Энтертайнмент
Blackpink хамтлагийн Лиза HBO цувралд дүр бүтээхээр сонгогджээ
HBO компанийн “The White Lotus” цувралын гуравдугаар бүлэгт Өмнөд Солонгосын Blackpink хамтлагийн гишүүн Лиза дүр бүтээхээр сонгогджээ.
Түүнийг ямар дүрд тоглох талаар HBO мэдээлээгүй ч Лализа Манобал хэмээх жинхэнэ нэрээрээ цувралын танилцуулгад дурдагдах болсныг баталсан байна.
Цувралын зургийг энэ сард Тайландын нийслэл Бангкок хот, Пукет, Ко Самуй арлуудад авч эхлэх юм.
HBO шинэ жүжигчдийн нэрсийг зарлахдаа Лизагаас гадна бас Скотт Гленн, Жюлиан Костов нарын нэрсийг зарлажээ.
Лиза нь HBO компанийн уран бүтээлд оролцсон Blackpink хамтлагийн хоёр дахь гишүүн болж байна. Түүнээс өмнө өөр нэг гишүүн Женни “The Idol” цувралд дүр бүтээсэн юм.
HBO компани дүр сонголтыг зарлахдаа Сербийн жүжигчин Милош Биковичийг “The White House” цувралаас хасах болсныг мэдэгджээ.
ОХУ-д ажиллаж, амьдардаг түүнийг Украины эзлэн түрэмгийлэх дайныг зөвтгөж, дэмжсэн шалтгаанаар хассан байна.
Цувралаас хасагдах болсноо мэдсэний дараа Бикович “Би дайнд нэрвэгдсэн улс оронд өссөн хүн. Төрсөн эх орон, төрөлх хот маань бөмбөгдүүлж байсан тул миний 11 насны өдөр хоногууд хоргодох байранд өнгөрсөн юм. Тиймээс би хэзээ ч ийм гамшиг сүйрэл бусдад тохиолдоосой гэж хүсэх хүн биш” гэж өөрийгөө өмгөөлсөн байна.
Эх сурвалж: Business Insider