Энтертайнмент
Дуучин Ү Хён хорт хавдраар өвчилжээ
Өмнөд Солонгосын INFINITE хамтлагийн гишүүн асан Ү Хён ховор төрлийн хорт хавдраар өвчилсөн тухайгаа саяхан өгсөн ярилцлагадаа дурджээ.
Ганцаарчилсан уран бүтээл гаргах болсон тэрээр хоол боловсруулах замын хавдраар өвчилжээ. 1 сая хүн тутмын 10 нь л уг өвчнөөр өвчилдөг бөгөөд түүний хувьд яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай болжээ.
Энэ тухайгаа тэрээр “Миний хувьд яаралтай хагалгаа хийх талаар тодорхой хариу тов гаргах боломжгүй байсан тул хагалгаанд орохоосоо өмнө нэг, хоёрдугаар сард фенүүдийнхээ арга хэмжээ, тоглолтуудаа хурдан хугацаанд зохион байгуулсан. Хавдар миний бодсоноос илүү их талбайг хамарсан байсныг би хожим ойлгосон. Хагалгааны дараа би бараг гурван долоо хоногийн турш ус ч уугаагүй. Гэдсэн дээр маань 20 см орчим сорви үүсч, байнга цус сэлбүүлж байсан. Эмнэлэгт тааралдсан өндөр настай эмээ, өвөө нарын дэмжлэг надад маш их урам зориг өгсөн. Сувилагч нар ч гэсэн намайг халамжилж, эдгэрэхэд маань тусалж, цаашид уран бүтээл гаргах урам зориг өгсөн.
Уг өвчнөөс үүдэн тэрээр карьераа алдах эрсдэлд оржээ. Хагалгаанд орохоосоо өмнөх үе шигээ уран бүтээлдээ анхаарлаа хандуулж чадахгүй байсан тэрээр энэ хугацаанд шинэ цомгийн ажлаа эхлүүлж, өөрийгөө өөр өнцгөөс таниулахаар хичээж эхэлсэн гэнэ. Түүний WHITREE хэмээх анхны бие даасан цомог өнөөдөр нээлтээ хийх ажээ.