Бидэнтэй нэгд

Дэлхий

Төрөл төрөгсөдтэйгөө нийлээд улсынхаа баялгийг дангаараа ашиглаж байгаа Удирдагч

Нийтэлсэн

“Лента.ру” сайтад үе үеийн дэлхийн удирдагчдын тансаглалын тухай материал хүргэдэг билээ. Эдгээр материалаас Экваторын Гвиней улсын дарангуйлагчийн тансаглалын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Франсиско Масиас Нгема Ндонг хэмээх энэ дарангуйлагч сургууль, номын сан, театруудыг хааж, нутгийн иргэдийг өөрийгөө бурхан гэж үзэхийг шаарддаг байжээ. Сүмүүдэд бурхны дүрийн оронд түүнийг хөргийг өлгөснөөс гадна улс орон даяар иргэд нь үхэхээс айж нүдний шил зүүхээ ч больсон гэдэг. Тэрээр эрдэмтэн мэргэжлийг үзэн ядаж, өөр үзэл гаргасан хэнийг ч болов цусыг нь урсгадаг байв.

Төрийн сангийн мөнгөө орон доороо хадгалдаг байсан түүнийг ард түмэн нь үзэн яддаг байсан хэдий ч түүнээс өвдөг чичрэн айдаг байжээ. Иргэд түүнийг далдын шидтэй, дахин төрөх увдистай, үхсэнийхээ дараа ч өс хонзонгоо авч чадна гэж итгэдэг байсан аж.

detail_f3d5d3b89c42a268173bc9956b90a7eb Төрөл төрөгсөдтэйгөө нийлээд улсынхаа баялгийг дангаараа ашиглаж байгаа Удирдагч

1979 он. Африкийн ширэнгэн ойн зүрхэн хэсэгт. Газар дээр хоёр хацраа дүүртэл юм чихүүлсэн ухаангүй хөгшин эр суух аж. Саяхан л тэрээр улс орноор нь чичиргэдэг хүн байсан гэхэд итгэхэд хэцүү. Франсиско Масиас Нгема Ндонг хэмээх хэдэн арван мянган хүнийг хөнөөсөн харгис дарангуйлагч Экваторын Гвинейн төсвөөр туйлан амьдарч байлаа.

Хичээл таслагч, авьяасгүй хүү

Франсиско Масиас Нгема багадаа сургуульд явах тун дургүй, нэгдүгээр ангиасаа л хичээлээ тасалдаг нэгэн байжээ. Үүнээс болоод насан эцэслэх хүртлээ дөнгөж үелж уншдаг, бичиж чаддаггүй нэгэн болжээ. Гэхдээ бичиг үсгийн боловсрол нь түүнийг толгой эргэм карьер босгоход саад болсонгүй.

Мэдлэггүй байдлаа Испанийн колонийн засаглалыг дэмждэгээрээ нөхөн амьдарч байлаа. Африкийн энэ улсад тогтоосон энэ дэглэм цорын ганц үнэн зөв дэглэм хэмээн хаа сайгүй ярьж, ийм үнэнч зангийнх нь төлөө испаничууд түүнийг шууд л дөрөв дэх удаагийн шалгалтын дараа төрийн албанд дэвшүүлж орхижээ.

Ингээд 36 настаай Масиас Нгема төрөлх хотынхоо дарга болж, найман жилийн дараа Экваторийн Гвиней улс Испанийн колони байхаа болих үед Ерөнхийлөгчийн суудалд суусан байна. Эхэндээ ч испаничууд энэ улсын засгийн эрхийг тавиул хүүхэлдэй нь удирдаж байгаа гэдэгт итгэлтэй байсан болохоор ирээдүйд нь огт санаа зовохгүй байв. Тэд хэрхэн хүчтэй төөрөлдсөнөө ч төсөөлж чадахгүй байлаа.

pic_b306b4db0873fa5c77b06cfbfb8eaea5 Төрөл төрөгсөдтэйгөө нийлээд улсынхаа баялгийг дангаараа ашиглаж байгаа Удирдагч

Гэтэл Ндонг төрийн тэргүүн болмогцоо эхний зарлигаараа л гадаадын булаан эзлэгчдийг ард түмний дайсан хэмээн зарлав. Испаничуудыг хоморголон устгаж эхлэв. Тэднийг шөнө дунд гудамжинд чирч гаргаж ирээд хамгийн хөнгөн нь зодож, хүнд нь шүүх, цагдаагүйгээр шууд л цаазалж байжээ. Айсан хуучин колоничлогчид шууд л энэ улсаас зугтаж, тансаг байшин, баялаг тариалангаа орхижээ.

Үүний зэрэгцээ испаничуудад туслахыг оролдсон хүмүүсийг харгисаар тамлан зовоож байлаа. Сайд нар нэгэн зэрэг алга болцгоож, хэсэг хугацаанд Засгийн газрын гишүүдийн үүргийг Ерөнхийлөгчийн хамаатан саднууд хашиж эхэлжээ. Гэвч тэднийг эвгүй харах, багахан эвгүй хөдлөхөд л шууд цаазалж байлаа.

Ингээд сайд нарын үүргийг Нгема Ндонг өөрөө хашиж эхэлжээ. 1973 онд шинэ Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн суудалд өөрөө насан туршдаа сууна гэж зааж өгчээ. Тэрээр өөрийнхөө дур хүслийг гүйцэлдүүлэн өдөр хоногийг өнгөрөөхийн тулд бүх засаглалыг гартаа төвлөрүүлж авав.

Ндонг улсын төсвөөс авсан мөнгийг хаа сайгүй цацаж байлаа. Тэр улсдаа байдаг цорын ганц банкийг тэргүүлж, дараа нь гэртээ улсын төсвийг хадгалахаар болж, мөнгөн дэвсгэртүүдийг гэртээ зөөж авчирчээ. Тэрээр мөнгөнийхөө талыг орон доороо, нөгөө хэсгийг нь хулгайчдаас айж, хулсны төгөлд газар ухаж хадгалсан гэдэг. Гэтэл газар ухаж хадгалсан мөнгөний ихэнх нь өмхөрч дуусчээ.

Ндонг өөрөө бараа бүтээгдэхүүний үнийг зохиодог байлаа. Тэр ямар байдалтайгаар сэрснээс шалтгаалан талхны үнэ өөрчлөгдөнө. Нэг өдөр талх хэдхэн мөнгө байхад маргааш нь хэдэн долларын үнэтэй болох нь бий. Төрийн сангаа нэмэх зорилгоор гадаадын дипломатчид, жуулчдыг барьцаалан мөнгө нэхэхийг шаарддаг байжээ.

Нүдний шилгүй яв

Ерөнхийлөгч шашинд ч бас таагүй хандаж байлаа. Улсдаа Христийн шашныг хориглоод, өөрийгөө бурхан болгон зарлажээ. Сүмүүдэд бурхны хөрөгний оронд түүний зургуудыг өлгөж эхлэв. Номлогчдыг номлолдоо “Бурхан Масиасын ачаар Экваторын Гвинейг бүтээсэн” хэмээн хэлүүлдэг байснаа эцэст нь “Масиасаас өөр бурхан гэж байхгүй” гэж хэлдэг болгожээ.

Алан хядлага, хэлмэгдүүлэлт газар авав. Дарангуйлагч эр хуучин эхнэр, амрагуудынхаа шинэ амрагуудыг харгисаар устгаж байлаа. Нгема өөрийнх нь эмэгтэйчүүд амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл түүнд үнэнч байх ёстой гэж үздэг байв. Ялангуяа сэхээтнүүдэд тун таагүй ханддаг байсан. Дунд болон их, дээд сургуулиудыг хааж, бүгдийг нь хоригт оруулсан байна.

Үхэхээс айсандаа хэн ч сэхээтэн гэдэг үгийг дурдах ёсгүй болсон бөгөөд нүдний шилийг ч мөн хориглосон гэнэ. Нгема нүдний шилийг зөвхөн ухаантай хүмүүс зүүдэг гээд дургүйцдэг байлаа. “Би ард түмнээс гаралтай хэдий ч тэнэг биш. Харин тэд хөдөлмөрчдийг мөлжихийн тулд нүдний шил зүүдэг” хэмээн тэрээр ярьдаг байв.

Түүнийг төр барих хугацаанд дээд боловсролтой ердөө 10-хан хүн үлдэж, үлдсэн хэсэг нь зугтах буюу аймшигтайгаар алуулсан гэдэг. Экваторын Гвиней улс тусгаар тогтнолоо олж авснаас хойш 300 мянган хүнтэй байсан бол 11 жилийн дараа хүн ам нь 2/3-аар багасчээ. Энэ тухай Статистикийн товчооны захирал нь Ерөнхийлөгчид хэлэх үед төрийн тэргүүн тэр захирлыг тоо тоолж сур гээд жижиг хэсэг болгон жиргэж алах ял оноожээ.

pic_d5644ad15e59e9290ad4d724e5a01733 Төрөл төрөгсөдтэйгөө нийлээд улсынхаа баялгийг дангаараа ашиглаж байгаа Удирдагч

Сайд, албан хаагчид, энгийн ажилчдаас гаргасан хүсэлт гуйлт болгонд Ерөнхийлөгч “Бүгдийг цаазал” гэдэг хариулт өгдөг байв. Гадаадад айлчлал хийхээсээ өмнө төрийн эргэлт гарчих вий гээд олон хоригдлыг цаазалдаг байлаа.

Энэ улсыг ерөнхийдөө харанхуй сүүдэр бүрхсэн гэхэд болно. Ерөнхийлөгч цахилгааныг тасалж, нэг ч номын сан, театр ажиллахаа больж, хэвлэлүүдээс зөвхөн Засгийн газрын ганц сонин л үйл ажиллагаа явуулж байлаа.

Мөнгөн дэвсгэрт идсэн нь

Аймшиг 1979 оныг хүртэл үргэлжилсэн юм. Нгемагийн ойр тойрны хүмүүс удирдагчаа толгойдоо нэг л юмтай гэдгийг анзаарч эхэлжээ. Гэвч түүнийг эмчилнэ гэхээр энэ улсад эмч байсангүй. Заримыг нь хороосон бол зарим нь улс орноосоо зугтжээ. Ерөнхийлөгчийн сэтгэцийн байдал өдөр ирэх тусам муудаж байв. Тэрбээр өрөөндөө хэдэн долоо хоногоор сууж, гэрийнхэнтэйгээ ч ярилцахаа болив. Оройн цагаар Ндонг цаазлуулсан сайд нар, эрх бүхий албан тушаалтнуудтайгаа ярьдаг болжээ.

Тэр үед л Ерөнхийлөгчийн үеэл Теодоро Обианг Нгема Мбосого хэмээх Үндэсний гвардийг толгойлж байсан эр төрийн эргэлт хийхээр шийдэж, цэргүүд Ндонгийн гэрт дайрч орсон байна. Хамгаалагчид ч төрийн тэргүүнээ хамгаалсангүй. Гэхдээ тэр ямар нэгэн аргаар зугтахдаа улсын төсвийн хэдэн чемодан мөнгөө аваад зайлжээ.

Цэргүүд хоёр долоо хоногийн турш экс Ерөнхийлөгчөө хайн ширэнгэн ойг самнасан байна. Ингээд түүнийг олох үед сүүлчийн мөнгөн дэвсгэртээ зажлан идэж байлаа. Зугтсан төрийн тэргүүнийг баривчилж, шүүж эхэлжээ. Нгемаг 80 мянган хүний аминд хүрсэн гэснээс 500-д нь буруугаа хүлээсэн байна.

Ухаангүй тэнэг болсон дарангуйлагчид буудан хороох ял оноосон боловч цэргүүдээс нэг нь ч түүнийг буудахыг хүссэнгүй. Нгемаг ойн савдгийн хүү, эртний шулмын удам гээд айхад нь экс Ерөнхийлөгч тэднийг улам айлгаж, авснаасаа босч ирээд элгийг нь иднэ гэж сүрдүүлжбайлаа. Харин Ндонгийн үеэл хар шидэнд итгэлгүй, марокко хүмүүс хөлсөлж авчраад экс дарангуйлагчийн биед 40 удаа буун сум зоож хөнөөлгөжээ. Мэдээж тэр дахин босч ч ирсэнгүй.

pic_fcd91f4719523e7675349023f1e502fa Төрөл төрөгсөдтэйгөө нийлээд улсынхаа баялгийг дангаараа ашиглаж байгаа Удирдагч

Ийнхүү Теодоро Обианг Нгема Мбасого энэ улсын одоо болтол удирдаж байна. Тэрбээр авга ахынхаа гаргасан бүх хуулийг цуцалжээ. Тэрбээр өмнөх дарангуйлагч ахаасаа ялгаатай нь тун даруухан. Улсдаа сургуулиудыг нээж, нүдний шил зүүхийг зөвшөөрч, хүмүүсийг тэр бүр цаазалсангүй.

Төрөл төрөгсөдтэйгөө нийлээд улсынхаа баялгийг дангаараа ашиглаж байна

Гэхдээ тэрбээр төрөл төрөгсөдтэйгөө нийлээд улсынхаа баялгийг дангаараа ашиглаж байгаа юм. Үүнд газрын тос, хий, алт, алмаазын асар их нөөц орно. Хүний эрхийн Freedom House байгууллагаас саяхан Нгемаг “дэлхий дээр өнөө хэр нь аж төрж байгаа хамгийн хүчтэй төрийн хулгайч” гэж нэрлэсэн.

Экваторын Гвиней улс Обиангийн хувьд гэр бүлийн бизнес болон хувирчээ. Тэрбээр өөрийн хүү Теодориныг дэд ерөнхийлөгчөө болгосон байна. Майкл Жексоны фанат Теодорин хүн нь тансаг бүхэнд умбаж, эцэгтэйгээ хамт Bugatti Veyron, Porsche Carrera GT, Ferrari Enzo, Ferrari 599 GTO, Maserati MC12, Bentley Azure зэрэг тансаг автомашины цуглуулга эзэмшдэг байна.

Эдний гэр бүл Парист, Ялалтын аркнаас хэдэн зуухан метрийн зайд оршдог 25 сая еврогийн өртөгтэй харш, Малибуд 30 сая долларын ордон эзэмшдэг. Мөн Майкл Жексоны яг биеийнх нь хэлбэрээр бүтээсэн 6 барималтай. Гэтэл Экваторын Гвиней улсын иргэд өдрөөс өдрийг аргацаан өлөн зэлмүүхэн аж төрж байна.

Эдийн засаг1 өдөр өмнө

Дрон туршилтын бүс байгуулна

Улс төр1 өдөр өмнө

Ц.Туваан: Хил дамнасан төмөр зам тавьснаар нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгдэнэ

Улс төр1 өдөр өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Нийгэм1 өдөр өмнө

ТҮК-ийн ажилчид 24 цагаар жижүүрлэн, цас цэвэрлэж байна

Улс төр1 өдөр өмнө

Г.Лувсанжамц: Нэг МВт-ын болон хүний нөөцийн зардлыг бууруулах боломжийг судлах хэрэгтэй

Улс төр1 өдөр өмнө

Т.Төрболд: Жагсагчдын шаардлагыг хуулийн дагуу судалж үзнэ

Эдийн засаг1 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах хэлэлцээрээр хууль өргөн барилаа

Улс төр2 өдөр өмнө

Байгаль орчны салбарт 182.4 сая ам.долларын санхүүжилтэй 28 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна

Нийгэм2 өдөр өмнө

Тусгаар тогтнолын талбайд шинэ оны баярын хөтөлбөр тогтмол зохион байгуулж байна

Улаанбаатар2 өдөр өмнө

Богд уулын нүхэн туннелийн тендерт “China Design Group Co Limited” ХХК шалгарчээ

Эдийн засаг3 өдөр өмнө

ОХУ-тай хамтран III ДЦС-ын өргөтгөлийн зураг төсвийг хийх хэлэлцээрийг өнөөдөр хэлэлцэнэ

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д сувилагч дутагдалтай байна

Улс төр3 өдөр өмнө

Хүний эрхийн төлөв байдлын 59 зөвлөмжийг Засгийн газар хэрэгжүүлэх алхам огт хийгээгүй

CRI Монгол радио3 өдөр өмнө

Иран, Орос ирэх оны нэгдүгээр сард иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулж магадгүй

CRI Монгол радио3 өдөр өмнө

НҮБ: Израиль хүмүүнлэгийн тусламжийг хориглож, Газад “аюулгүй газар байхгүй”

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий11 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм3 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 өдөр өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм1 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч1 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм2 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент6 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент7 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент7 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг7 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр7 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр7 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр7 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий7 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий7 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий8 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав