрдсэний дүнд цар тахлын жилүүдэд манай компани энэ ипотекийн зээлийн санхүүжилтийн нөөц сангаас зээлтэй иргэдийн өмнөөс бонд эзэмшигчдэд бондын купоны төлбөрийг бэлэн ба өглөг хэлбэрээр төлж, зээл олголт зогсох эрсдэлээс хамгаалсан байдаг.

– Ипотекийн зээлийн эх үүсвэр 1 хувь байхад 8 хувь болгож дундаас нь мөнгө авдаг гэсэн байна?

– Ипотекийн зээлийн хөтөлбөр бол хүн амыг орон сууцжуулах төрийн хөтөлбөр. Ипотекийн зээлийн хүү хэд байхыг төрийн эрх бүхий байгууллага буюу Засгийн газрын 2013 оны 135-р тогтоолоор баталсан байдаг. Тогтоолын эхийг энд дараад харж болно. Мөн Засгийн засгийн газрын 2018 оны 369-р тогтоолоор Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журмыг баталсан байдаг. Тогтоолыг энд дарж үзэж болно.

Түүнчлэн Төв банкны тухай хууль болон Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн  2020 оны А-392 тоот тушаалаар  “Орон сууцны ипотекийн зээлийн хүү 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө олгосон зээлд жилийн 8 хувь, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш олгох зээлд 6 хувь” болгож дээрх журамд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байдаг.

Одоогийн байдлаар ипотекийн зээлийн хөтөлбөрийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг хувийн хэвшил буюу арилжааны банкууд гарган санхүүжүүлж байна. Өөрөөр хэлбэл Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилт арилжааны банканд орсноор зээлийн хүсэлтээ өгч, шийдвэрлэгдсэн иргэдийн орон сууц худалдан авсан барилгын компани, иргэдэд очно. Анхдагч зах зээлийн үйл ажиллагаа буюу иргэн банк хоёрын дунд болж байгаа зээл олгох үйл ажиллагаанд бид оролцдоггүй тул эх үүсвэр болон хүүгийн зөрүүгээс мөнгө завших ямар ч боломжгүй юм. Хөтөлбөрийн хүрээнд банкнаас иргэнд олгож байгаа зээлийн үйл явцад МИК огт оролцдоггүй, зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэггүй, иргэдээс аливаа шимтгэл, хураамж авдаггүй.

– Ипотекийн 8 хувийг бууруулах хүсэлтэд олон нийтийн санал асуулга явж эхэлсэн байгаа. Энэ үйл ажиллагаанд танай компани садаа болж байна гэсэн хардлага байна?

– Энэ санал асуулга явж байгааг мэдэж байгаа. 8 хувийг бууруулахтай холбоотой манай компани эсэргүүцэх  шалтгаан байхгүй. Зээлийн хүүг Засгийн газар тогтоодог. 8 хувийн зээлтэй иргэдийн хүүг бууруулах тухай удаа дараа яригдсан. Санхүүжилтийн тогтолцоонд оролцогч төрийн байгууллагууд нь тооцоо судалгаа хийгээд танилцуулсан байдаг. Хэрэв зээлийн хүүг бууруулах шийдвэр нь гарвал манай компани бонд эзэмшигчдийн төлбөрийн хэмжээ, хуваарьт өөрчлөлт оруулах ажлыг л хийнэ. Бидэнд ямар нэг ашиг сонирхлын зөрчил байхгүй, бид шийдвэрт нөлөөлөх боломж байхгүй хувийн байгууллага.

– Танай компанийн өмчлөлийн тухай ярьж байна, нээлттэй мэдээлэл өгөөч?

– МИК-ийг анх 2006 онд Монголбанк, тухай үеийн Арилжааны 10 банкууд хамтран байгуулж байсныг дахин тодотгоё. Манай компани байгуулагдсан цагаас хойш компанийн дүрмийн санг нэмэх, банкны тухай хуульд орсон өөрчлөлтийг хэрэгжүүлэх, IPO гаргасантай холбоотойгоор тухай бүр хувь эзэмшилд өөрчлөлт орсон. Тухайлбал 2015 онд хөрөнгийн бирж дээр IPO гаргаж, нээлттэй компани болсон. Манай бүх мэдээлэл компанийн цахим хуудаст ил тод нээлттэй байдаг.  Мөн манай компани олон улсын хөрөнгийн захаас 550 сая ам долларыг босгож, Монгол Улсад хөрөнгийн эх үүсвэр татаж, зээлийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж ирлээ. Манайх “S&P”, “Moody’s” гэх зэрэг олон улсын үнэлгээний агентлагуудаар жил бүр үнэлгээ хийлгэж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдалгүй хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага. Эх орондоо олон мянган өрх айл орон байртай болоход төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд МИК, арилжааны банкууд зэрэг олон байгууллагууд хувь нэмрээ оруулсаар байгааг энд онцгойлон дурдъя.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа