Энтертайнмент
АНУ-ын 13 настай хүү Тетрис тоглоомыг дуусгасан анхны хүн болжээ
АНУ-ын Оклахома мужийн өсвөр насны хүү 34 жилийн өмнө зах зээлд танилцуулагдаж байсан Нинтендогийн сонгодог видео тоглоом Тетрисийг дуусгасан анхны хүн болжээ.
13 настай Уиллис Гибсон өөрийн YouTube сувагт 157 дахь үе хүрэхэд уг тоглоом гацаж буйг харуулсан дүрсийг өчигдөр нийтэлсэн байна.
“Би ухаан алдах гэж байна. Хуруунуудаа мэдрэхгүй байна” гэж Уиллис тоглоомыг дуусгасныхаа дараа хэлж байгааг энэ дүрс бичлэг бас харуулжээ.
Тэрбээр Тетрисийг дуусгахад 38 минутыг зарцуулсан байна.
Хэдхэн жилийн өмнө мэргэжилтнүүд Тетрисийг хүн 29 дүгээр үе хүртэл тоглох боломжтой гэж үзэж байжээ.
Тетрисийг анх 1984 онд Зөвлөлтийн инженер Алексей Пажитнов зохион бүтээсэн юм. Сүүлд 1989 онд Nintendo Entertainment System компани өөрийн видео тоглоомын консолд нэмснээр нийтэд түгсэн байдаг.
2010 онд мэргэжлийн тоглогч Тор Аакерлунд “hypertapping” гэгддэг хурууны техникийг ашиглан 30 дахь үед хүрч байжээ.
YouTube платформд Blue Scuti нэртэй Уиллис 11 настайгаасаа эхлэн Тетрис тоглосон бөгөөд хэд хэдэн тэмцээнд оролцож байсан юм.
“Би энэ тоглоомыг анх тоглож эхлэхдээ хэзээ ч дуусгаж чадна гэж төсөөлж байгаагүй” гэж тэр ярьжээ.
Энэ удаа тэр тоглоомыг дуусгаад зогсохгүй хамгийн дээд оноог авч, Тетрисийн өөр гурван дээд амжилтыг шинэчлэн тогтоосноо мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC