Бидэнтэй нэгд

Дэлхий

“Facebook” компани цахим ертөнц дэх хараа хяналтаа сайжруулахыг хууль тогтоогчдод уриаллаа

Нийтэлсэн

Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг өчигдөр ХБНГУ-ын Мюнхен хотноо болсон аюулгүй байдлын бага хуралд оролцох үеэрээ цахим ертөнцийн хараа хяналтыг сайжруулах тал дээр төрийн оролцоо шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Техник технологийн эрин зуунд интернэтийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр үүнийгээ дагаад хуурамч мэдээ мэдээлэл газар авч, фэйсбүүк, твиттер зэрэг томоохон компаниудын зүгээс улс төрийн утга агуулгатай зар сурталчилгааг хязгаарлах, хуурамч мэдээ мэдээлэлтэй тэмцэх зэрэг багагүй дарамт шахалттай тулгарч байгаа юм. Тэр дундаа 2 тэрбум 400 сая хэрэглэгчтэй фэйсбүүк компанийн улс төрийн агуулга бүхий зар сурталчилгааны тал дээр баримталдаг бодлого нь олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгараад байгаа.

Тэр ч үүднээсээ тус компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербергийн зүгээс төр засгийн тэргүүнүүдэд хандаж, цахим ертөнц дэх хараа хяналтыг сайжруулах шинэ тогтолцооны систем байгуулахыг уриалсан байна.

Фэйсбүүк компанийн зүгээс хуурамч мэдээ мэдээлэлтэй тэмцэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байгаагаа мэдэгдээд, 35 мянган хүнтэй баг хиймэл оюун ухааны тусламжтайгаар өдөрт л 1 сая гаруй хуурамч хаяг устгадаг тухай мэдээллэв. Хэдийгээр фэйсбүүк компани ийнхүү улс орнуудын засгийн газрыг цахим орчин дахь хараа хяналтаа сайжруулахад идэвхтэй оролцохыг уриалсан ч хүний эрхийн байгууллагуудаас үүнийг засгийн газарт хэт их эрх мэдэл төвлөрүүлж, цаашлаад иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хааж боох үндэс тавигдана хэмээн болгоомжилж байгаагаа илэрхийлээд байгаа юм.

CGTN мэдээ3 цаг өмнө

Хятад улсын дарга Ши Жиньпин Вьетнамын Ерөнхий сайд Фам Мин Чинтэй уулзав

CGTN мэдээ4 цаг өмнө

Ши Жиньпин То Лам нар хэлэлцээ хийв

CGTN мэдээ5 цаг өмнө

Хятадын гадаад худалдааны уян хатан байдал хаанаас ирэв?

CGTN мэдээ16 цаг өмнө

“Ши Жиньпиний ишлэх дуртай хэлц үг” нэвтрүүлэг Вьетнамд гаргав 

CGTN мэдээ1 өдөр өмнө

ХТРТ-ын шилдэг кино, телевизийн нэвтрүүлгийг Камбожид нэвтрүүлжээ

CGTN мэдээ1 өдөр өмнө

АНУ тарифын бодлогодоо шинэ өөрчлөлт оруулж байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад, Испанийн киноны хамтын ажиллагааг шат өгсүүлнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Америкийн тогтоож буй “тэгш татвар” нь үнэхээр тэгш шударга уу

CGTN мэдээ4 өдөр өмнө

Америкийн эсрэг барьсан Хятадын хариу

CGTN мэдээ4 өдөр өмнө

ХТРТ-ын шилдэг кино, телевизийн нэвтрүүлгийг Вьетнамд нэвтрүүлжээ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож зэрэг улсад төрийн айлчлал хийнэ 

Дэлхий5 өдөр өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм6 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент6 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий6 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ