Эдийн засаг
“Bitcoin”-ийн ханш 2022 оны V сараас хойш анх удаа $40,000 давлаа
Нийтэлсэн
12 сар өмнөНийтлэлч
АдминСингапурын захын арилжаагаар “Bitcoin”-ийн ханш нэг хувиар өсөв
“Bitcoin”-ийн ханш 2022 оны тавдугаар сараас хойш анх удаа 40 мянган ам.доллар хүрлээ. Биржээр арилжаалагддаг сангуудын эрэлт нэмэгдэж, зах зээлд бодлогын хүү дахин өсөхгүй байх хүлээлт нэмэгдсэн зэрэг нь тус токений ханш өсөхөд голлон нөлөөлж байна.
Даваа гарагийн Сингапурын захын арилжаагаар “Bitcoin”-ийн ханш нэг хувиар өслөө. Ингэснээр 2023 он гарсаар үнэ нь 142 хувиар өсөж, энэ онд өсөлтөөрөө тэргүүлж буй хөрөнгүүдийн нэгээр нэрлэгдэж байна.
Мөн “Blackrock” зэрэг хөрөнгө оруулалтын аваргууд өөрсдийн “Bitcoin”-ийн биржээр арилжаалагддаг сангаа гаргах зөвшөөрлөө ирэх оны нэгдүгээр сард авах магадлалтай болохыг “Bloomberg Intelligence” дүгнэж байна. Энэ нь зах зээлд оролцогчдод мөн “Bitcoin”-ийн арилжаанд эргэн ороход хүргэж байгааг шинжээчид мэдээллээ.