Бидэнтэй нэгд

Дэлхий

Шатаж буй онгоцноос бүх зорчигчийг аварсан япончуудын амжилтыг мэргэжилтнүүд шагшиж байна

Нийтэлсэн

Мягмар гарагийн орой Токио хотын Ханеда буудалд газардсан Japan Airlines компанийн зорчигч тээврийн нисэх онгоц эргийн хамгаалалтын албаны нисэх онгоцтой мөргөлдсөн томоохон осол гарсан юм.

Тухайн үед эргийн хамгаалалтын албаны нисэх онгоц өмнөх өдөр нь хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт тусламжийн ачаа хүргэхээр хөөрөх гэж байжээ.

Хоёр онгоц ямар шалтгаанаар мөргөлдсөнийг тогтоох шалгалт үргэлжилж байгааг Японы албаныхан мэдээлсэн юм.

Japan Airlines компанийн Airbus A350 нисэх онгоц богино хугацаанд бүрэн шатсан ч зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүн нийлсэн 379 хүнийг амжилттай нүүлгэн шилжүүлсэн байна.

Эдгээрээс 17 хүн хөнгөн бэртсэнээс өөр хохирол учраагүйг эх сурвалжууд мэдээлжээ.

Харин эргийн хамгаалалтын нисэх онгоцны ахмад хүнд шархдаж, багийн гишүүн бусад таван хүн амиа алдсан байна.

Хоккайдо арлын Шинэ Читосе нисэх буудлаас хөөрсөн JAL компанийн нисэх онгоц 18:00 цагаас хэдхэн минутын өмнө Ханеда буудалд газарджээ.

Аюулгүй байдлын стандартын дагуу үйлдвэрлэгчид онгоцны ослын хаалганы 50 хувь нээгдэх боломжтой байхад бүх зорчигчдыг 90 секундийн хугацаанд нүүлгэх боломжтой байхаар зохион бүтээдэг байна.

Гэвч зорчигчдын цочрол сандрал, хүүхэд, өндөр настнуудыг нүүлгэхэд илүү цаг шаардахыг тооцвол бодит байдал дээр нүүлгэх хугацаа үүнээс хэтэрдэг гэнэ. Өчигдрийн тохиолдолд бүх зорчигчдыг таван минут орчим хугацаанд онгоцноос гаргасан тухай гэрчүүд мэдээлжээ.

“Гэхдээ ийм бэлтгэл сургуулилалтыг өнөөдрийнх шиг өндөр стресстэй орчинд гүйцэтгэдэггүйг санах хэрэгтэй” гэж Их Британийн Крэнфилдийн Их сургуулийн нислэгийн аюулгүй байдлын эксперт Грэм Брэйтуайт 90 секундийн дүрмийг тайлбарласан байна.

Түүний дүгнэлтээр аврах ажиллагаа амжилттай болоход нисэх онгоцны чанар, Японы мэргэжилтнүүдийн өндөр бэлтгэл гол үүрэг гүйцэтгэсэн гэнэ.

Нислэгийн аюулгүй байдлын өөр нэг мэргэжилтэн Денвер хотын Колорадогийн Метрополитан Их сургуулийн профессор Жеффри Прайс өчигдрийн аврах ажиллагааг “гайхамшиг” гэж тодорхойлжээ.

“Энэ нь зөвхөн нисэх багийнхны ер бусын чадвараас гадна онгоцыг галд бүрэн автахаас өмнө бууж амжсан зорчигчидтой холбоотой. Зорчигчид тайван, дэг журамтай байж, эмх замбараагүй байдал үүсгээгүй нь гайхамшигтай байлаа” гэж Прайс дүгнэсэн байна.

Тэрбээр цааш нь ярихдаа “Энэ бол онгоцноос зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааны сайн үлгэр жишээ боллоо” гэж магтжээ.

1985 онд Британийн Манчестерын нисэх буудалд газардсан онгоц шатахад 55 хүний амь үрэгдэж байсан юм. Энэ ослоос хойш үйлдвэрлэгчид онгоцны дизайныг гаргахдаа аюулгүй байдлыг онцгой анхаарах болжээ.

Тухайлбал галыг хурдан тархуулахгүй байх, утаа бага гаргах материал ашиглаж, ослын хаалганд хүрэх замыг хялбар, саадгүй болгох зэрэг арга хэмжээнүүдийг авах болсон байна.

Ийм сайжруулалтыг нэвтрүүлсэн анхны онгоцнуудын нэг өчигдөр шатсан Airbus A350 ажээ.

Үүнээс гадна JAL компани ажилтнуудаа ослын үед шуурхай, зөв ажиллахад маш сайн бэлддэг нь аврах ажиллагааг амжилттай болоход нөлөөлсөн гэж Брэйтуайт үзэж байна.

“Аюулгүй байдлыг сайжруулах хичээл зүтгэл нь тус компанийн соёлд гүн гүнзгий шингэсэн байдаг” гэж тэр ярьжээ.

JAL компанийн нисэх онгоц 1985 онд Токио хотын ойролцоо ууланд осолдоход 520 хүн амиа алдсан нь дэлхийн агаарын тээврийн түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн том осол болсон юм байна.

Тэр үеэс хойш тус компани нислэгийн аюулгүй байдалд онцгой анхаарах болсон ажээ.

“Энэхүү эмгэнэлт ослын дараа JAL компанийн соёл асар их өөрчлөгдсөн гэж би боддог” гэж Брэйтуайт ярьсан байна.

Эх сурвалж: Business Insider

CRI Монгол радио12 цаг өмнө

Ши Жиньпин, Владимир Путин нар сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио15 цаг өмнө

Хятад, Оросын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийв

CRI Монгол радио21 цаг өмнө

Владимир Путины айлчлал эхэллээ

CRI Монгол радио1 өдөр өмнө

Зоргоороо татвар ногдуулах нь Америкт өөрт нь ашиггүй

CRI Монгол радио2 өдөр өмнө

Владимир Путин: Хятадтай хамтарч илүү сайн хэтийн төлөв тогтооно

Дэлхий2 өдөр өмнө

Путины Хятад дахь айлчлал маргаашнаас эхэлнэ

Улс төр2 өдөр өмнө

Парламент дахь жендэрийн тэгш байдлыг хангахад бүх талын оролцоо чухал

Нийгэм2 өдөр өмнө

“Улаанбаатар марафон”-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ

Дэлхий2 өдөр өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий2 өдөр өмнө

ОХУ-ын батлан хамгаалах яамны бас нэг өндөр албан тушаалтан авлигын хэргээр баривчлагджээ

Дэлхий2 өдөр өмнө

Хүмүүсийн зохисгүй үйлдлийн улмаас Дублин, Нью-Йорк хотуудыг холбосон видео порталыг түр унтраажээ

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Тайванийг дэмжин чуулганд оролцуулах” оролдлого нь хошон жүжиг юм

Улс төр3 өдөр өмнө

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

Энтертайнмент3 өдөр өмнө

“OpenAI” компани “ChatGPT”-ийн илүү хурдан, хямд “GPT-4o” шинэ хувилбараа танилцууллаа

Дэлхий3 өдөр өмнө

Израил ойрын өдрүүдэд Рафахт ажиллагаа эхлүүлнэ гэж үзэж байна

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм10 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Дэлхий2 өдөр өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий4 өдөр өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий2 долоо хоног өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент3 долоо хоног өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий4 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр4 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий4 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий1 сар өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент1 сар өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент1 сар өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент2 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа